UBLife Logo
Спорт

Заурбек Сидаков ДАШТ-д оролцох боллоо

Заурбек Сидаков ДАШТ-д оролцох боллоо

Өчигдөр ОХУ-ын Спорт бөхийн холбооноос чөлөөт бөхийн ДАШТ-д оролцох баг тамирчдынхаа сүүлийн сонгон шалгаруулах халз тулааныг хийлээ. Эрэгтэй 74 кг-д олимпын аварга Заурбек Сидаков, 2025 оны улсын аварга Имам Ганишов нар халз барилдлаа.

Сидаков энэ жилийн Европын АШТ-ий финалд өвдгөндөө гэмтсэн тул 2025 оны УАШТ-д орж чадаагүй. Тиймээс шигшээ багийн дасгалжуулагч нар энэ жинд халз барилдаан хийлгэхээр шийдсэн юм.

Имам 3:0 тэргүүлж эхэлсэн ч эхний үе дуусахаас өмнө Сидаков хоёр оноо авч чадсан. Завсарлагын дараа харин олимпын аварга илүүрхсээр 6:3 ялсан байна.

29 настай Заурбек Сидаковын хувьд энэ жилийн ДАШТ гурав дахь дэлхийн аваргын тэмцээн нь болно. Өмнө нь 2018, 2019, 2023 онуудад тэр түрүүлж байлаа.

ДАШТ Хорватын нийслэлд есдүгээр сарын 13-21-нд болно.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.