UBLife Logo
Спорт

Сон Хён Мин: Би ялах гэж, “Лос Анжелес” багийн домогт тоглогч болох гэж л АНУ-д ирсэн

Сон Хён Мин: Би ялах гэж, “Лос Анжелес” багийн домогт тоглогч болох гэж л АНУ-д ирсэн

“Тоттенхэм” клубийн ахлагч Сон Хён Мин “Лос Анжелес” баг руу 26.5 сая доллараар буурь сэлгэсэн нь түүнийг АНУ-д ирсэн хамгийн үнэтэй хөлбөмбөгчин болгосон.

Өдгөө 33 настай тэрбээр АНУ дахь анхны хэвлэлийн хурлынхаа үеэр дараах зүйлийг ярьжээ.

Сон хэлэхдээ “Би Мажор лигт тоглохыг шинэ сорилт гэж харсан. Тиймээс бүхий л хүчээ шавхан хичээж, ирэх цагт “Лос Анжелес” клубийн домогт тоглогч болох сон гэж хүсэж байгаа. Би АНУ-д ялах л гэж ирсэн, Мажор лигийн өрсөлдөөнийг улам сонирхолтой болгож, багийнхнаа амжилтад хүргэх сэн гэж зорьж байна” гэлээ.

Сон Хён Мин 2015 онд “Байер Леверкузен”-ээс буурь сэлгэж, Лондонд анх газардсан. Улмаар сүүлийн 10 жилд “Тоттенхэм”-ийн ахлагч, гол тоглогчийн үүргийг нэр төртэй гүйцэтгэж, 454 тоглолтод 173 гоол оруулсан байна.

Өнгөрсөн улирлын төгсгөлд “Спөрс”-ийн хамтаар анхны цомоо өргөсөн учир Сон энэ багийн домогт тоглогч болж, түүхэнд нэрээ мөнхөлсөн юм.

Сон Хён Мин “Тоттенхэм” багийн бүх цаг үеийн тав дахь мэргэн бууч юм. Тэрбээр 101 гоолын дамжуулалтыг бүртгүүлснээс гадна Премьер лигт 127 гоол оруулж, уг тэмцээний бүх цаг үеийн 16 дахь мэргэн буучаар тодорсон.

Сон Премьер лигт 71 гоолын дамжуулалт бүртгүүлсэн нь "Спөрс”-ийн тоглогчдын дээд амжилт болж үлдлээ. Мөн 2021-2022 оны улиралд 23 гоолыг оруулснаар Премьер лигийн “Алтан шаахай” шагналыг атгасан анхны Ази тоглогч болсон юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.