UBLife Logo
Спорт

Монголын “СП Фалконс”, “Хангарьд” багууд Азийн Челленж лигт сорилго тоглолтыг хийнэ

Монголын “СП Фалконс”, “Хангарьд” багууд Азийн Челленж лигт сорилго тоглолтыг хийнэ

Азийн Челленж лигийн тэмцээний шинэ улирлын тэгшитгэлийн тоглолтууд 8-р сарын 12-ний өдөр явагдахаар товлогджээ.

Энэ нь нэр хүнд, шагналын цараагаар Азидаа гуравдугаарт эрэмбэтэй хөлбөмбөгийн тэмцээн юм.

Челленж лигт хүч сорих Монголын “СП Фалконс”, “Хангарьд” багууд тэгшитгэлийн шатнаас тэмцээнийг эхлүүлнэ.

“СП Фалконс” багийнхан 8-р сарын 12-ны өдөр 16:00 цагаас Тайванийн “Тайчунг Футуро” клубтэй тоглоно. Уг тоглолт Улаанбаатар хотноо Монголын хөлбөмбөгийн холбооны талбайд явагдах юм.

“Тайчунг Футуро” багийнхан 2023-24 оны улиралд “AFC Cup” тэмцээний хэсгийн шатнаа Монголын “ФС Улаанбаатар” багтай учраа тааран тоглоход эхний тоглолтодоо 2:0-ээр хожиж, хариу тоглолтод 2:1-ээр хожигдож байсан.

Сонирхуулахад, тус багийн бүрэлдэхүүнд Үндэсний шигшээ баг болон “Дэрэн” клубийн тоглогч Орхоны Мөнх-Оргил нэгдээд буй.

Харин “Хангарьд” 8-р сарын 12-ны өдөр 19:30 цагаас мөн Тайванийн "Тайнан Сити" клубтэй хүч сорихоор зэхэж байна.

Хожсон багууд нь тэмцээний хэсгийн шатанд дэвшин орохын сацуу 100 мянган долларын шагналыг гардана.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.