UBLife Logo
Спорт

БаллонДор ёслолын үеэр Диого Жота, Андре Силва нарын дурсгалыг хүндэтгэлээ

БаллонДор ёслолын үеэр Диого Жота, Андре Силва нарын дурсгалыг хүндэтгэлээ

“France Football” сэтгүүлийн газраас 1956 оноос эхлэн жил бүр гардуулах болсон тухайн улирлын дэлхийн шилдэг хөлбөмбөгчинд олгодог БаллонДор шагналыг гардуулах ёслолын ажиллагаа даваа гарагт явагдлаа.

Энэхүү үйл ажиллагаанд Жотагийн гэр бүлийнхэн болон түүний эхнэр Руте нар оролцсон байна.

Учир нь мөнхүү ёслолын үеэр Диого Жота, Андре Силва нарын дурсгалыг хүндэтгэж, амьдрал, хөлбөмбөгийнх нь замналын онцгой мөчүүдийг богино бичлэгээр хуваалцсан юм.

Португалийн шигшээ баг болон “Ливерпүүл” клубийн хөлбөмбөгчин Диого Жота болон түүний төрсөн дүү Андре Силва нар 7-р сарын 3-ны өдөр автомашины ослоор таалал төгссөн билээ.

Эдгээр тоглогчдын дурсгалыг энэ улирлын туршид дэлхийн хөлбөмбөгийн бүхий л томоохон үйл явдалд хүндэтгэж байгаа юм.

“Ливерпүүл” багийнхан 20 дугаарыг Жотагийн нэрээр мөнхөлсөн. Мөн тэд энэ улирлын туршид “Forever 20” гэсэн туузыг зүүх юм.

Энэ зун клубүүдийн ДАШТ-д түрүүлсэн “Челси” багийнхан энэ тэмцээнээс хувь хүртсэн шагналын мөнгөө бүхэлд нь тэдний гэр бүлд хандивласан.

Премьер лигийн 2025-26 оны улирал эхлэхэд нээлтийн тойргийн бүх тоглолтын өмнө нэг минут чимээгүй зогсож, дээрх эмгэнэлт явдалд гүн хүндлэл үзүүүлсэн билээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.