UBLife Logo
Технологи

”Duolingo”, “Snapchat” зэрэг аппликэйшнууд хэвийн ажиллаж эхэллээ

”Duolingo”, “Snapchat” зэрэг аппликэйшнууд хэвийн ажиллаж эхэллээ

“Snapchat”, “Lloyds”, “Halifax” зэрэг “Amazon Web Services” (AWS) серверийг ашигладаг томоохон аппликэйшнууд болон вебсайтуудын үйл ажиллагаа аравдугаар сарын 20-ны өдөр саатжээ. Хэрэглэгчид даваа гарагийн өглөөний 07:00 цагаас эхлэн сайт, аппликэйшнууд руу хандахад алдаа гарч эхэлсэн байна. Үүнд “Fortnite” гэх мэт асар том онлайн тоглоомуудаас эхлээд хэл сурах ”Duolingo”аппликэйшн хүртэл багтаж байлаа. 

Саатал гарсан зарим вебсайтууд

“Downdetector” платформ энэхүү саатал нь 11 сая гаруй хэрэглэгч,  2,500 гаруй компанид хохирол учруулсан гэж мэдээлсэн. “Амазон” компани хэдийгээр гэмтлийг зассан ч мэргэжилтнүүд нэг компанид бүрэн үйл ажиллагаагаа найдах нь хэтэрхий эрсдэлтэйг харуулсан үйл явдал боллоо хэмээн дүгнэж байна. 

“Амазон” компани даваа гарагийн орой дэлхийн томоохон аппликэйшн болон вебсайтууд эргэн хэвийн ажиллаж эхэлснийг зарлалаа.  Серверийг буцаан хэвийн үйл ажиллагаанд оруулсан ч томоохон сайтууд хэсэг хугацаанд зарим хандалтыг хязгаарлахаас өөр аргагүй байна. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
‘’Google’’ компани Энэтхэг улсад 15 тэрбум ам.долларын хиймэл оюуны дата төв байгуулна

‘’Google’’ компани Энэтхэг улсад 15 тэрбум ам.долларын хиймэл оюуны дата төв байгуулна

Америкийн технологийн аварга ‘’Google’’ компани Энэтхэг улсад хамгийн том хөрөнгө оруулалтаа хийхээр төлөвлөж байна. Тус компани ойрын таван жилийн хугацаанд 15 ам.доллар зарцуулан хиймэл оюуны дата төв байгуулах болсноо өнөөдөр мэдэгдлээ.