UBLife Logo
Технологи
Gemini AI-ийн тусламжтай уулзалт товлох илүү хялбар болж байна

Gemini AI-ийн тусламжтай уулзалт товлох илүү хялбар болж байна

Google компани хиймэл оюуны тусламжтайгаар Gmail болон Google Calendar хэрэглэгчдэд уулзалт товлох үйл явцыг хялбаршуулах шинэ хэрэглүүр гаргаж буйгаа зарлалаа. Мягмар гарагт тус компани Gemini AI-аар ажилладаг “Help me schedule” буюу “хуваарь гаргахад минь туслаач” гэх шинэ функцийг танилцуулсан бөгөөд энэ нь таны календар дахь боломжит сул цагийг автоматаар олж, уулзалт товлох гэж буй хүнд санал болгон харуулах байдлаар ажиллах аж. 

Google-ийн мэдээлснээр энэхүү функц нь олон хүн хамарсан хурал, бүлгийн уулзалтыг товлоход хараахан сургагдаагүй байгаа бөгөөд одоогоор зөвхөн хоёр хүний уулзалтын цаг товлоход зориулагдсан байна. Шинэ уулзалт товлох функцийг ашиглахын тулд, та Gmail-ийн имэйл бичих цонхны доор байрлах “Help me schedule” товчийг дарна. Ингэснээр таны сул байгаа цагуудын жагсаалт гарч ирэх бөгөөд хүсвэл “Edit” товчийг дарж зарим цагийг өөрчлөх эсвэл устгах боломжтой. Дараа нь эдгээр цагийг имэйлдээ оруулж, уулзалт товлох гэж буй хүнд илгээхэд хангалттай. Хүлээн авагч тохирох цагийг сонгох үед уулзалтын урилга нь автоматаар хоёр талын календар дээр нэмэгдэнэ.

Calendly, Doodle, Zoom, HubSpot зэрэг уулзалт товлох автомат хэрэгслүүд зах зээлд олон байдаг ч, Google-ийн мэдэгдснээр энэхүү шинэ функц нь Gemini-ийн хиймэл оюуныг ашиглан имэйл доторх агуулгын утгыг ойлгож, үүн дээр үндэслэн уулзалтын цаг санал болгодог гэдгээрээ ялгарч байна. Жишээлбэл, хэрэв хэн нэгэн имэйлдээ “30 минутын уулзалт товлохыг хүсэж байна” гэж бичсэн бол, тус хэрэглүүр нь таны каледарт буй хуваарийн дагуу ирэх долоо хоногийн доторх 30 минутын сул цагуудыг л санал болгоно.

Энэхүү шинэ функцийн танилцуулга нь Google Workspace-ийн хүрээнд хэрэглэгчдийн өдөр тутмын хэрэглээнд хиймэл оюуныг дэвшилттэйгээр нэвтрүүлэх зорилготой цуврал шинэчлэлүүдийн нэг хэсэг юм. Үүнд Google-ийн шинэ дүрс боловсруулалтын загвар “Nano Banana”, Google Slides дахь Gemini функцууд, багийн гишүүдтэйгээ хуваалцаж болох хувийн хиймэл оюуны туслахууд “Gems”, NotebookLM-ийн шинэ формат, мөн Google Vids-ийн видео боловсруулах сайжруулсан хиймэл оюуны загвар хэрэгслүүд зэрэг багтаж байна.

Google өмнө нь Google Calendar дотор уулзалт товлох функцийг санал болгож байсан ч энэ нь Gmail-тэй нэгэн цөм бус, мөн хиймэл оюуны тусламжтай ажилладаггүй байсан юм. Үүнээс гадна, Google мөн мягмар гарагт Google Workspace-ийн өөр нэг шинэчлэлийг танилцуулсан бөгөөд одооноос Google Keep-ийн сануулга мэдэгдлүүд автоматаар Google Tasks-д хадгалагддаг болжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
‘’Google’’ компани Энэтхэг улсад 15 тэрбум ам.долларын хиймэл оюуны дата төв байгуулна

‘’Google’’ компани Энэтхэг улсад 15 тэрбум ам.долларын хиймэл оюуны дата төв байгуулна

Америкийн технологийн аварга ‘’Google’’ компани Энэтхэг улсад хамгийн том хөрөнгө оруулалтаа хийхээр төлөвлөж байна. Тус компани ойрын таван жилийн хугацаанд 15 ам.доллар зарцуулан хиймэл оюуны дата төв байгуулах болсноо өнөөдөр мэдэгдлээ.