UBLife Logo
Спорт

Хатанболд KEi Батбаяр: Senzu хэт “шатаад” өөрөө гарсан

Хатанболд KEi Батбаяр: Senzu хэт “шатаад” өөрөө гарсан

Монголын цахим спортын шинжээч Хатанболд KEi Батбаяр манай шилдэг тамирчдын нэг тамирчин Азбаяр Senzu Мөнхболд “The MongolZ” багийн сэлгээнд шилжсэн талаар ярилаа.

Тэрээр YouTube сувгийн FreezeTime подкастаараа багийн дотор ямар ч маргаан, үл ойлголцол гараагүй гэдгийг тодотгосон байна.

Хатанболд KEi Батбаяр “Би Senzu-тэй өөртэй нь ярьсан. Ямар ч маргаан, токсик зүйл байхгүй. Тэр ядраад хэсэг хугацаанд тэмцээнээс холдмоор байна гэсэн. Senzu хэт “шатсан” гэсэн л үг. Өөрийн шийдвэрээр гарсан. Цахим спортын тамирчид байнга бэлтгэл хийж, тэмцээн уралдаанд нисэж, явж байдаг. Senzu удахгүй өөрөө эсвэл багаас албан ёсны мэдэгдэл гаргана гэж хэлж байсан. Албан ёсоор гэрээтэй байгаа болохоор мэдэгдэл гаргахад багийн зөвшөөрөл хэрэгтэй болдог” гэжээ.

Senzu спортоос холдох бодолгүй байгаагаа хэлж байгаа. Сайхан амарч байгаад эргэн ирнэ. Харин “The MongolZ” багтаа эргэн ирэх үү, өөр баг сонгох уу гэдэг тодорхой бус. Senzu дээр дурдсан FreezeTime подкастад орох гэж байгаа гэнэ.

Тодруулахад: “The MongolZ” баг аравдугаар сарын 22-нд Senzu-г албан ёсоор сэлгээнд шилжүүлсэн. Удахгүй болох “IEM Chengdu 2025” тэмцээнд түүний оронд “Chinggis Warriors” багийн Өнөдэлгэр controlez Баасанжаргал тоглох юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
1
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.