UBLife Logo
Спорт

БАХРЕЙН 2025: Монголын баг өчигдөр 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртлээ

БАХРЕЙН 2025: Монголын баг өчигдөр 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртлээ

Азийн залуучуудын III наадам Бахрейны Хаант улсад энэ сарын 22-31-ний өдрүүдэд явагдаж байна. Өчигдөр манай тамирчид спортын 6 төрөлд өрсөлдөж, 5 медаль хүртлээ.

Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 80 кг жинд Б.Буянтогтох  Йорданы бөхийг 11:1, Палестины бөхийг 10:0, Тажикистаны бөхийг 5:4 харьцаатай ялж, алтан медалийн төлөө барилдаанд Узбекистаны бөх Руфатов Бунеод-д оноогоор ялагдсанаар мөнгөн медаль хүртлээ.

Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 40 кг жинд өрсөлдсөн Б.Хулан Тажикистан, Киргизийн бөхчүүдийг вазари оноогоор ялснаар финалд шалгарсан. Финалд Узбекистаны тамирчин Болтабаева  Дилафрузэд, ялагдан мөнгөн медаль зүүсэн байна.

Мөн жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 48кг жинд өрсөлдсөн Э.Тэмүгэн Тажикистаны бөхийг иппон оноогоор ялж, Энэтхэгийн бөхөд иппон үнэлгээгээр ялагдаж, дагах барилдаанд  Йорданы бөхийг иппон үнэлгээр ялсан. Хүрэл медалийн төлөө Узбекистаны тамирчин Азамбекова Дианаг юүко үнэлгээгээр хожлоо.

Азийн залуучуудын III наадмын жюүжицүгийн 52кг жинд барилдсан Б.Мөнхжин 1-р тойрогт Сири улсын тамирчинг, 2-р тойрогт Тайланд улсын тамирчинг ялж, хэсгийн аваргын төлөө Казакстан улсын тамирчинд идэвхийн оноогоор ялагдсан. Хүрэл медалийн төлөө Филиппин улсын тамирчинтай барилдаж, 3:0 харьцаагаар хожсоноор хүрэл медалийн эзэн болов.

Мөн жюүжицүгийн 62кг жинд барилдсан Б.Алтан-Эрдэнэ 1-р тойрогт хийлж, 2-р тойрогт Вьетнам улсын тамирчинг ялж, 3-р тойрогт Казахстан улсын тамирчинд ялагдаж, торгуулийн тойрогт Йордан улсын тамирчинг нэмэлт цагт ялсан. Ингээд хүрэл медалийн төлөө Тажикистан улсын тамирчинтай барилдаж, идэвхийн оноогоор яллаа.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.