UBLife Logo
Спорт

Монголын 2 даамчин дэлхийн аварга боллоо

Монголын 2 даамчин дэлхийн аварга боллоо

Турк улсад болж буй даамын Өсвөр, залууучуудын ДАШТ-ий үндсэн төрлийн тэмцээн дуусахаас нэг өргийн өмнө Монголын хоёр тамирчин алтан медаль хүртэх болзлыг хангажээ.

Тодруулбал, хөвгүүдийн 9-10 насны ангилалд "Ирээдүй" даамын академийн тамирчин СМ Эрдэнэцогтын Арвин-Эрдэнэ, мөн насны охидын ангилалд Архангай аймаг, "Даам Месси" клубийн тамирчин СМ Баянмөнхийн Эрмүүнзаяа нар аваргалах нь тодорхой болсон байна.

Б.Эрмүүнзаяагийн хувьд Монголын даамчдаас ДАШТ-ий үндсэн төрөлд хошой аварга болсон анхны тамирчин болж байгаа бөгөөд үүнээс гадна блиц төрлөөр хоёр, рапид төрлөөр нэг алтан медаль хүртэж байв.

Монголын даамчид тус тэмцээнд 1991 оноос эхлэн оролцож, зөвхөн 100 буудалт даамын үндсэн төрлөөс л гэхэд 17 алт, 15 мөнгө, 16 хүрэл медаль хүртээд байгаа юм. Мөн сүүлийн гурван ДАШТ-д манайхан багийн дүнгээр тэргүүлсэн билээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.