UBLife Logo
Кино

"Малколмын эргэн тойронд: Амьдрал шударга бус хэвээр" цувралын талаар мэдвэл зохих БҮХ ЗҮЙЛ

"Малколмын эргэн тойронд: Амьдрал шударга бус хэвээр" цувралын талаар мэдвэл зохих БҮХ ЗҮЙЛ

Хүүхэд насны дурсамжтай кинонуудын нэг “Малколмын эргэн тойронд” цуврал 20 жилийн дараа эргэн ирлээ. 2000 оноос эхлэн зургаан жилийн хугацаанд 7 бүлэг 151 анги цацагдаж, үзэгчдэд инээд хөөр бэлэглэсэн цуврал болсон.

Харин тус цуврал шинээр үргэлжилж, эргэн ирнэ гэдгээ өнгөрсөн онд зарлаж фенүүдээ баярлуулсан билээ. Цувралын үйл явдал болоод жүжигчдийн бүрэлдэхүүний тухай шинэ мэдээллийг саяхан зарлалаа. “Malcolm in the Middle: Life's Still Unfair” шинэ цувралын анхны постер ч цацагдаад байна. Шинэхэн цуврал 2026 онд үзэгчдийн хүртээл болох аж.

Цувралын тухай

Шинэ цувралыг илүү богино байлгахаар зорьжээ. Цуврал нийт 4 ангитай бөгөөд анги бүр 30 минут үргэлжилнэ. Цувралын үйл явдлаас товчхон дурдвал: Малколм насанд хүрч, гэр бүл зохиож охинтой болжээ. Аав ээжийнхээ хуримын 40 жилийн ойн баярт зочилж очсоноор цувралын үйл явдал өрнөнө. Малколмын гэр бүл нэг дор цугласан хойно хөгтэй, бүтэлгүй явдал тохиолдох нь гарцаагүй. Гол дүрийн жүжигчид нас биед хүрч, тэдний амьдрал өөрчлөгдсөн ч цувралын уур амьсгал, зураг авалтыг яг л 20 жилийн өмнөх шиг байлгах хичээжээ.

Өмнөх цувралаас эргэн ирж буй жүжигчид:

Малколм

Хал

Bryan Cranston

Рийс

Justin Berfield

Лойс

Jane Kaczmarek

Фрэнсис

Christopher Masterson

Шинээр нэмэгдэж буй жүжигчид:

Дьюи

Жэйми

Шинээр нэмэгдэж дүрүүд:

Келли

Малколмын эргэн тойронд цувралын төгсгөлийн ангид бид Лойсыг жирэмсэн, зургаа дахь хүүхдээ тээж байгааг мэддэг шүү дээ. Зургаа дахь хүүхдийн талаар цувралд тийм ч их гараагүй. Тэгвэл шинэ цувралд отгон охин Келлигийн дүр нэмэгджээ. Шинэ дүрийг залуу жүжигчин Vaughan Murrae бүтээж байна.

Лиа

Цуврал шинэ дүр Малколмын охин Лиа. Аавынхаа өндөр IQ, гоц ухааныг өвлөсөн нэгэн. Лиагийн дүрийг “The Fabelmans” киногоор танигдсан Keeley Karsten бүтээжээ.

Тристэн

Тристэн нь Малколмын сэтгэл татам, өөдрөг үзэлтэй найз охин. Түүний дүрд жүжигчин Kiana Madeira тоглож байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.