“Frankenstein“ үзсэн хүн бүр л үнэхээр мэдэхийг хүссэн байх. Жейкоб Элорди үнэхээр хэн бэ? Яагаад бид өмнө нь тэр бүр анзаараагүй байдаг билээ? “Euphoria“ цувралаас анх харахад ингэтлээ анхаарал татаагүй байсан ч, түүний шинэхэн дүр үнэхээр дэлхий даяар шуугиан тарьж чадлаа.
1. Жейкоб Элорди 1997 оны 6-р сарын 26-нд Австралийн Бризбэн хотод төрсөн. Энэ жил 28 настай.

Түүний эцэг Жон Элорди нь баск гаралтай хүн бөгөөд будагчнаар ажилладаг байжээ. Ээж нь гэрийн эзэгтэй, мөн сургуулийн сайн дурын ажилтнаар ажилладаг байв.

Түүнийг найман настай байхад аав ээж нь Австрали руу цагаачилж, гурван эгч, өвөөгийн хамтаар эгэл даруухан амьдарч иржээ.

2. Жейкоб багадаа Регби тоглодог байсан. Гэхдээ өсвөр насандаа нурууны гэмтэл авч, жүжигчнээр явах замнал руугаа анхаарлаа хандуулах болжээ.

3. 12 настай байхдаа сургуулийн тайзны жүжгүүдэд тоглож эхэлжээ. Үргэлжлүүлэн сургалтад ч суусан байна. Тэрээр Хит Лежерийн жүжиглэх ур чадвар болон “Joker” дүрээс нь ихэд урам авсан гэж ярьдаг.

4. Тэр Swinging Safari (2018) нэртэй Австралийн кинонд анхны дүрээ бүтээсэн.
5. Дараа нь “The Kissing Booth” цувралын Ноа Флиннийн дүрээр алдаршиж, үргэлжлүүлэн “The Kissing Booth 2” (2020) ба “The Kissing Booth 3” (2021) кинонуудад тоглосон.

6. Элорди HBO-гийн “Euphoria” цувралд Нейт Жейкобсын дүрийг бүтээж, энэ нь түүний жүжигчний ур чадварыг илүү гүнзгий харуулсан нэгэн том үсрэлт болж, олны анхаарлыг ихээр татсан билээ.

7. 2023 онд Элорди “Priscilla” хэмээх Софиа Копполагийн кинонд Элвис Преслигийн дүрийг бүтээсэн.

Мөн “Saltburn” кинонд тоглож, жүжиглэлтийн чадвараараа BAFTA-д нэр дэвшиж байв.

8. 2025 онд Гильермо дель Торогийн “Frankenstein” кинонд The Creature-ийн дүрийг бүтээсэн нь түүнийг одоо Холливудын хамгийн их анхаарал татаж буй жүжигчин болох гол шалтгаан болоод байна.

Элордигийн харц, дүрдээ орсон байдал, дуу хоолой гээд бүх зүйл нь киног үзсэн хүмүүсийг өөрт нь дурлуулж, хайрлахад хүргэсэн гэхэд буруудахгүй.

9. Жүжигчний карьераа эхлүүлэхийн өмнөхөн тэрээр хүндхэн байдлыг туулж байсан бөгөөд заримдаа найзынхаа буйдан дээр эсвэл машиндаа хонодог байснаа хуваалцсан юм.

10. Элорди нь Bottega Veneta брэндийн дэлхийн элч төлөөлөгч болсон.

11. Ирэх онд маш өндөр хүлээлттэй байгаа хоёр уран бүтээлд гол дүр бүтээгээд буй. Нэг нь “Wuthering Heights”, харин нөгөө нь “The Dog Stars” шинжлэх ухааны уран зөгнөлт бүтээл билээ.
12. Тэр Gen Z үеийнхний дунд “Heartthrob” буюу хамгийн хайр татсан эрэгтэй жүжигчнээр нэрлэгддэг. Түүний өндөр 1.96м гэгддэг.

13. Элорди 2017-2018 онд жүжигчин Жоё Кингтэй үерхэж байсан.

2019-2020 оны үед харин Зендаятай үерхэж байсан хэмээн яригддаг.

2020-2021 онд Кайа Гербертэй үерхэж байв.

Дараа нь YouTuber Оливиа Жейдтай үерхэж, энэ оны наймдугаар сард салсан. Гэвч есдүгээр сараас эхлэн эргэн нийлсэн гэх яриа гараад буй.

