Хайх зүйлээ бичнэ үү

10 мин

ГЭРЭГ АРХИВ | Нэгэн хэвийн амьдралаасаа авч болох бидний төсөөлөөгүй таашаал


Энэхүү нийтлэл нь “Гэрэг” сэтгүүлийн “The New York Times”-тай хамтарсан “Адал явдалч, амьд, адармаат Улаанбаатар” тусгай дугаарт багтсан бүтээл болно.


Шинэ содон бүхэн гайхамшиг биш 

Инстаграм гүйлгэн үзэх бүрт бусдын амьдрал бидэнд өөрийнхөөс минь илүү сонирхолтой сайхан санагддаг. Саяхны нэг долоо хоногт л гэхэд Инстаграмын минь ертөнцөд адал явдал дүүрэн өнгөрч, би хүмүүсийн Мауид усны цанаар гулгаж, Иосемитед ууланд авирч, Бермудад зэрлэг гахайтай усанд сэлж буй сториг үзэж өнгөрөөлөө. Зэрлэг гахайтай хамт шүү! 

Тэгэнгүүт надад гэнэтхэн шинэ газар орноор явах хүсэл төрж, дотроос хатган, онгоцны тасалбар ч Гүүглдэж үзлээ. Дараа нь урамгүйхэн дандаа очдог өнөөх л Вьетнам хоолны газраасаа Фо шөл захиалчихаад, ядаж шинэ хоолны газар ч туршиж үзээгүйдээ харамсах мэдрэмж төрөв. 

Ийн ямар нэг юмнаас хоцроод байгаа юм шиг айдас үнэндээ хүмүүст маш түгээмэл ажиглагддаг ба энэ нь тодорхой сэтгэл зүйн нөхцөл байдлаас урган гардаг. “Сорилын биологийн сэтгүүл”- д хэвлэгдсэн нэгэн судалгаанд өгүүлснээр хүн улиг болсон нэгэн хэвийн зүйлсээс илүүтэй урд нь туршиж байгаагүй, шинэлэг зүйлсэд сэтгэл татагдаж, анхаарал хандуулдаг нь биологийн хувьслын явцад тархиндаа олж авсан хэв шинж гэнэ. Бидний тархи эргэн тойрон дахь бүх өдөөгч хүчин зүйлсийн мэдээллийг нэг дор боловсруулж хүчрэхгүй учраас хөгжлийн явцдаа зөвхөн таньж мэдэхгүй, аюул эрсдэлтэй зүйлст илүү анхаарал татагдах зөнтэй болж төлөвшжээ. Ингэснээр яваандаа олон давтагдах юмс, үргэлжийн танил дотно зүйлс сөрөг сэтгэл хөдлөл, уйтгар гуниг төрүүлэх болж, харин биеэр туулж, мэдэрч үзээгүй зүйлс илүү сэтгэл татам болсон тухай Харвардын Бизнесийн сургуулийн профессор Майкл Нортон ярьсан юм. 

“Бид богино хугацааны үйл амьдрал дунд шийдвэр гаргахдаа олон төрлийн сонголт, боломжуудыг дураараа эдлэх хүсэлтэй байдаг” гэж хэрэглэгчийн зан үйлийн шинжээч, ноён Нортон өгүүлэв. “Та нэрстэй тарганд дуртай байлаа гэж бодъё. Хэрэв би таныг дараа долоо хоногийн турш уух таргаа яг одоо сонго гэвэл та дуртай таргаа сонгоод зогсохгүй, нэмээд гүзээлзгэнэ, тоортой таргууд ч мөн авна. Учир нь хэн ч долоо хоногийн турш дан нэрстэй тараг уухыг хүсдэггүй. Гэтэл урт хугацаанд авч үзэхэд, хүний шинэ зүйл турших хүсэл цагийн аясаар буурч байдаг. Аливаа шинийг туршиж үзсэн мэдрэмж бүдгэрсээр, нэг л зүйлээ байнга сонгох нь илүү амар болж ирдэг. Та насны эцэст бусад ямар ч таргийг үл хайхран зөвхөн нэрстэй таргаа л авдаг нэгэн болно” гээд “Тэгэхээр бид яг үнэндээ бодож байгаагаасаа илүү уйтгартай амьтад шүү дээ” гэлээ.

Нөгөөтэйгүүр бидний шинэ зүйлд татагдах ‘өвчин’  хэр их сонин содон зүйл үзэж харсан, хийж туршсан, бас худалдаж авснаар маань хэмжигддэг нийгмийн статус гэх ойлголтоос төрдөг. Инстаграмд трэнд болж буй “хийж үзэх зүйлсийн жагсаалт” гэхэд л хүнд яаж ийгээд тус жагсаалтыг гүйцэлдүүлэх юмсан гэх сэдэл төрүүлж байдаг. Гэтэл энэ нь нэг талаараа “нөлөөллийн болон туршилтын эдийн засгийн” үйл ажиллагаа байх ба бид сайн дураараа үүний хохирогч болж байдаг тухай Лиа Принцивалли саяхны нэгэн нийтлэлдээ бичжээ. Учир нь шинэ зүйлсийн араас хөөцөлдөж, туршиж үзэх цаг зав, санхүүгийн боломж хүн бүхэнд байдаггүй учраас бусдын амьдралын сайхантай өөрийнхийгөө харьцуулж, харамсаж суух нь хүнд сэтгэл зүйн болон санхүүгийн дарамт учруулдаг болохоор тэр.

Нэг зүйлийг хоёр удаа хиймэгц тухайн зүйлийн үнэ цэн буурч эхлэх нь хүний уйдамхай мөн чанараас үүдэх хэвийн зүйл гэх мэтээр давтагдмал үйлийг сөрөг байдлаар илэрхийлсэн судалгаанууд хааяагүй бий. Харин Чикагогийн Их сургуулийн Бизнесийн сургуулийн Зан үйл судлалын профессор Эд О’Брайны үзэж буйгаар зан үйл судлалын шинжлэх ухаан гедоник адаптацийн тухай дульмаг судалсан байж болох ба хүмүүс үнэндээ давтагдмал үйлд хэчнээн сэтгэл ханамжтай байдгаа мэддэггүй гэнэ. 

Тэр хэлэхдээ “Олон хүмүүс дуртай дуугаа ахин дахин сонсож, таалагдсан кино, ТВ шоунуудаа давтан үздэг. Spotify юм уу Netflix нэвтрэхээс өмнө бид дуу хөгжим, кино бүтээлийг хүссэн үедээ дахин үзэж, сонсохоор нэг бүрчлэн мөнгө төлж авдаг байсны гол шалтгаан энэ давтагдмал үйл шүү дээ.” гэсэн юм. 

Тэрээр “Хэрэв бид бусдад сонирхолтой бас соёлтой хүн мэт сэтгэгдэл төрүүлмээр байвал өөрийгөө шинэ соргог зүйлст нээлттэй нэгэн гэдгээ харуулахыг хүсдэг. Ийм ойлголт нийгмийн дунд маш түгээмэл” хэмээгээд “Гэхдээ бид нэг л зүйлдээ сайтар төвлөрч, түүнийхээ мастер болж, нарийн чанд таньж мэдэх, дурлан таашаах чадавхаа нээж амжилгүйгээр, шон шон дээр нисч буух шувууд шиг л явдаг нь харамсалтай” гэлээ.

Түүний багийнхан нэгэн сонирхолтой судалагаа хийжээ. Тэд хэсэг хүмүүсийг музейд зочлуулж, кино үзүүлэн, видео тоглоом тоглуулах гэх мэт зүйлсийг нэг дор хийлгэжээ. Дараа нь зарим оролцогчийг түрүүний хийсэн зүйлсээ давтан хийж байна гэж төсөөлөх, заримыг нь түрүүний зүйлсээ үнэхээр давтан хийхийг хүсч. Ингэхэд тухайн үйлдлийг давтан хийсэн хүмүүс төсөөөлсөн хүмүүсээс илүү сэтгэл ханамжтай байгааг О’Брайны багийнхан тэмдэглэжээ. 

Судлаач маань үүнийг тайлбарлахдаа “Хүмүүс алив зүйлийг нэг удаа хийгээд юу болохыг нь үзлээ гэсэн сэтгэл ханамжийн дохио ирдэг. Энэ нь үнэндээ юмсыг таашааж, цааш үргэлжлүүлэн үйлдэх оюун дүгнэлтэд нь шууд саад болдог хүний гэнэн мэдрэмж юм.” гэсэн байна. Өөрөөр хэлбэл хоёр дахь удаагаа оролдож үзэх нь таны төсөөлснөөс илүү таашаалтай гэдгийг мэдэрч амжилгүй өөрсдөдөө хаалт босгодог нь тэр аж. 

“Мэдээж аливаа шинэ зүйлийг анх туршихад сэтгэл хөдлөл өндөр байх нь ойлгомжтой бөгөөд манай судалгаа үүнийг огт няцаах гээгүй. Олонх тохиолдолд шинэ содон зүйлс баяр хөөр дагуулдаг. Гэхдээ бидний судалгаа юуг илүүтэй чухалчилж байна гэвэл давтагдмал үйл ч мөн адил хүнд сэтгэл ханамж төрүүлж болох ба заавал цоо шинийг эрэлхийлж, өөрийн нөөц бололцоондоо үрэлгэн хандах хэрэггүй юм. Хүмүүс үүнийг олж хараасай.” хэмээн нэмж хэллээ. 

Хүний оюун бодол үргэлжид тогтворгүй, хэрэн хэсч байдаг тул аливаа зүйлийн гол ухагдахууныг алдаж өнгөрөөх сул талтай байдаг. Тиймээс давтагдмал үйлийн сайн тал гэж бас бий.  О’Брайн “Жишээ нь би музей үзэх ч юм уу шар айраг тамшаалан сууж байлаа гэхэд ухаан санаа минь шал өөр газар явж байх нь олонтаа. Илгээх ёстой и-мэйлүүдийн тухай, буцааж залгах ётой хүмүүсийн тухай, эсвэл гуравдугаар ангийнхаа багшийн тухай боддог ч юм уу.” гээд цааш үргэлжлүүлэн “Тиймээс нэг юмаа олон давтан хийх нь үнэндээ хэрмэл оюунаа цуглуулж, алив зүйлийг нэвт шувт сурч мэдэх, бүрэн гүйцэд ойлгох боломж олгодог.” хэмээв. 

Энэ туйлын үнэн биш гэж үү? Бүрэн дүүрэн туршлага мэдлэг суухын хэрээр дараагийн том асуултууд урган гарч, мэдэхгүй зүйлс ямар их болохыг бид ойлгодог биш бил үү.

“Аливаа зүйлийг хийхэд олон талын мэдлэг шаардаж байвал улам лавшруулан давтан хийх нь сайн сонголт болдог” гэж О’Брайн хэллээ. “Хийсэн судалгаанаасаа харахад хүмүүс маш хурдан бүхнийг үзэж таньлаа гэж барддаг бөгөөд зарим хүн бүр юу ч ойлгож амжаагүй атлаа маш их зүйл мэдэж авсан мэт сэтгэгдэлтэй болсон байдаг.” гэв.

“Бүрэн төвлөрөх” тухай судлагдахууныг шинжлэх ухаанд оруулсан, Харвардын Сэтгэл судлалын профессор Эллен Лангерын тайлбарласнаар ямар ч үйл хэрэгт лавшруулан таньж мэдэх шаардлагатай, сурах нь зайлшгүй мэдээллийн давхаргууд байдаг. “Аливаа давтагдмал үйлээс шинэ мэдлэг олж авах процесс нь л тухайн үйлийг утга учиртай болгож, хийж байгаа хүнд сэтгэл ханамж өгч байдаг. Ингэснээр бүрэн дүүрэн төвлөрөхийн үндэс болно. Түүнээс хийж дуусна, таньж дуусна гэсэн ойлголт байдаггүй.”

“Шинэ зүйлс олж анзаармагц бидний тархины невронууд шууд идэвхжин, хийж үзэх хүсэлд даруй хөтөлдөг” гэж Лангер хатагтай хэлээд, “Энэ нь бид амьдралаа нэг хэвийн гэж бодож уйдан, юу хийхээ мэдэхээ больсон байдагтай холбоотой. Гэтэл ямар ч хуучин зүйлст урд нь олж хараагүй шинж чанар, шинэлэг мэдрэмж өгөх нөөц бий. Үүнийг таньснаар хүн амьдралын нэгээхэн чухал утга учрыг таньдаг юм шүү ” гэлээ. 

Хэрэв та ямарваа зүйлээс залхаж эхэлсэн агаад үүндээ бүрэн төвлөрч, шинээр нээн харахыг хүсвэл хатагтай Лангерын дараах гурван зөвлөгөөг хэрэгжүүлээрэй. 

“Юун түрүүнд, бүх юмс хувьсан өөрчлөгдөж, нэг л хэвэндээ үлддэг зүйл байдаггүйг анзаар. Тэгвэл бидний нэг зүйлээ давтан хийж байна гэдэг нь хийсвэр зүйл болохыг ойлгоно.

Хоёр дугаарт, хэрвээ та ямар нэг сонин сайхан зүйл эрж хайж буй бол зөвхөн тэр эрэл хайгуул чинь өөрөө шинэ соргог мэдрэмж юм. Заавал хийж гүйцэлдүүлэх гэлгүй бодол сэтгэлдээ эргэцүүлж таашаал авч сураарай. Сүүлчийн зөвлөгөө бол алив бүхэн мөн чанартаа эерэг ч бус, сөрөг ч бус байдаг ба зөвхөн бидний яаж хүлээж авах нь л тухайн зүйлийг эерэг эсвэл сөрөг болгох хүч нэмж байдаг юм шүү“ гэж тэр зөвлөлөө. 

Мөн үргэлжлүүлэн “Хийж буй бүхэн чинь үр бүтээлтэй, сэтгэл ханамжтай, сонирохолтой байх эсэх нь гагцхүү таны  хэрхэн хүлээж авахаас л шалтгаалдаг. Юу хайна түүнийгээ л олно гэж тэр шүү дээ.” гэсэн юм.

Энэ өвөл биднийг халуун оронд далайн эргээр аялж зүгаалахаас илүү гэртээ үлдэж, хөршүүдтэйгээ танилцан, амьдардаг орчноо шинээр нээн илрүүлэхийг ятгаж чадсан ноён О’Брайны судалгаа бас нэгэн чухаг санаа дэвшүүлж буйг анзаарлаа. Бид бусдын жишгээр амьдрах соёлын хэнээ туссанаа хүлээн зөвшөөрч, хүслээ гүйцэлдүүлэхийн тулд юу ч хийхэд бэлэн байдгаа эргэцүүлж үзэхийг түүний судалгааны дүн сануулж байна.

“Та кофе уухаа нэг сар завсарлачихаад эргээд уувал урд нь хэзээ ч амталж байгаагүйгээр сайхан амтагдана. Үүн шиг шинэ зүйлд дурлан тэмүүлж, хийж гүйцээх нь хөгжилтэй боловч дунд нь завсарлага авч, эргээд өөртөө сэтгэл ханамж үүсгэх орон зай үлдээж байх нь чухал” гэж ноён Нортон өгүүлээд, “Тийм учраас хүмүүс заримдаа галзуу солиотой зүйлс хийж, өөрсдөдөө урт хугацаанд дурсаж явах дурсамж үлдээдэг. Хэрвээ чи гурав дугаар ангийнхаа дурсгалын дэвтрийг өдөр бүр гаргаж ирж хараад байвал уйдна биз дээ. Харин далдхан хийчихээд 20 жилийн дараа гаргаж ирж үзвэл сая сэтгэл хөдлөнө.” хэмээсэн юм. 

                                                                                                                                2019 оны арваннэгдүгээр сар


Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Өчигдөр
Тархиа хөгжүүлж, сурах хурд, ой санамжаа сайжруулах шилдэг 8 арга
2
Уржигдар
"Anger management" буюу уур уцаараа удирдах 6 арга
3
3 өдрийн өмнө
Архаг ядаргаанд орж буй хүний 7 шинж ба даван гарах 4 арга
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
6
0
1
0
0
0

Сэтгэгдэл бичих (2)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

MONGOLIA NEWS 2022.11.02 155.133.84.128

Энэ бол миний ахиц дэвшлийн гэрчлэл юм. Би интернэтээс нэгэн эрийн мэдүүлгийг олж мэдсэн бөгөөд тэрээр өөрийн эмнэлэгт байгаа өвчтөнийг 460,000 ам.доллараар аврахын тулд эмч Раж Девашид ([email protected]  ) нэг бөөрөө зарсан гэж мэдүүлсэн тул би шийдсэн. Эмч Раж Девашистай холбоо барина уу, тэд миний нэг бөөрийг худалдаж авах сонирхолтой байгаа эсэхийг мэдэж байгаа бөгөөд аз болоход тэр эмнэлэгтээ бөөр худалдаж авахад үргэлж хэрэгтэй байдаг бөгөөд аль болох олон худалдан авахад бэлэн байгаа тул бид тохиролцсон бөгөөд өнөөдөр би байна. Олон жил ядуу зүдүү амьдарсны эцэст би нэг бөөрөө 460,000 доллараар зарсандаа ямар ч сөрөг үр дагаваргүйгээр маш их баярласан. Та сүнсээ аврахын тулд нэг бөөрөө зарахыг хүсч байна уу эсвэл худалдаж авах уу? Раж эмчтэй [email protected] хаягаар холбоо барина уу whatsapp дугаар: +19099134258

0 Хариулах


b 2022.04.02 192.82.70.72

<script> alert(' klk')</script>

0 Хариулах