Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Вакцины хоёр дахь тунг хойшлуулснаар олон хүний амийг аварна гэж судлаачид үзжээ


ДЭМБ хүн амын дунд сүргийн дархлаа тогтоож чадахгүй байгаа улсуудад Их Британид хэрэгжүүлсэн вакцинжуулалтын жишгийг дагахыг зөвлөж байна. Их Британи аль болох богино хугацаанд олон хүнийг вакцины эхний тунд хамруулахын тулд хоёр дахь тун хийлгэх хугацааг 3-4 долоо хоног байсныг 12 долоо хоног болгон хойшлуулжээ. Ингэснээр олон хүний биед нэгэн зэрэг дархлаа тогтож эхлэх буюу вакцин хүрэлцээгүйн улмаас хүний амь эрсдэхээс сэргийлж чадсан байна. Үүний үр дүнд сүүлийн хэдэн сард анх удаа тус улсад коронавирусийн улмаас нас барсан тохиолдол бүртгэгдээгүй аж. 

Pfizer болон Moderna вакцины эхний тунг хийлгэсэн хүмүүст 80 хүртэлх хувийн дархлаа тогтож байна гэж дархлаа судлаачид үзжээ. Мөн Их Британийн дархлаажуулалтын багийнхан AstraZeneca болон Pfizer вакцины эхний тунд хамрагдсан хүмүүс ковид туссан ч эмнэлэгт хэвтэхээр хүнд өвдөхгүй гэжээ.

Рочестер дахь Майоклиникийн эрдэмтэд Pfizer болон Moderna вакцины хоёр дахь тунг хойшлуулж хийх нь ямар нөлөөтэйг нарийвчлан тодруулахаар вакцины хомсдолтой байгаа бүсүүдэд судалгаа явуулжээ. Өдөрт вакцин хийлгэж буй хүмүүс болон вакцин хийлгээгүйн улмаас амиа алдаж буй хүний тоог харьцуулахад аль болох олон хүнд эхний тунг хийх нь мянга мянган хүний амийг аварна гэж Английн Анагаах Ухааны сэтгүүлд бичсэн байна.

Халдварт өвчин хяналтын зөвлөх эмч Питер хэлэхдээ "Дэлхий даяар хоёр дахь тунг хойшлуулах нь цар тахлыг хамгийн богино хугацаанд хянах боломжийг олгох бөгөөд вирусийн шинэ хувилбарууд улс орнуудад тарахаас урьдчилан сэргийлнэ" гэжээ.

Одоогийн байдлаар дэлхий нийтийн хэмжээнд өдөрт дунджаар 738 мянган ковидын тохиолдол бүртгэгдэж байгаа бол 21.1 сая хүн вакцинд хамрагдаж байна. 

Эх сурвалж: The Guardian

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
13 цагийн өмнө
Амралтын өдрүүдийн зурхай IV.27-IV.28
2
14 цагийн өмнө
HYBE-ээс Мин Хэжин энэ бүх хугацаанд бөөд ховсдуулсан байсан гэжээ
3
15 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
санал болгох
1
15 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.