UBLife Logo
Дэлхий

Израиль үслэг эдлэлийг хориглосон анхны улс боллоо

Израиль үслэг эдлэлийг хориглосон анхны улс боллоо

Израиль улс зургаадугаар сарын 9-ны өдөр амьтны үслэг эдлэлийг зарж борлуулахыг хориглосон түүхэн шийдвэр гаргалаа. Тус саналыг PETA амьтны эрхийн байгууллага гаргаж, иргэдийн 86 хувийн дэмжлэгийг авснаар Байгаль орчны яамны сайд Гила Гамлиел гарын үсэг зуран хуульчилжээ.

"Олон арван жилийн турш олон улсын байгууллагууд нэгдэн үслэг эдлэл үйлдвэрлэгч фермүүдэд явагддаг аймшигт харгислалыг илчилж, давчуу бохир торны цаана хоригдож буй амьтдын эрхийн асуудлыг хөндсөөр ирлээ. Жил бүр 100 сая амьтад үслэг эдлэлийн үйлдвэрт амиа алддаг." - PETA 

Амьтны эрхийг хамгаалах байгууллагууд олон жилийн турш амьтдын эрх зөрчигдөж байгааг баримтжуулан, амийг нь зүй бусаар таслан, амьтдыг бохир орчинд байлгаж буйг бичлэгт буулгажээ. Түүнчлэн амьтдыг агааргүй бүгчим орчинд байлгаснаар халдварт өвчин дэгдэх нөхцөлийг үүсгэдэг болохыг PETA онцолсон байна. Өнгөрсөн жил Дани улс дахь амьтны фермд COVID-19 вирусийн мутацид орсон хувилбар тархан 17 сая орчим усны булга үрэгдсэн гэжээ. 

Шинэ хуулийн дагуу амьтны үсийг зөвхөн шашин, шинжлэх ухаан болон боловсрол, танин мэдэхүйн зорилгоор ашиглаж болох гэнэ. Израилийн хэвлэл мэдээллийн байгууллагаас энэхүү хуулийн цоорхойг ашиглан үслэг эдлэлийн худалдаа наймаа хийж болзошгүйг сануулсаар байна. Учир нь хареди еврейчүүд болон хэт ортодокс еврейчүүд шашны баяраараа "Штреймель" гэх үслэг материалтай малгайг өмсдөг байна. 

Ийнхүү Израиль улс амьтдын эрхийг хамгаалах ажилд томоохон алхам хийгээд байна. Дэлхийн бусад улууд уг тэмцэлд аажмаар нэгдэж байгаа бөгөөд зарим томоохон брэнд болон загвар зохион бүтээгчид үслэг эдлэлийг хувцас загварт хэрэглэхээ болиод байгаа билээ. 

Эх сурвалж: Interesting Engineering

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
3
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.