Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

"Алтан Өргөө" ОУ-ын кино наадмаар гарах БҮХ КИНО + Хэрхэн үзэх вэ?


Монголын Кино Институтээс 9 дэх жилдээ "Алтан Өргөө" Олон Улсын кино наадмыг энэ оны 6-р сарын 18-20-ний өдрүүдэд зохион байгуулах гэж байна. Энэ жилийн наадамд гадаад дотоодын 50 гаруй кино үзвэрүүд багтсан бөгөөд индепендент, артхаус кино сонирхогчдын алдаж боломгүй наадам юм. Цар тахлын нөхцөл байдлыг харгалзан онлайнаар, үнэ төлбөргүй зохиогдох уг наадмын хөтөлбөрийг хүргэе. 

#1 Нээлтийн кино: "Шилүүс"

Энэ жилийн нээлтийн киногоор Каннын кино наадамд Монголоос анх удаа шалгарсан найруулагч П.Лхагвадуламын "Шилүүс" (Mountain Cat) богино хэмжээний кино тодорчээ. Мөн Уралдаант бус хэсэгт Б.Ганболдын "Эрх Чөлөө" киноны найруулагчийн хувилбар, П.Золжаргалын "Нүцгэн гэрэл", А.Удвалын "Орбита" гэсэн богино бүтээлүүд гарах юм.

#2 Олон улсын уралдаант хэсэгт шилдэг 16 бүтээл толилуулна

Энэ төрөлд нийт 51 орны 321 кино бүтээл ирүүлснээс доорх шилдэг 16 бүтээлийг шалгаруулжээ. Монгол ахуйтай холбоотой 3 кино багтсаныг онцлууштай. Дэлгэрэнгүйг эндээсаваарай. 

#3 Бүрэн хэмжээний дөрвөн кино - Монгол, Герман, Канад, Франц

2020 онд Амстердамын кино наадмаас шилдэг дунд хэмжээний киноны шагналыг хүртсэн Монгол бүтээл "Хүрд" кино, Германы "Нико", Канадын "Олтри" болон 100 жилийн өмнө хийгдсэн Францын импрессионист кино урлагийн тод жишээ болох "Эль Дорадо" гэх дөрвөн кино Бүрэн хэмжээний кино хэсэгт багтжээ. 

#4 Онлайн Мастер Классыг шууд дамжуулна

Герман найруулагч Элине Геринг болон Канад найруулагч Феликс Дюфур-Лаперрьер нарын онлайн Мастер Классуудыг наадмын Facebook хуудсаар шууд дамжуулах болно. ЭНД дарж нэвтрээрэй. 

#5 Монголын ховор нандин богино кинонууд 

Монголын кино институт Архивын ерөнхий газартай хамтран 2021 онд Монгол кино өв: Баримтат богино кинонууд хэсэгт дараах 4 киног сонгон гаргахаар болжээ. Зөвхөн архивт л хадгалагдах доорх кинонуудыг "алдаж боломгүй"...

#6 Digicon6 наадмын ялагчдын бүтээлүүдийг нэг дороос

Японы TBS телевизийн Digicon6 кино наадмын 2020 оны шилдэг 8 кино энэ хэсэгт дэлгэгдэх юм. 

#7 Монгол, Япон, Америкийн нийт 12 уран бүтээлчийн 12 богино видео бүтээлийн Монгол дахь нээлтийн үзвэр

Монголын Паблик медиа арт 2021 баримтат цахим контент, үзэсгэлэн уг наадамд багтжээ. 

#8 Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог дэмжсэн шилдэг 3 кино

Австрали улсад 2008 оноос хойш хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог нэмэгдүүлсэн кино бүтээж, түүгээрээ олон улсад танигдсан "Bus stop Films" ТББ-ийн шилдэг 3 кино үзэгч та бүхэнд хүрэх болно.

#9 Найман хэсгээс бүрдсэн шилдэг үзвэрүүд бүгд үнэ төлбөргүй

"Алтан Өргөө" кино наадам нь дээрх 8 хэсгээс бүрдэх бөгөөд наадмын бүхий л хөтөлбөрийг LookTV-гийн кино сангаас энэ сарын 18-20-ны хооронд үнэ төлбөргүй хүлээн авах боломжтой.  

"Алтан Өргөө" Олон Улсын кино наадмын эвенттэй ЭНД дарж нэгдээрэй.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
9 цагийн өмнө
“Oldboy” кино олон ангит цуврал болно
2
Уржигдар
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
3
Уржигдар
Болзоо нь илрээд удалгүй салсан алдарт хосууд
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
3
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.