UBLife Logo
Дэлхий

Антарктид тив тугтай болжээ

Антарктид тив тугтай болжээ

Улс үндэстэн болгон өөрсдийн гэсэн тугтай байдаг. Тэр ч байтугай албан байгууллага, нийгмийн бүлгүүд ч нэгдмэл үзэл санааг илэрхийлэхээр тугтай болцгоодог. Тэгвэл дэлхийн хамгийн өмнөд хэсэгт орших Антарктид тивд цөөн төрлийн хүйтэнд тэсвэртэй оцон шувуу, далайн хав зэрэг амьтад нутагшдаг ба өдийг хүртэл уугуул оршин суугчид гэж байгаагүй тул тусдаа тугтай байгаагүй юм. Антарктид тивийн 98 хувь нь мөсөнд хучигдсан ба хүйтэн, хуурай, хүчтэй салхилдаг, далайн түвшнээс дээш хамгийн их өргөгдсөн тив билээ. Байгалийн энэ онцгой бүсийг танин мэдэхээр олон олон судлаач, адал явдал эрэлхийлэгч, гэрэл зурагчин, сэтгүүлчид гэх мэт төрөл бүрийн мэргэжилтэй хүмүүс зорин ирдэг байна.

Тэгвэл Эван Таунсенд гэх сэтгүүлч 2018 онд Антарктид тивд аялж явахдаа нэгэн тугийн санааг бодож олсон ба тэр нь олон нийтийн хүртээл болж, эерэг сэтгэгдэл дагуулснаар албан бус ч гэсэн Антарктид тивийн тугаар тодорчээ. Тэрбээр тугийг бүтээхдээ Антарктидад л харж болох мөсөн оргилууд, удаан үргэлжлэх шөнүүдийг дүрсэлжээ. Хамгийн гол нь тэр тугаар дамжуулан хойч үедээ энх тайван, амар амгалан хийгээд олон шинэ нээлтүүдийг хийх итгэл найдвар өгөхийг зорьсон гэжээ. Антарктид тивд суурьшин амьдардаггүй ч гэлээ санаа тавьж сэтгэл зовнидог хүн бүхэн энэ тугийг хэрэглэж болох гэнэ. 

Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн эрдэмтэн, судлаачид Антарктид тивд судалгааны ажлаа явуулах эрхтэй байдаг бөгөөд шинэ тугтай болсноор хүмүүс эх дэлхийгээ хамгаалах үйлсэд нэгдэн эзгүй зэлүүд тивд ганцаараа биш гэдгээ мэдрэх юм. Ийнхүү амьдралаа Антарктидтай холбосон хүн бүр дээрх тугийг авч яван дурсгалын зураг татуулах аян өрнөж байгаа ажээ. 

Эквадор, Колумбын харья Антарктидын Малдонадо бааз дахь үндэсний хөтөлбөрийн гишүүд

Восток станц дахь ОХУ-ын Арктик ба Антарктидын судалгааны хүрээлэнгийн ажилтан Алексей Голубев

Эх сурвалж: My modern met

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.