UBLife Logo
Дэлхий

Хятадад цахим залилангийн мафийн 15 гишүүнийг цаазаллаа

Хятадад цахим залилангийн мафийн 15 гишүүнийг цаазаллаа

БНХАУ-ын Засгийн газраас Мьянмарын цахим залилангийн мафийн эсрэг хатуу арга хэмжээ авч байна. Энэ сарын 2-нд мафийн Бай бүлэглэлийн 4 гишүүнийг цаазаллаа. Энэ бүлэглэл Мьянмар дахь хууль бус казино, залилангийн төвүүдийг удирддаг байсан нь тогтоогджээ. Өнгөрсөн долоо хоногт мөн 11 хэрэгтнийг цаазалсан гэхээр шүүх хурал маш шуурхай болж байгааг илтгэж байна.

Хятадын Гуандун мужийн шүүхээс мафийн бүлэглэлийн 21 гишүүнд залилан, аллага, хүний наймаа болон бусад хэрэгт нь цаазын ял оноогоод байгаа. Бүлгийн босс Бай Суочэн өнгөрсөн 11 дүгээр сард цаазын ял сонссон ч шоронд өвчнөөр нас барсан.

Цахим залилан нь Зүүн Өмнөд Азийн нийгмийн том асуудал болоод байгаа бөгөөд хятадууд маш олноороо хохирогч болж байгаа. Олон жилийн турш Бай, Мин гэсэн том гэмт хэрэгтнүүд Мьянмарын хилийн Лауккай хотыг эрхэндээ байлгаж, хууль бус казино, биеэ үнэлэгчдийн дүүрэг, цахим залилангийн төв ажиллуулж ирсэн. Үүнээс хамгийн том нь Бай бүлэглэл байжээ. Бай 41 хаалттай төв эзэмшдэг байсан бөгөөд хулгайлсан хүмүүсээр хүчээр цахим залилан хийлгэдэг байсан байна.

Хятадын шүүхээс тус бүлэглэлийн гэмт үйл ажиллагааны улмаас БНХАУ-ын 6 иргэн амиа алдаж, 1 хүн амиа хорлосон болохыг тогтоогоод байна.  

Бай бүлэглэл 2000 оны эхээр Лауккай хотыг хяналтдаа авсан. Тэр үед одоогийн Мьянмарын цэргийн засгийн газрын тэргүүн Мин Аун Хлайн хотын эрх мэдлийг Байд өгсөн нь том алдаа болсон юм.

Залилангийн төв

Харин Хятад улс иргэдийнхээ эрх ашгийг хамгаалахаар 2023 онд Мьянмарын засгийн газарт шахалт үзүүлснээр мафийн бүлэглэлийн эрх дураараа аашилдаг хаанчлал төгсгөл болсон билээ. Цэргийн хүчээр бүлэглэлийг дарж, хэрэгтнүүдийг Хятадад шилжүүлж эхэлсэн. Саяхан болсон цаазын ял ч Хятад улс цахим залиланг үндсээр нь устгах зорилготой байгааг харууллаа. НҮБ-ын мэдээгээр хэдэн зуун мянган хүн Мьянмарын цахим залилангийн бүлэглэлд хулгайлагдаж, зарагдаж, хохирогч болжээ.

Хулгайлагдсан ажилчид

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Сэтгэгдэл алга байна