Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Бусдыг бодсоор эцэст нь өөрөө хохирч үлддэг хүмүүсийн л ойлгох 10 мэдрэмж


Энэ ертөнцийг өөрийн өвөрмөц, гэгээн нүдээр харж бодож явдаг ч үргэлж хохирдог, бас түүндээ шантрахгүй тэр хэвээр л байсаар ирсэн хүмүүсийн ойлгох мэдрэмжүүдийг оруулж байна.


1. Танд бусдын сэтгэл мэдрэмжийг ойлгох, тэр хүнийг ганцаардуулахгүй, тусалчих юмсан гэх асар их хүсэл тэмүүлэл бий. Гол нь бусдад тусалж, бусдын төлөө шийдвэр гаргах нь танд хэцүү сонголт биш байдаг.

2. Гэхдээ энэ бүхний эцэст зарим хүн таныг зөвхөн ашиглаж, таны тэр байдлыг өөрийн давуу тал болгон ашиглах гээд байдаг талтай. 

3. Энэ мэдрэмж таныг өвтгөдөг ч та өөрийгөө үл тоон бусдын төлөө гэх сэтгэлээ хаяж чаддаггүй.

4. Хэн нэгэн ямар нэг зүйл гуйхад, эсвэл бүр гуйгаагүй байлаа ч та өөрөө тэр хүнд тус болох юуг ч хийж чаддаг.

5. Гол нь та өөрөө яаж ч гомдож, шархалсан бай түүнийгээ хэлдэггүй. Худал инээмсэглэл тодруулж, шархлаагүй мэт байх гэж хичээдэг бөгөөд хүмүүс таныг гүн харж, ойлгож чаддаггүй болохоор ихэнхдээ хэн ч танаас "Зүгээр үү" гэж асуудаггүй.

6. Өмнө нь хэцүү үедээ таныг зорин ирж, ярьж, дагаж байсан тэр л хүмүүс асуудал нь шийдэгдэхээр таныг орхиод явдаг. Өмнө нь юу ч болоогүй мэт...

7. Та өөрийгөө зүгээр гэж бодож байж болох ч таны дотроос гарах тэр их сэтгэл бага багаар айдас эргэлзээгээр дүүрч эхэлдэг. Та өөрөө ч мэдэлгүй ядарч, өөрөө хоосорч байдаг.  

8. Үнэндээ та огтхон ч хариу нэхэж ямар нэг зүйлийг хийдэггүй. Зүгээр "баярлалаа" гэхэд л, нэг инээмсэглэхэд л дүүрэх сэтгэл. 

9. Яагаад ч юм таны толгой их хурдан ажилладаг, аливаад их зүтгэлтэй боловч яг өөртөө цаг зарцуулах болох үед яагаад ч юм зав гарахгүй, болж өгөхгүй, нэг л идэвхгүй болчихдог. 

10. Энэ бүхний эцэст та өөрийгөө нэн түрүүнд хайрлах ёстой гэдгээ мэддэг ч яагаад ч юм чаддаггүй. Тиймээс яаж ийгээд өөртөө цаг гаргаж, бас танд онцгүй хандаж, гомдоосон хүмүүсээс жаахан ч болтугай завсарлага авч, нэн түрүүнд өөрийгөө л анхаарахыг хүсье. Та өөртөө хамгийн түрүүнд анхаарал тавих ёстой юм шүү.


Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Өчигдөр
Багадаа анзаараагүй ч сэтгэлд гүн шарх үлдээсэн 15 "аймшигт" дурсамж
2
3 өдрийн өмнө
Хүүхдээ хичээнгүйлэн өсгөж буй эцэг эхчүүдэд дэм болох үгс
3
4 өдрийн өмнө
Нарциссист хүнээс хэрхэн зайгаа барих вэ?
санал болгох
1
1 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
0
3
1
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (3)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Санал нэг байна. 2021.07.09 202.9.40.9

Хүн гэдэг амьтан хүний хайр, итгэл даадаггүй давруун зантай. Хүнд хэцүү, ганцаардсан үедээ араас нэхэл дагал болж, уйлж унжиж гүйсээр байгаад хажуудаа авчирчаад, өөрийнх бүх зүйл сайн сайхан болонгуут огт хэрэггүй хүн шиг хөсөр хаян өөрийнхөө аз жаргалыг хайгаад явчдаг юм билээ. Хаяад явах хүн нь огт хамаагүй өөрийгөө л боддог хүмүүстэй найзалж нөхөрлөлгүй холхон байхыг хичээгээрэй. Амьдралаараа хохирсон хүний хувьд зөвлөж байна даа

0 Хариулах


Зочин 2021.07.08 64.119.16.241

Mash untei zublulguu baina . Tun chuhag asuudal ,Eniig nen terguund bodoh ni chuhal .

0 Хариулах


Хийгүй дугуй 2021.07.03 64.119.17.162

Яг шүү, манай 2ын хийж байгаа юм болчихвол намайг аваад л явчихна гэсэн бодлоор сургуулиа төгссөн цагаасаа хойш хувийн амьдралаа хаян байж зүтгээд эцэст нь өөрийн гэсэн юу ч үгүй, өөрийн амьдрал ч үгүй зүгээр нэг утсан хзүхэлдэй болсон шиг санагддаг.

0 Хариулах