Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Нарциссист хүнээс хэрхэн зайгаа барих вэ?


Хэрэв та нарциссист хүний талаар мэдэхгүй байгаа бол ЭНД дарж уншаарай. Ерөнхийдөө зөвхөн өөрийнхөө тухай л боддог, бусдын хэрэгцээг биш зөвхөн өөрсдийн хэрэгцээг хамгийн түрүүнд тавьдаг, "Би ,Би,Би " гэсэн эго давамгайлсан ааш аягтай хүнийг нарциссист гэж тодорхойлж болно. Үргэлж өөрийнх нь зөв мэт, өөрийнхөө хийсэн алдаа дутагдалд бусад хүмүүс буруутай юм шиг аяглаж, хохирогчийн сэтгэл зүйтэй амьдардаг тэднээс зайгаа барихгүй бол урт хугацааны туршдаа та л зовох болно. Иймд тэдгээр хүмүүсээс зайгаа барих аргуудыг танд хүргэе. Хайр хэзээ ч өвтгөдөггүйг санаарай.


Тэднийг үл тоомсорло 

Нарциссистууд өөртөө маш итгэлтэй, зоригтойгоор бусдыг гайхшируулахыг хичээдэг ч гэсэн дотооддоо үргэлж тэмцэлдэж байдаг. Тэд гаднаа л эр зоригтой болохоос биш дотроо маш хулчгар хүмүүс юм. Хэрэв та холбогдож хүнээ нарциссит гэж бодож байвал тэднийг аль болох тоохгүй байх хэрэгтэй.  


Зөн совингоо сонс 

Нарциссистууд бол маш сэтгэл татам хүмүүс юм. Тэд өөрийн зан, төрхөөрөө таныг соронз мэт татах болно. Хэрэв та тэдэнд дурлаж байгаа ч гэсэн таны дотоод зөн совин болохгүй гэдгийг мэдэрч байвал зөн совингоо дагаарай.

Нарциссист хүмүүс өөрийн зохиомол ертөнцөд амьдардаг. Мөн тэд өөрсдийн зохиомол ертөнцөө энэ бол бодит байдал гэж бусдад итгүүлэхдээ сайн.

Тэднийг өрөвдөхөө боль 

Нарциссист хүн таны эерэг энергиэр тэжээгдэж, таны өрөвдөх сэтгэлийг өөрт ашигтайгаар ашиглана. Тэдэнд энэ боломжийг бүү өг. Тэднийг өрөвдөх сэтгэлээ үгүйсгэ.  


"Үгүй" гэж хэлж сур 

Үгүй гэх үг нь нарциссист хүний эмзэг цэг юм. Учир нь тэд үргэлж өөрт нь тийм гэж хэлэх хүмүүсийг л сонирхдог. Иймд өөрийнхөө төлөө зоригтой үгүй гэж хэлээрэй.


Шүүмжлэхээс бүү ай

Шүүмжлэл бол нарциссистуудын айдаг үг юм. Хэдийгээр тэд өөртөө итгэлтэй байдаг ч үнэндээ нимгэн арьстай байдаг. Нарциссист хүнийг шүүмжилснээр та тэдний эго, хэт хөөрсөн өөрийн дүр төрх, өөрийгөө үнэлэх үнэлэмжийг дарж байна гэсэн үг юм.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
3 өдрийн өмнө
Та зайлшгүй амралт авах цаг болсныг илтгэх 8 шинж тэмдэг
2
4 өдрийн өмнө
Таныг "сэтгэлээр" хуурч буй хүнд илрэх 8 шинж тэмдэг
3
2024.04.25
Багадаа анзаараагүй ч сэтгэлд гүн шарх үлдээсэн 15 "аймшигт" дурсамж
санал болгох
1
2024.04.29
"Baby Reindeer"-ийн гол эзэн дүрийг нь бүтээсэн жүжигчнийг доромжилж, Netflix-ийг шүүхэ...
2
2024.04.26
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
3
2024.04.25
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2024.04.24 185.22.226.96

odoo tegvel yaj Narcissist hun zasrah ve?

0 Хариулах