UBLife Logo
Newsfeed

Фото сурвалжлага | Наадам зохион байгуулахыг эсэргүүцэж буй болон дэмжиж буй иргэдийн байр суурь

Ub.life
Ub.life
Фото сурвалжлага | Наадам зохион байгуулахыг эсэргүүцэж буй болон дэмжиж буй иргэдийн байр суурь

Өнөөдөр /2021.07.02/ Засгийн Газар ээлжит бусаар хуралдаж, Үндэсний баяр наадмыг нэг жилээр хойшлуулахаар шийдвэрлэлээ. Шийдвэрийн өмнөхөн буюу өнөө өглөө наадам тэмдэглэхийг шаардсан уяачид Төв талбайд морьтойгоо жагссан юм. Уяачдын хувьд "Уяачдын их хэмжээний мөнгө, хөдөлмөр үнэгүйдлээ. Хүүхдүүд вакциндаа хамрагдаж байгаа тул морио унахад асуудалгүй. Наадам өв соёл учраас өнжиж болохгүй" гэх байр суурийг илэрхийлж байв. Бид баяр наадмыг тэмдэглэхийг шаардаж буй уяачдын төлөөлөл болон үүнийг эсэргүүцэж буй иргэдийг байр суурийг сонслоо. 

"Би зургаан настны морь уралдуулах байсан Төв аймгийн хүн байнаа. 100 жилийнхээ ойд зориулаад бүтэн жил морио уяж сойсон. Нэг л өдөр ингээд бүх юмыг зогсоочихлоо. Ядаж өмнө нь хэлсэн бол өөр шүү дээ. Бид цаг хугацаа, эд мөнгөөрөө маш их хохирлоо. Тэгээд өглөө Хүй долоо худгийнхан хоорондоо ярилцаад гараад ирлээ." - Д. Жамин

"Төрийн шийдвэрээ л дагана даа. Юм л болвол миний эрх зөрчөгдлөө гээд босоод унавал энэ нийгэм чинь аюул болно. Тэр урд хүүхдүүд наадам хийлгэхгүй гээд зогсож байна. Хажууд нь эмнэлгийн ажилтнууд сууцгааж байна. Энд ингээд ташууртай морьтой улс чинь хоорондоо зөрчилдвөл яах юм. Хаа хаанаа хэцүү л байна. Наадам хийж чадахгүй, уяачид үнэндээ хэцүү. Гэтэл одоо коронавирусийн үед үхэл хагацал тохиолдчихоод байгааг энэ хүмүүс чинь ойлгохгүй. Тэгээд бие биенээ турхираад ороод ирж байна. Хүмүүсийн амыг дагаад төр засаг хувираад байж болохгүй."

"Та нар хот орны хүмүүс, байнга л наргиж цэнгэж явдаг биз дээ. Бидний хувьд Үндэсний баяр наадам гэдэг чинь жилдээ ганц тохиодог хүндтэй баяр. Энэ баярт л зориулж өчнөөн хүч хөдөлмөр гаргаж байхад биднийг хөдөөнийх, юм ойлгохгүй гэж байна."

"Үүнийг буруу гэж бодож байна. Цар тахал гараад нөхцөл байдал хүнд байхад наадам хийнэ, баясана цэнгэнэ гээд байж болохгүй. Ирэх жил наадмаа хийж болно. Одоо энэ өвчин зовлон тусаж, нас барж байгаа хүмүүс босож ирэхгүй шүү дээ. Элэг эмтэрч байна."

"Нэг жил морио сойсон гээд ард иргэдээ адгууснаас дор үзэж болохгүй ээ. Өнөө өглөө хүүхдүүдийн бичлэгийг үзээд би ажлаасаа хүрээд ирлээ. Хөөрхий, бүгдийг нь тал дээр зогсоочихсон орилуулаад байж байна. Тэр хүүхдүүд чинь юу мэдэх вэ дээ. Томчууд тэднийг уриалаад л "Наадмаа хийхүү, одоо яах уу, наадам хийвэл ёстой гоё биз дээ" гэх ямар хэрэг байнаа. Хүүхдүүд юм чинь хөөрсөн сэтгэлээр наадам хийвэл гоё л гэж бодож байгаа. Энэ өвчнийг дарчихаад ирэх жил хий л дээ. Өчнөөн жил хийгээд ирсэн юм чинь болж л таараа."

"Биднийг энд найр наадмаа хийнэ, хийхгүй гээд маргалдах хооронд тэнд өчнөөн хүн үрэгдэж, эмнэлгийн салбарынхан туйлдаа хүрч байна. Биднийг сонсож, биднийг анхаараач ээ." - Эмч

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
1
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: Театр, кино, концерт, номын баяр

Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: Театр, кино, концерт, номын баяр

Зуны дулаахан өдрүүд хаяанд ирж, мод навч ногоорсоор их хотын амьдрал илүү өнгөлөг, хөл хөдөлгөөнтэй болж эхлэлээ. Энэ долоо хоногт соёл урлаг, хөгжим, спорт гээд маш олон сонирхолтой арга хэмжээнүүд таныг хүлээж байна

Энэ 7 хоногийн онцлох эвентүүд: Жизель, “Алтан өргөө“ олон улсын кино наадам, дэлхийн цирк +

Энэ 7 хоногийн онцлох эвентүүд: Жизель, “Алтан өргөө“ олон улсын кино наадам, дэлхийн цирк +

14 хотод хуваагдахаа шахсан Улаанбаатар хотод маань хаврын хуйсагнасан өдрүүд үргэлжилж байна. Өөрийгөө завгүй байлгаж, сонирхолтой арга хэмжээнүүдээр ороод гарахад яагаад болохгүй гэж тийм ээ?

Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: Дуурь, сонгодог болон үндэсний хөгжим, и-спорт тэмцээн, хурим

Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: Дуурь, сонгодог болон үндэсний хөгжим, и-спорт тэмцээн, хурим

Нарны илч өдрөөс өдөрт халуун дулаанаа бидэнд бэлэглэж буй шинэхэн долоо хоногийн мэндийг уншигчдадаа хүргэе. Энэ долоо хоногийн нарлаг, дулаан өдрүүдэд Улаанбаатарт болох арга хэмжээ, үзвэр үйлчилгээнүүдийн мэдээллийг энэ нийтлэлээс уншаарай.