UBLife Logo
Байгаль

Үсгүй сохор номингийн тухай таны мэдэхгүй 10 баримт

Үсгүй сохор номингийн тухай таны мэдэхгүй 10 баримт

Байгаль ертөнц гэдэг хүн төрөлхтний нээж олоогүй нууцлаг бүхнээр дүүрэн. Өөр хоорондоо тэжээлийн хэлхээгээр холбогдсон амьд биес, тэдгээрийн бодисын солилцоо, энергийн хувирал явагдах орчин тойронд бидний мэдэхгүй зүйлс олон бий. Тэр дундаас "элсний зулзага" гэх хочтой үсгүй сохор номингийн талаар сонирхолтой 10 баримтыг хүргэж байна.

1. Тэд ихэвчлэн дөрвөн ширхэг шүдтэй байдаг ба шүд тус бүрээ тусад нь хөдөлгөж чаддаг. Яг л хоол идэхдээ хүмүүс савхаа яаж хөдөлгөдөг шиг шүднүүдээ ийш тийш зүглүүлэн унд хоолоо мэрдэг байна. 

2. Дэлхий дээр хоёрхон төрлийн "eusocial" буюу өндөр зохион байгуулалттай нийгэмшин амьдардаг хөхтөн амьтад байдгийн нэг нь үсгүй сохор номин юм. Нэг сүрэгт 300 хүртэлх сохор номин хамтран амьдрах ба тэр дунд үржих боломжтой ганцхан эмэгчин сохор номин байдаг бөгөөд үржлийн үедээ нэг төрөлтөөр 12 - 28 зулзага гаргана. 

3. Элсний зулзагын биеийн жингийнх нь дөрөвний нэгийг эрүү хэсэг нь дарах ажээ. Тэд газар мэрэх үедээ амандаа шороо оруулахгүйн тулд дөрвөн шүдээ гаргасан чигтээ амаа хааж чаддаг байна. 

4. Үсгүй сохор номин хүнд хэцүү, хүчилтөрөгч багатай орчинд амьдардаг ч оюун ухаант амьтдад ажиглагдах олон шинжийг өөртөө агуулдаг. Нэгэн жишээ нь сүрэг бүрд цэрэг сохор номин гэж байдаг ба тэд үүрнийхээ үүдэнд харуулд гарч махчин амьтад ойртвол нүхийг бөглөн сүргээ хамгаалдаг. Тэдний хамгийн том дайсан нь могой юм. 

5. Мэрэгч амьтад ихэвчлэн цөөн хэдхэн жил амьдардаг бол үсгүй сохор номин 30 орчим насалдаг. 

6. Тэд 17 өөр төрлийн дуу авиа гаргаж чаддаг ба өөр хоорондоо шивнэлдэн шуугиж, исгэрэх гэх мэтээр харилцан ойлголцдог байна.

7. Нэг сүрэг үсгүй сохор номингийн үүр 4 километр хүртэлх урттай байдаг. Том сүрэг байх тусмаа тэд хонгил бүрийг нарийн жимээр холбон төвөгтэй зохион байгуулалт үүсгэдэг байна. Түүнчлэн хонгил болгон унтаж амрах, хооллох гэх мэт өөр үйл ажиллагаанд зориулагддаг ба 00 өрөө хүртэл байдаг гэнэ. 

8. Тэд ялгадсаа идэж хангалттай хэмжээний шим тэжээл авдаг.

9. Зарим амьтад үхсэн дүр үзүүлэхийн тулд нуруун дээрээ хэвтдэг бол үсгүй сохор номин нь ийм байдалтайгаар унтдаг ажээ. Мөн тэд үсгүй учраас биеийнхээ дулааныг хадгалж чадахгүй тул бие биетэйгээ тэврэлдэж унтдаг байна. 

10. Сүргийн цорын ганц хатан болохын тулд эмэгчин сохор номингууд өөр хоорондоо тулалддаг ба тэд зарим төрлийн өвчнийг огт мэдэрдэггүй ажээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
3
0
0
3
2
0
0
2

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ЗОЧИН\13.251.128.173
Wow
Bulgan\47.128.149.53
Woow
ЗОЧИН\13.212.179.94
Woow
Сарангоо\13.229.79.103
Гоё юмбайна шүү гэдгийг хэлэх хэрэгтэй байх гэж бодож байна даа
Ёлоца\18.141.3.0
Г
Ёлоца\18.141.3.0
Г
ЗОЧИН\18.143.193.111
Г
ЗОЧИН\18.143.193.111
ЗОЧИН\18.143.193.111
ЗОЧИН\18.143.193.111