Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Сэтгэлийн гүн рүү хөтлөх Зэн Буддизмын тухай 13 КИНО


"Сүмийн том хонхон дээр эрвээхий нам унтана..".
                                  - Ёса Бусон / 1716- 1783 /

Зэн бол одоо цагт амьдрах, сэтгэлийн гүн дэх мэдрэмж бодлоо хүлцэх, амьдралаас амар амгалан, дотоод нигүүлсэхүйн ухааныг танин мэдэх урлаг юм. Зэнгийн мөн чанарыг танин мэдсэнээр сэтгэлийн гүндээ тайтгарлыг олж, гадаад орчин нөхцөлөөс үл хамааран амар амгаланг цогцлоодог тухай Зэн Буддизмын нэрт яруу найрагчид айлдсан нь цөөнгүй. Тэгвэл Зэн Буддизмын тухай сургаалийг өөртөө шингээсэн, хамгийн шилдэг гэгддэг кино уран бүтээлүүдийг танд түүвэрлэн хүргэж байна. Зарим нь шууд утгаар Зэнг таниулах бол зарим нь далд, егөөт, нууцлаг утгаар Зэнгийн сургаалийг хүүрнэх аж. 

13. "The Dance of Reality" (Найруулагч: Алехандро Жодоровский, 2013)

Найруулагч Алехандро Жодоровскийн анхны намтар уран бүтээлд Токопилла руу зорих аяллын тухай өгүүлнэ. Өөрийн хүүхэд нас, дотоод мэдрэмж, оршихуйгаа шингээсэн энэхүү киног кино судлаачид "туйлын сюрреалист" хэмээх нь бий. Өрнүүн баялаг симболизм, олон янзын дүрслэлийн цаанаас үзэгчийг Зэн Буддизм, дотоод амгаланг олж хараасай гэсэн мэт...

12. Open Your Eyes (Найруулагч: Алехандро Аменбар, 1997)

Сэтгэл зүйн гайхалтай бүтээлийн нэгд тооцогддог эл кино таныг бодит байдалд эрсхэн аваачиж, амьдрал, үхэл, бодит байдал өөд "нүдээ нээхийг" сануулна. "Өглөө сэрээд гудамжинд гартал тэнд хэн ч байхгүй байна гээд та төсөөлдөө. Орчлон хорвоо дээр та орь ганцаар. "Open Your Eyes"-ийг үзээд та үүнийг л мэдрэх болно" - Алехандро Аменбар

11. 12 Monkeys (Найруулагч: Терри Гиллиам, 1995)

Сэтгэцийн шизофрени өвчтөний нүдээр бүхнийг харах уу? Өнөөдрийг хүртэл итгэж явсан бодит байдал тань үнэхээр "бодит" гэдгийг та юугаар батлах вэ? Яаж мэдэх вэ? Буддагийн хэлснээр "Самсара" буюу ахин төрөх эргэн холбоо нь хүний амьдралыг кинонд шингээжээ.

10. The Truman Show (Найруулагч: Питер Вейр, 1998)

30 жилийн амьдрал тань хэн нэгний найруулгат жүжиг байвал та яах вэ? Амьдрал гэдэг нэгэн цул зүйл үү? Эсвэл зүгээр л таны нүдэнд буусан нь уу? Утга учир, үнэ цэн, худал үнэнийг тунгаахад хүргэх уран бүтээл. 

9. Holy Motors (Найруулагч: Леос Каракс, 2012)

Гэрэл, дүрслэл, зураг авалт... Энэхүү уран бүтээл киног амьдрал, амьдралыг кино болгон дүрсэлжээ. Киноны олон хэсэгт үзэгчдийг харуулах бөгөөд тэдний царай хувирал, зан байдал тун хурц тод харагдах аж. Дунд хэсэг хүртэл нь хэн нь жүжиглээд, хэн нь бодит болохыг үл ойлгох энэхүү бүтээлийг үзэгч өөрөө танин нээж, ойлгохыг найруулагч хүсжээ. 

8. Jacob’s Ladder (Найруулагч: Адриан Лайн, 1990)

Уг киноны тухай кино шүүмжлэгч Рожер Эберт "Энэ кино намайг үймээн самуунд автуулж, уй гуниг, цөхрөлийг мэдрүүлэв. Үүний төлөө л би амьдардаг" гэж хэлжээ. Вьетнамын дайны дараах зовлон шаналлаа туулж буй Зингер гэх залуугийн тухай өгүүлэх уг бүтээл хурц, эмзэг мэдрэмжээр дүүрэн боловч энэ бүхний эцэст дурсамж, амьдрал, нандин зүйлсээсээ өөрийгөө чөлөөлснөөр эрх чөлөөг олж авахуйн аз жаргал юм. 

7. Solaris (Найруулагч: Андрей Тарковский, 1972)

Гүн ухааны нарийн төвөгтэй кино жагсаалтад нэрт найруулагч Тарковский орхигдуулах утгагүй. Польшийн зохиолч Станислав Лемийн 1961 оны шинжлэх ухааны уран зөгнөлт бүтээлээс сэдэвлэсэн энэхүү кино нь сансар огторгуйн тухай мэт харагдавч сэтгэлийн гүн рүүгээ хийх аялал юм. 

6. The Holy Mountain (Найруулагч: Алехандро Ходоро́вски, 1973)

Гүн ухаан, бясалгал, Христ, Зэн Буддизм гээд шашны олон сэдвийг хөндсөн кино. Хотыг орхин гарч, аяллаа үргэлжлүүлэн, хэдэн цаг ууланд гарч, тэд Ариун ууланд хүрнэ. Уулын оргил дээр тэднийг дугуй ширээ хүлээх аж... 

"Кино урлаг яг л амьдрал шиг  хуурмагийг дүрслэх тул бодит байдалд амьдарцгаа!" 

5. Enter the Void (Найруулагч: Гаспар Ное, 2009)

Гол дүрийн эр үхэж, сүнс нь биеэ орхин гарч буйгаар кино эхэлнэ. Үхлийн дараах амьдрал, амьдралын цаг хором, өөр өөр цаг үе, биднийг "би" болгодог зүйлсийн тухай хүүрнэх эл кино хүнийг өөрийн эготой нүүр тулахыг шаардана. Киноны төгсгөлд хэзээ мөдөлгүй урсан өнгөрөх амьдралаа бүрэн дүүрэн өнгөрүүлэх хүсэл танд төрөх вий.

4. Samsara (Найруулагч: Рон Фрике, 2011)

Үхэл, амьдралын эргүүлгэн холбоог илтгэх Самсара... Ямар нэг хүүрнэгч, хүүрнэлгүй энэхүү кино хүний амьдралын цаг хором, аядуу тайван байхуйн гоо гайхамшиг, үгээр илтгэх боломжгүй амьдралыг дүрслэн үзүүлжээ. 

3. Spring, Summer, Fall, Winter… and Spring (Найруулагч: Ким Ки Дук, 2003)

Хавар, зун, намар, өвөл ... тэгээд хавар. Энэхүү кино нь үйл явдал, өрнөлгүй ч аливааг эргэцүүлэн бодохуйн тухай уран бүтээл юм. Ким Ки Дук гарчигаасаа л киног 5 хэсэгт хуваажээ. Амьдралын тойргийг гарамгай дүрслэгч Ким Ки Дук кинондоо буддын симболизмыг нарийн шигтгээ юү гэлтэй. 

2. The Matrix (Найруулагч: Ваховскийнхан, 1999)

"Үнэндээ үнэн гэж огт үгүй. Үнэн гэдэг зөвхөн итгэхийг хүссэн худал" болох талаар та бодож байсан уу? Алдарт Матрикс хүн төрөлхтөн, ирээдүй, уран зөгнөлийн тухай багагүй дэлгэх ч энэ бүхний цаана хувь хүн, "эго" орших ажээ. 

1. The Fountain (Найруулагч: Даррен Аронофский, 2006)

"Black Swan", "PI" зэрэг киноны найруулагчийн "The Fountain" хэмээх энэхүү кинонд үхэшгүй мөнхийн амьдрал, сүнслэг оршихуй, үхэл амьдрал, амьдралын мод ба залуу насны уулын талаар сонин жигтэй бөгөөд "ухаан зарах" асуудлуудыг гайхалтайгаар дүрсэлжээ.

Эх сурвалж: Taste of Cinema 



Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
11 цагийн өмнө
Кино тэмдэглэл: "Amélie” ба хувь тавилан
2
17 цагийн өмнө
Олонд хүрээгүй үзэгдлүүдийг агуулсан "Бөгжний эзэн" кино энэ зун кино театруудад гарна
3
18 цагийн өмнө
Хүнд өвчтэй Ален Делоны зургийг охин нь сүлжээнд тавьжээ
санал болгох
1
16 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
3
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2023.01.24 66.181.160.119

Бүгдийг нь үзнээ сонирхолтой мэдээ байна баярлалаа

0 Хариулах