Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

"Токио 2020" олимпод хамтдаа оролцож буй 14 алдартай хос


Олимпод оролцож буй хамгийн алдартай хосуудын тухай хүргэж байна. Гэрлэсэн, болзсон, үерхсэн, сүй тавьсан 

1. АНУ-ын эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн тамирчин Меган Рапино, АНУ-ын эмэгтэйчүүдийн сагсанбөмбөгийн тамирчин Сью Бёрд.

Тэд 2016 оны Риогийн олимпын үеэр танилцсан бөгөөд одоо сүй тавиад буй.

2. АНУ-ын зам ба талбайн релей уралдааны тамирчид болох Тара Дэйвис, Хантер Вүүдхолл нар. 

Вүүдхолл 100 болон 400 метрийн зайд Токиогийн Паралимпийн тэмцээнд оролцох бол Тара холын зайн уралдаанд оролцох юм.

3. Их Британийн дугуйн тамирчид болох Лаура, Жэйсон Кенни.

Их Британийн спортын алтан хос гэгддэг. Тэд нийт 10 алтан медальтай. Бас Алби гэх нэг хүүтэй юм.

4. Их Британийн эмэгтэйчүүдийн регбигийн тамирчид болох Меган Жонс, Селия Куанса

Тэд 2019 оноос үерхэж эхэлсэн. Өөрсдийн инстаграм дээр зургаа хийсэн цагаас нь хойш маш олон хүн тэднийг дэмжсэн гэнэ.

5. АНУ-ын зам ба талбайн релей уралдааны тамирчин Сэнди Моррис, Бермүдын эрэгтэйчүүдийн холын хариалтын тамирчин Тайрон Смит.

ХЭдий өөр өөр улсын тамирчид боловч тэд 2019 онд гэрлэсэн юм. Риогийн олимпын үеэр тэд хамтдаа цагийг өнгөрүүлж, нэг нэгнээ илүү мэдэж аван, дурлацгаасан гэнэ.

6. Нидерландын морин спортын тамирчид болох Эдвард Гал, Ханс Петер Миндергауд нар.

Энэ бол тэдний хамтдаа оролцож буй хоёр дахь олимп юм. 2008 онд Ханс мөнгөн медаль, 2012 онд Гал хүрэл медалийг тус тус Олимпоос хүртэж байсан юм. Бас тэд 10 жил гаруй хамтдаа байгаа.

7. Австралийн регбигийн тамирчид болох Шарлотте Каслик, Луис Холланд нар.

Шарлоттер 2016 оны Риогийн олимпын үеэр алтан медаль хүртсэнээс гадна 2016 оны дэлхийн шилдэг регбигийн тамирчин гэх нэр хүндийг хүртсэн. Мөн Луис тэр жил эрэгтэйчүүдийн наймдугара байранд жагсаж байсан. Тэд өнгөрсөн жил хуримаа хийх байсан ч Ковид-19 халдварын улмаас хойшлуулаад байгаа.

8. Мексикийн болон АНУ-ын софтболын тамирчид болох Анисса Уртез, Аманда Чидестер.

Тэд саяхан сүй тавьсан бөгөөд Токиогийн олимпод улсаа төлөөлөн нэг нэгнийхээ эсрэг өрсөлдөхөөр болсон. 

9. АНУ-ын туялзуур сэлэмний тамирчид болох Гэрек Мейнхардт, Ли Кифер нар.

Мейнхардт туялзуур сэлэмний төрөлд дэлхийд 2-т, Кифер эмэгтэйчүүдийн төрөлд дэлхийд 4-т бичигддэг хүчирхэг хосууд. 

10. Их Британийн талбайн хокейн тамирчид болох Сара Вилсон, Лиа Вилкинсон нар.

Тэд харилцаагаа 8 жилийн турш нээлттэй байлгасан. Одоо тэд сүй тавьсан байгаа. 

11. Шинэ Зеландын морин спортын тамирчид болох Тим Прайс, Жонелле Прайс нар.

Тэд хамтдаа хоёр дахь олимпдоо оролцож байна. 2012 он Жонелле багийн хамтаар хүрэл медаль хүртэж байсан.

12. Канадын дугуйн эмэгтэй тамирчин Жоржиа Симмерлин, Канадын эмэгтэйчүүдийн хөл бөмбөгийн тамирчин Стефани Лаббе.

Тэд хамтдаа Канадыг төлөөлөн тус тус төрөлд өрсөлдөж байна.

13. Энэтхэгийн байт харвааны тамирчид болох Атану Дас, Депика Кумари нар.

Тэд нэг нэгэндээ дурлаж, яг Токиогийн олимпын өмнөхөн гэрлэсэн байна.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
8 цагийн өмнө
23 настай Фил Фоден Премьер лигт 50 гоолын босго давлаа
2
10 цагийн өмнө
Олимпын эрхийн тэмцээнд оролцох бөхчүүд (эмэгтэй)
3
10 цагийн өмнө
23 настай Дариа Билодид Европын хошой аварга боллоо
санал болгох
1
9 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
9
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Zochin 2021.08.03 202.126.90.19

Lesbi gomo nar iim ih boloo yu, esvel bodlogoor iim humuusiig songoo yu, huuhduuded herhen nuluuluhiig bodoj medeegee beldeerei

1 Хариулах


Зочин 2021.08.04 66.181.182.11

mongol ulsaas gadna buh ulsuud huleen zovshoorosn bhad mongol bas ygaad huleen zovshoorj boldoggui ym bee

0 Хариулах