Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

"Squid Game" дээр гарсан утасны дугаарыг нэгэн улстөрч 100 сая воноор авах санал тавьжээ


Netflix-ийн өөр нэгэн шуугиан тарьж буй цуврал "Squid Game" дээр гарсан дугаар үнэндээ жинхэнэ болж таараад, хүмүүс зогсоо зайгүй залгаж, эзэн нь стресст орж буй тухай мэдээллийг бид хүргэсэн. Харин өнөөдөр цоо шинэ сонирхолтой мэдээ хүргэх гэж байна. Учир нь тус дугаарыг 100 сая воноор (230 сая гаруй төгрөг) худалдаж авах хүсэлтээ ерөнхийлөгчид нэр дэвшигч эрхэм илэрхийлсэн гэнэ.

Ерөнхийлөгчид нэр дэвшихээ илэрхийлсэн БНСУ-ын Үндэсний хувьсгалт намын хүндэт дарга Ху Гён Ён өчигдөр фэйсбүүк дээрээ "Тус кинонд гардаг нэрийн хуудсан дээрх дугаарын эзэн маш олон дуудлага, зурвас авч, хэцүүхэн байгаа тухай би дуулсан юм. Би түүний дугаарыг 100 сая воноор худалдаж авмаар байна" гэжээ.

Дугаарын эзэн болох 40 орчим насны нэгэн залууд өдөрт 4,000 гаруй дуудлага ирж, ихэнх нь "Би тоглоомд оролцмоор байна" хэмээн ярьдаг гэнэ. Дуудлага зөвхөн өдөр ч биш шөнө, үүрээр хүртэл ирдэг тухай тэр дурджээ. 

Тэрээр энэ дугаараа 10 гаруй жил барьж байгаа, ажил хэрэгтээ ашигладаг учраас солих боломжгүй гэжээ. Мөн тайван амрахын тулд нойрны эм хүртэл хэрэглэхэд хүрсэн гэнэ.

Netflix-ийн зүгээс тус дугаарын эзэнтэй зөвшилцөж, асуудлыг шийдэхээр ярилцаж байгааг дурджээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
14 цагийн өмнө
Амралтын өдрүүдийн зурхай IV.27-IV.28
2
15 цагийн өмнө
HYBE-ээс Мин Хэжин энэ бүх хугацаанд бөөд ховсдуулсан байсан гэжээ
3
16 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
санал болгох
1
16 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
5
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.