Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Голомт банк “Тапатрип” аялал жуулчлалын компани хамтран ажиллах санамж бичиг байгууллаа


Аялал жуулчлалын салбарт аяллын нэгдсэн платформыг анхлан нэвтрүүлсэн “Тапатрип” компани болон Голомт банк хамтын ажиллагааны санамж бичгийг байгууллаа. Арга хэмжээнд Голомт банкны Мэдээлэл технологи хариуцсан захирал М.Сайнбилэг, “Тапатрип” ХХК-ийн гүйцэтгэх захирал З.Батгэрэл нар оролцон Голомт банкны харилцагчдад зориулан аяллын зээлийн үйлчилгээ болон дебит картын үйлчилгээг нэвтрүүлэх үйл ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан юм.

Голомт банкны зүгээс аялагч харилцагчдадаа зориулан тэдний аяллыг илүү сонирхолтой болгох, хүсэл мөрөөдлөө биелүүлэхэд нь туслах санхүүгийн эх үүсвэр аяллын болон тийзний зээлийн үйлчилгээг хүргэдэг билээ. Харин энэхүү хамтын ажиллагааны хүрээнд “Тапатрип” хөнгөлөлттэй нөхцөлтэй зээлийн хөтөлбөрийг санал болгож, санхүүгийн бүх төрлийн үйлчилгээг хүргэн, дэмжин ажиллахаа илэрхийллээ. 

Технологийн шинэ шийдэл, дижитал шилжилтээр тэргүүлэгч Голомт банк энэхүү аяллын онлайн үйлчилгээг банкны бүтээгдэхүүн, үйлчилгээтэй хослуулан цогц хэлбэрээр харилцагчдадаа цахимаар түргэн шуурхай авах боломжийг олгохоор ажиллаж байна.  

“Тапатрип” ХХК нь 2008 онд үүсгэн байгуулагдсан, аялал жуулчлалын салбарт анхдагч нь бөгөөд дэлхийн 40 гаруй улсын 117 хот руу нислэгийн суудал захиалга, тийз борлуулалт, ачаа тээврийн үйлчилгээ болон дотоод, гадаадын аялал жуулчлалын үйлчилгээг хүргэн ажилладаг.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
11 цагийн өмнө
Амралтын өдрүүдийн зурхай IV.27-IV.28
2
12 цагийн өмнө
HYBE-ээс Мин Хэжин энэ бүх хугацаанд бөөд ховсдуулсан байсан гэжээ
3
13 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
санал болгох
1
13 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0