Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Зендаяа Америкийн хамгийн залуу "загварын бэлгэ тэмдэг" боллоо


CFDA буюу Америкийн Загвар зохион бүтээгчдийн Зөвлөлөөс жил бүр АНУ-ын загварын бэлгэ тэмдэг болж буй алдартнуудыг шалгаруулдаг билээ. Тэгвэл 2021 оны Америкийн загварын бэлгэ тэмдгээр 25 настай жүжигчин Зендаяа тодорч, хамгийн залуу "загварын шүтээн" боллоо. Ийнхүү тэр Бейонсе, Лэди Гага, Рианна, Женнифер Лопес, Наоми Кэмпбелл, Принс, Фаррелл, Дэвид Боуи зэрэг загварын бэлгэ тэмдгүүдийн эгнээнд албан ёсоор нэгдэж байна.  

1981 оноос эхлэн тус зөвлөлийн 1500 гаруй загварын мэргэжилтнүүд загварын ертөнцөд өөрийн өнгө төрхийг бүтээж, дэлхий дахинд нөлөө үзүүлж, загварын ертөнцөд онцгой содон хувцас загвар, хүчирхэг дуу хоолой, үзэл бодлоороо өөрчлөлт бий болгож буй алдартнуудыг санал хураалтын дагуу шалгаруулж иржээ. 

Зендаяа нь Tommy Hilfiger брэндтэй хамтран өөрийн нэрээр "жендергүй" буюу эрэгтэй эмэгтэй ямар ч хүмүүс өмсөх боломжтой юнисекс загварын цуглуулга гаргасан бөгөөд Lancôme, Bulgari, Valentino зэрэг дэлхийн тэргүүлэгч загварын брэндүүдийн нүүр царай юм.

Тэр "Надад үнэхээр нэр хүндийн үүрэг оногдлоо. Карьерынхаа турш би өөр өөр гоо үзэсгэлэнг дэлхий нийтэд харуулахыг хүсэж, үүнийгээ бахархал хэмээн бодож ирсэн. Цаашдаа загварын ертөнцөд өөрийн хардаг гоо үзэсгэлэнг илүү тод харуулж, илүү бүтээлч, илүү хүчирхэг байр суурийг олон хүнд төрүүлэхийн тулд хичээх болно" гэжээ. 

Дашрамд дурдахад, "The Queen's Gambit" цувралын од, жүжигчин Аня Тейлор-Жой энэ оны "Онцлох дүр төрх"-өөр шалгарчээ.

Эх сурвалж: Vogue

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
9 цагийн өмнө
Амралтын өдрүүдийн зурхай IV.27-IV.28
2
10 цагийн өмнө
HYBE-ээс Мин Хэжин энэ бүх хугацаанд бөөд ховсдуулсан байсан гэжээ
3
11 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
санал болгох
1
11 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
4
0
0
0
1
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.