Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

СУДАЛГАА: Зорилтот бүлгийн иргэдийн цахим ур чадвар дутмаг байна


Сүүлийн хоёр жилд Монгол Улсын мэдээллийн технологийн салбар урьд өмнө үзэгдээгүй өндөр өсөлтөд хүрээд байна. Жишээ дурдахад, нийт интернэт хэрэглэгчдийн тоо 2019 онд 300 мянга байсан бол 2020 онд 900 мянга гаруй болж даруй гурав дахин нэмэгджээ. 

Монгол дахь НҮБХХ -ийн Хурдасгуур Лаборатори технологийн дэвшлээс хоцрогдон үлдэж болзошгүй хүмүүсийг тодорхойлсон "Зорилтот бүлгийн иргэдийн цахим ур чадварыг үнэлэх чанарын судалгаа"-г явуулжээ. Ингэхдээ  орлого багатай, алслагдсан болон хөдөө орон нутгийн иргэд, Улаанбаатар хотод шилжин суурьшсан иргэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэх мэт нийгмийн зорилтот бүлгийн хүн амын дунд интернет болон бусад цахим технологийн хүртээмжтэй байдалд чанарын үнэлгээг хийжээ. Уг судалгаанаас онцлох үр дүнгүүдийг хүргэж байна. 

1. Цахим хуваагдал бодит бэрхшээл болж байна

Суурин болон зөөврийн компьютер, ухаалаг гар утас гэх мэт цахим төхөөрөмжүүдийг эзэмших, найдвартай, хурдтай интернэт холболттой байх нь цахим ур чадварыг хөгжүүлэх үндэс суурь болдог. Судалгаанд хамрагдагсдын ердөө 20% нь гэртээ компьютертoй бѳгѳѳд интернет холболт худалдаж авах боломжтой байна. Оролцогчдийн 70 гаруй хувь нь өндөр хурдны интернетэд холбогдоогүй байна.

Судалгаанд оролцогсод цар тахлын энэ үед компьютер, интернет холболт зэрэг нь хүүхдүүд гэрээсээ цахимаар үргэлжлүүлэн суралцахад чухал гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа ч, орлого багатай учир тэр бүр авч хэрэглэх боломжгүй байна.  Ялангуяа бага орлоготой, алслагдмал, хөдөө орон нутгийн иргэд, шилжин суурьшигч, хөгжлийн бэрхшээлтэй иргэд орлого хүрэлцдэггүй гэсэн асуудлыг хөндөж байлаа. 

2. Гар утсаар дата хэрэглэгчид зонхилж байна 

Судалгаанд оролцогчдын ихэнх хувь ухаалаг гар утастай бөгөөд гар утасны дата эрхээр интернетэд холбогдох хамгийн уян хатан, хэмнэлттэй сонголт гэж үздэг.  

“Юнивишн эсвэл Гэр интернет (үүрэн гэрийн интернет үйлчилгээ) -ийн интернет хурдан бөгөөд найдвартай. Харин дата ашиглах үед зарим тохиолдолд гацдаг, хурдан дуусдаг. Дата авах үнэ нь боломжийн боловч олон удаа худалдаж авбал өртөг нь ѳндѳр болохыг ойлгосон"

 - Судалгаанд оролцогчийн ярилцлагаас 

3. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настнууд цахим үйлчилгээ хангалттай авч чаддаггүй 

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон ахмад настнуудын хувьд төрийн болон бусад хувийн хэвшлийн үйлчилгээг цахимаар авах нь харагдаж байгаа шигээ амар, хялбар биш байна гэсэн хариултыг судалгааны явцад өглөө. Жишээлбэл, сонсголын бэрхшээлтэй иргэд мэдээлэл, үйлчилгээ авах гэхээр аудио, видео контентууд бичгэн тайлбаргүй, дохионы хэлний хөрвүүлэггүй байгаа нь тэдний хувьд бэрхшээл болж байна. Вэбсайт болон аппликейшнүүд хэт олон үйлдэлтэй байх нь ахмадуудыг будлиулах, анхаарлыг нь сарниулахад хүргэдэг байна. 

4. Цахим ур чадварыг нийтэд нь хөгжүүлэх хэрэгтэй Судалгаанд оролцогчид зураг, видео авах гэх мэт энгийн контент бүтээх, бусадтай хуваалцах анхан шатны чадвартай боловч авсан зургаа засах, өөрчлөх, сайжруулах, бусдын авсан зурагтай нэгтгэн шинэ контент үүсгэх гэх мэт ахисан шатны үйлдлийг хийж чадахгүй байна. 

5. Цахим орчны аюулгүй байдлын талаар мэдлэг ойлголт дутмаг байна

Судалгаанд оролцогчдын дийлэнх нь нууц үгээ сольж чадахгүй, цахим орчинд аюулгүй ажиллах, хувийн мэдээллээ хамгаалах аргуудыг мэдэхгүй байна. Мѳн онлайнаар найдвартай мэдээллийн эх сурвалжийг ялгаж, тодорхойлж чадахгүй, оюуны өмчийг хамгаалах талаар сайн мэдэхгүй байна.

... Онлайнаар юм захиалаад авхад цаг хэмнэдэг ч гэсэн яг өөрөө үзэж харж авсанаас шал өөр байдаг. 

- Ахмад настай иргэдийн төлөөлөл


ДҮГНЭЛТ

Судалгаанд оролцогсод мэдээллийн технологийн анхан шатны мэдлэг, хэрэглээтэй байна. Оролцогчдын дийлэнх нь ухаалаг гар утсыг ашиглаж мэднэ, харин компьютер дээр ажиллаж чадахгүй гэж хариулсан байна. Судалгааны нэг онцлог үр дүн бол гар утсыг ашигласан жил нэмэгдэх тусам ур чадвар нь сайжирч байгааг харж болох юм.

Залуучууд бусад насны бүлгийнхнийг бодвол ур чадвар нь илүү сайн, цахим орон зайг маш их сонирхдог боловч тэд цахим ур чадваруудыг бүрэн эзэмшиж чадаагүй л байна. Түүнчлэн, эрэгтэйчүүд цахим дэвшил, үйлчилгээнд илүү нээлттэй, эерэг ханддаг хэдий ч тэдний бодит хэрэглээ, нийгмийн сүлжээнд оролцох оролцоо бага байна. Харин эмэгтэйчүүд дижитал орчинд хамгийн идэвхтэй байдаг бөгөөд янз бүрийн сөрөг туршлагатай тулгарч, цахим орчноос айх, үл итгэх байдал нэмэгддэг байж болзошгүй.  

Цаашид хэрэгжүүлэх шаардлагатай ажил

Судалгаанд хамрагдсан зорилтот бүлгүүд цахим төхөөрөмжөө бүрэн ажиллуулж, одоо хэцүү санагдаж байгаа үйлдлүүдийг хийн, мэдээлэлд ойртож, асуудлаа бие даан шийдэж сурмаар байгаагаа илэрхийлж байв.  Тийм ч учраас, вэб контентын хүртээмжтэй байдлын тусгай стандартыг боловсруулж, цахим орчинг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст илүү хүртээмжтэй болгох нь зүйтэй.  Мөн зөвхөн зорилтот бүлгүүдэд анхаараад зогсохгүй нийт хүн амын  цахим ур чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн төрөл бүрийн сургалт явуулах, мэдээллийн эх үүсвэрийг монгол хэл руу орчуулах, цахим төхөөрөмжүүдэд монгол хэлний тохиргоог нэмэхийг зөвлөж байна. 


НҮБ -ын Хөгжлийн хөтөлбөрийн Хурдасгуур лаборатори засгийн газар, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран цахим орон зайг хэрэглэгчдэд ээлтэй, хялбар болгох, бүх хүмүүст цахим мэдлэг, ур чадварыг төлөвшүүлэх арга хэрэгслүүдийг боловсруулахад дэмжлэг үзүүлэх болно. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Хурдасгуур лабораторийн зүгээс цахим мэдлэг, ур чадварыг жигд хөгжүүлэхэд хувь нэмэр оруулснаар цахим шилжилтэд хэнийг ч орхигдуулахгүй байх,  хувь хүн, олон нийтэд тэгш боломжийг нээж  өгөх юм

Судалгааг бүрэн эхээр нь ЭНД дарж үзнэ үү. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2 цагийн өмнө
Түүхэн хүмүүс яг үнэндээ ямар харагддаг байсан бэ?
2
4 цагийн өмнө
М-ээр төлбөл бэлэгтэй
3
21 цагийн өмнө
Харьковын телевизийн цамхаг Оросын пуужингийн цохилтод өртөж уналаа
санал болгох
1
4 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Өчигдөр
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.