Хайх зүйлээ бичнэ үү

7 мин

А.Тэргэл: Уншлагын театрын гол хүн нь үзэгч


Уншлагын театрыг Монголд хөгжүүлэх зорилготой, “Сартай уншлага” цуврал тоглолтуудыг зохион байгуулдаг “Бид театрт хайртай” ТББ-ын үүсгэн байгуулагч А.Тэргэлийг ярилцлагынхаа зочноор урилаа. Тэрбээр МУИС-ийг Франц хэлний орчуулагч, судлаач мэргэжлээр төгссөн. Гуравдугаар дамжааны оюутан байхдаа анх удаа Драмын театрт жүжиг үзээд л тэндхийн “ид шид”-нд итгэсэн аж. Тэр үеэс хойш Драмын театр төдийгүй Дуурийн театрт тоглогдох жүжгүүдийг тэр алгасаж байгаагүй юм. Тэрбээр “Театрт ороход гоё үнэр угтдаг юм. Бүх зүйл нь нандин санагддаг” хэмээн ярилцлагын өмнө өчив. А.Тэргэлийн санаачилсан төсөл ажилттай болж Франц Кафкагийн “Хувирал”, Г.Аюурзаны “Цасны хүн”, Пауло Коэльогийн “Алхимич” зохиолуудаар уншлагын театрчилсан жүжиг тавиад буй юм. Тэдний дараагийн тоглолт 11-р сарын 26-д ганцхан удаа тоглох Эрин Моргенштернийн “Шөнийн цирк” романы циркчилсэн уншлага билээ.

- “Уран зохиол тосон дээгүүр гулгаж байгаа юм шиг уншигдах ёстой” хэмээн орчуулагч Ж.Нэргүй хэлсэн байдаг. Харин уншлагын театр ямар байвал үзэгчдэд сонирхолтой бол?

- Москвад уншлагын театр нь оркестр, бүжгэн жүжигтэй тоглодог. Иймэрхүү бүрэн хэмжээний тоглолтыг ямар ч хэлбэрээр тавьж болно гэдэг туршицуудыг дэлхийн хэмжээнд хангалттай харуулсан. Гэхдээ энэ төрлийн эрэлхийлэл уншлагын театр анх үүсэх үеийн “хямд зардалтай” гэх шинжийг бүрэн эвдэж эсрэгээрээ зардал ихтэй болгосон.

- Танайх төслөө яагаад “Сартай уншлага” гэж нэрийдсэн юм бэ?

- “Сартай уншлага”-ын онцлог нь ашиг олох зорилготой биш. Салбар бүрийн шилдэг уран бүтээлчдийг нэгтгэж сонирхолтой цор ганц дахин давтагдашгүй уран бүтээлийг үзэгчдэд хүргэхийг хичээдэг. Эцэстээ уншлагын театрыг Монголын үзэгчиддээ таниулж театрын энэ урсгалыг хөгжүүлэх зорилготой. Уг нь манай тоглолт бүтэн сартай өдөр тоглогддог юм. Учир нь бүтэн сартай өдөр хүний сэтгэл зүй, мэдрэмж өндөр болдог. Тийм өдрийн цаг агаар ч сонирхолтой. Салхитай, бороотой, цастай гээд л ердийн биш байдаг. Харин энэ удаагийн “Зүүдний цирк” тоглолт маань танхимынхаа боломжит хугацаанаас хамаараад тал сартай шөнө тоглох юм.

Угтах хэсэгтээ асар бариад хөөсөн чихрээр дайлна. Театрт ороход л хөөсөн чихрийн үнэр хамар цоргино гээд төсөөл дөө. Алиалагч нар эргэн тойронд өнгө өнгийн бөмбөлөгөөр үзүүлбэр үзүүлж, үзэгчдийн дундуур баян хөгжим тоглож алхах хүн багт наадмыг хөгжөөнө.

- “Сартай уншлага”-аар тоглох зохиолоо хэрхэн сонгодог юм бол?

- Зохиол сонголт хийхдээ өөрийн уншсан зохиолуудаас хамгийн гоё мэдрэмж төрүүлсэн, сэтгэлдээ нандигнаж явдаг зохиолуудаа голчилдог. Харин цаашид нэн орчин үеийн зохиолчдын бүтээлүүдээс уншиж, тэдний уран бүтээлийг нийтэд хүргэх төлөвлөгөө бий.

- Энэ удаа Эрин Моргенштернийн “Шөнийн цирк” романыг яагаад сонгох болсон бэ?

- Өмнөх уншлагууд маань хэдийн хүмүүсийн уншчихсан номуудаар хийгдэж байлаа. Харин “Шөнийн цирк” номын тухайд, 2013 онд Б.Баясгалангийн орчуулгаар монгол хэлнээ хэвлэгдсэн ч маш цөөхөн хүн уншсан байдаг. Цар тахлаас үүдэн дэлхийн том шоунд оролцдог циркийн авьяаслаг уран бүтээлчид Монголдоо ирсэн. Эдгээр уран бүтээлчидийг оролцуулаад шоу хийвэл сонирхолтой юм байна гэх санаа анх төрсөн л дөө. Цирктэй холбоотой уран зохиолын ном Монгол хэлнээ тун ч ховор. Эрин Моргенштернийн “Шөнийн цирк” бол надад анх уншихад ид шидийн ертөнцөд уусах шиг сэтгэгдэл төрүүлсэн маш сайн орчуулгатай зохиол. Харин асуудал нь роман том хэмжээнийх. Тиймээс гол дүрийнхээ хоёр шугамыг бариад уншихаар болсон. Харин текстэд өөрчлөлт оруулаагүй. Өгүүлэгчийн тухайд, МУСТА жүжигчин Н.Ялалт уншина.

- Тэгвэл сонгосон зохиолоо үзэгчдэд яаж сонирхолтой байдлаар хүргэх вэ гэдэг бодол таныг хэр зовоодог вэ?

- Уран бүтээлээ сайжруулах эрэлхийлэл бол хамгийн сонирхолтой үйл явц. Төвөгтэй зүйл огтхон ч биш харин ч жаргаж хийдэг юм. Уншигчийн бодол урган дэлгэрэх орон зайг олгохын тулд энэ удаагийн уншлагадаа хөгжим, циркийн үзүүлбэр, үнэр ашиглаж байгаа. Гэхдээ энэ бүхэн туслах хэлбэр юм. Уншлагын театрын гол хүн нь үзэгч шүү дээ.

- Үнэр ашиглана гэхээр сонирхолтой сонсогдож байна шүү?

- “Шөнийн цирк” номын уншлагаар хүний сонсох, харах, үнэрлэх, амтлах, хүрэлцэх мэдрэхүйгээр нь дамжуулж гоё мэдрэмжийг өгөхөөр төлөвлөж байгаа. Угтах хэсэгтээ асар бариад хөөсөн чихрээр дайлна. Театрт ороход л хөөсөн чихрийн үнэр хамар цоргино гээд төсөөл дөө. Алиалагч нар эргэн тойронд өнгө өнгийн бөмбөлөгөөр үзүүлбэр үзүүлж, үзэгчдийн дундуур баян хөгжим тоглож алхах хүн багт наадмыг хөгжөөнө. Харин тайз нээгдэх үед циркийн үзүүлбэрүүдээр тоглолт маань эхлэх юм.

- Уншигчид дуртай зохиолынхоо баатрыг өөрийнхөөрөө төсөөлдөг л дөө. Гэтэл тухайн дүрийг биежүүлэх нь тэдний төсөөллөөс доогуур байх тохиолдол олон. Циркийн жүжигчид романы гол дүр Селиа, Марко хоёрыг бүрэн илэрхийлж дөнгөх болов уу?

- Уншигчийн оюун санаандаа амилуулсан дүрийг үгүй хийхгүй. Циркийн үзүүлбэр оруулж байгаа нь циркийн уран сайхны мэдрэмжийг өгөх гээд байгаа болохоос дүрийг тулгах гэсэн хэрэг биш. Өөрөөр хэлбэл, дүрийн сэтгэл зүйг биеийн хэлэмжээр илэрхийлэх юм. Илбэ, акрабат, уран нугаралт, агаарын гимнастик, тэнцвэр, хүндийн өргөлт, алиалагч гээд циркийн бүх үзүүлбэрийн тоглолтоор энэ удаагийн уншлагаа баяжуулна. Эхний болон сүүлийн 10 минутыг багт наадамтай төстэй хэлбэрээр найруулж байгаа. Энэ нь үзэгчид майхантай циркд орж буй мэт сэтгэгдэл төрүүлэхийг зорьж байгаа хэрэг.

- Үзэгчид жилд ганцхан удаа тоглож байгаад гомдолтой мэт санагдсан?

- Уншлагын театр маань цаашид тоглолтуудаа улиралд нэг удаа зохион байгуулах төлөвлөгөө бий. Мөн бүрэн хэмжээний жүжиг, балет тавих санаа байгаа. Дараа жилийн төлөвлөгөөнд маань Франц, Германы  хоёр сонгодог зохиол лав бий.

Одоохондоо өөрийгөө голоод л байна. Илүү их зүйл үзэж, өөрийгөө сайн хөгжүүлж бэлэн болсон гэж бодсон үедээ л бичнэ дээ.

-  Та анх театрын босгоор алхаад л тэр цагаас хойш тоглогдсон жүжгүүдийг алгасаагүй үзсэн байдаг. Нэг жүжгийг олон үзэхэд мэдрэмж нь анх үзсэнтэй тань ижил байдаг уу?

- “Богем” дуурь, “Хамлет”, “Тэнгэрийн хүү” жүжгийг хамгийн олон үзсэн. Нэг жүжгийг олон үзэхээр жижиг зүйлсийг нь нарийн анзаарч тэгэх тусмаа театрт гүн дурладаг. Дахин тавигдвал дахиад л үзнэ.

- Урлаг судлалаар магистрийн зэрэг хамгаалжээ. Судлал, шинжлэлийн өгүүлэл бичиж байна уу?

- Одоохондоо өөрийгөө голоод л байна. Илүү их зүйл үзэж, өөрийгөө сайн хөгжүүлж бэлэн болсон гэж бодсон үедээ л бичнэ дээ. Х.Чойдогжамц, Д.Батсайхан тэргүүтэй судлаачдын бичвэрүүдийг шимтэн унших дуртай. Би өнгөрсөн жил СУИС-д Д.Батсайхан багшийн удирдлагад магистраа хамгаалсан.

 - Монголын жүжигчдээс хэнийг үнэлдэг вэ?

- С.Ариунбямба. Бас Ж.Оюундарь эгчийн авьяас билгийг биширч явдаг даа. Жүжигчний ур чадварыг нь тултал нь нээх найруулагч таарвал гайхамшигтай авьяастай жүжигчид.

- “Алхимич”-ийн уншлагыг Дундговь аймгийн Өлзийт сумын Цагаан суваргад театрчилсан аялал хэлбэрээр зохион байгуулсан. Шөнө ил гал түлээд өгүүлэгч нь хажуудаа гитартай, хийлтэй уншаад л. Энэ мөчид тэнгэрт түмэн одод түгэхийг ажиглангаа дуртай зохиолоо сонсож төсөөллийн ертөнцдөө гүн умбах уншигчийн жаргал байсан гэлтэй?

- Тухайн зохиолын онцлогоос хамаараад уншлагын театрыг хаана ч тоглох боломжтой. Нурсан барилгын балгаст, Зайсан толгойд, Шангрилад ч тоглож болно. “Алхимич” зохиолыг уншихад Цагаан суварга л төсөөлөгдсөндөө. Анхны тоглолтуудыг маань “Black box” театрын захирал С.Мягмар, М.Боролдой ах нар биднийг маш их дэмжиж хоёр удаагийн уншлагыг хамтран зохион байгуулсан. Саяхан орон нутгийн нэг театраас холбогдож аймагтаа уншлагын театрыг хөгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн. Энэ бол бидний зорьсон уншлагын театрын хөгжлийн хэлбэр юм болов уу. Түүхийн дурсгалт газруудаар аялах жуулчдын байрлаж байгаа баазад нь эсвэл тухайн түүхийн дурсгалт газрын ойролцоо ч юм уу тухайн жуулчны төрөлх хэлээр нь газар нутгийн түүхийг хүүрнэсэн уншлага зохион байгуулах боломжтой гэж боддог юм. Уг нь хэрэгжүүлбэл энэ үр дүнтэй ажил байх болов уу.

Ярилцсан: У.Чинзориг

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
21 цагийн өмнө
Г.Доницетийн "ДУРЛАЛЫН УНДАА" хошин дуурийг үзэх 5 шалтгаан
2
Уржигдар
Хүүхэд, залуучуудын театр 4 сарын 25-нд нээлтээ хийнэ
3
2024.04.19
Монгол улс 60 дахь удаагийн Венецийн дүрслэх урлагийн Биенналь дахь үзэсгэлэнгээ нээлээ
санал болгох
1
5 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Өчигдөр
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
4
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.