"Dark Souls" бүх цаг үеийн хамгийн ШИЛДЭГ видео тоглоомоор шалгарчээ
Видео тоглоом үүсэж хөгжсөний 50 жилийн ойг тохиолдуулан бүх цаг үеийн хамгийн шилдэг тоглоомуудыг "Golden Joystick Awards" наадмын хүрээнд шалгаруулжээ. Тус наадам нь 39 дэх жилдээ зохиогдож байгаа бөгөөд 2021 оны шилдэг видео тоглоомоор "Resident Evil Village", бүх цаг үеийн хамгийн шилдэг видео тоглоомоор "Dark Souls" тодорчээ.
"Dark Souls"-ийн найруулагч Хидетака Миязаки Yahoo Japan-д өгсөн ярилцлагадаа "Олон нийтийн санал асуулгаар манай тоглоом шалгарсанд итгэмээргүй баяртай байна. 2009 оноос хойш бид "Dark Souls"-ийн гурван тоглоомыг хөгжүүлжээ. Дараа дараагийн хөгжүүлэлт дээр ажиллах болно" гэжээ.
Бүх цаг үеийн хамгийн шилдэг 20 видео тоглоом:
- Dark Souls
- Doom (1993)
- The Legend of Zelda: Breath of the Wild
- Half-Life 2
- Minecraft
- Street Fighter II
- Tetris
- The Last of Us
- Super Mario 64
- Metal Gear Solid
- Halo: Combat Evolved
- Super Mario Bros. 3
- Grand Theft Auto V
- Portal
- Call of Duty 4: Modern Warfare
- Pac Man
- Super Mario Kart
- Space Invaders
- Sim City (1989)
- Pokémon GO
Эх сурвалж: Yahoo News