UBLife Logo
Newsfeed

УРЛАГ: “Бүсгүйчүүдийн дүр дүрслэх урлагт” үзэсгэлэн дэлгэгдлээ

Ub.life
Ub.life
УРЛАГ: “Бүсгүйчүүдийн дүр дүрслэх урлагт” үзэсгэлэн дэлгэгдлээ

Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд “Бүсгүйчүүдийн дүр дүрслэх урлагт” сэдэвт үзэсгэлэн дэлгэгдлээ. Үзэсгэлэн энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ. Энэ удаад “Ганган чамин бөгөөд ер бусын” хэмээх уриан дор Төрийн Соёрхолт зураач Ц.Цэгмэд, Гавьяат зураач Д.Гунгаа, МУЭ гишүүн зураач Д.Соёлмаа, Д.Булгантуяа, Ш.Баатар, Г.Ариунболд тэргүүт 70 уран бүтээлч оролцож байна. Энд монгол уран зураг, уран баримал, арьсан урлал, керамик, зураасан зураг, мозайка, батик зэрэг 20 орчим дүрслэлийн төрлөөр 90 гаруй бүтээл олны хүртээл болж байгаа юм. 

Музейн зүгээс дээрх сэдвээр хоёр дахь удаагаа үзэсгэлэн гаргаж байгаа нь энэ юм. Тухайн үед уран бүтээлчид “Монгол Сарангоо” хэмээх илэрхийллээр 100 орчим бүтээл дэлгэсэн. Шулуун зураас хүртэл уран зургийн төрөл бүрт ондоогоор илэрхийлэгддэг. Уран бүтээлч бүр гоо үзэсгэлэнг өөрийнхөөрөө тольддог. Гэтэл монгол уран зургийн урсгал адил зураас, Дада-измийн хэмжээсгүй холбоос, экспрессионизм дахь үл ялиг хэтрүүлэгтэй бодит мэт дүрслэлээр бүсгүй хүнийг илэрхийлсэн байдлыг нэг дороос үзнэ гэдэг, сонирхолтой биш гэж үү? 

Үзэсгэлэнгийн хүрээнд Олон Улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан олон нийтэд нээлттэй өдөрлөг зохион байгуулах юм. Өдөрлөг нь дүрс бичлэгэн контент үзүүлж, улаан дарстай зураг зурах сургалт өрнөж, “Эмэгтэйчүүдийн Эрх” сэдэвт нээлтэй лекц тавих хөтөлбөртэй. 

Түүнчлэн Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн сошиал хуудсаар дамжуулан нийт уран бүтээлчдийн бүтээлийг үзэж, танхимаар болон цахим санал өгөх боломжтой. Энэ саналын дүнгээр дээрх үзэсгэлэнгийн хүрээнд шилдэг уран бүтээлийг шалгаруулна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.