UBLife Logo
Нийгэм

Г.Болор Монголын анхны эмэгтэй генерал болов

Г.Болор Монголын анхны эмэгтэй генерал болов

Маргааш болох монгол цэргийн өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Зэвсэгт хүчний жанжин штабын сургалт, бэлтгэлийн газрын дарга, хурандаа Ганболдын Болорт бригадын генерал цол олгохоор болжээ. Г.Болор нь Цэргийн сургуулийн анхны эмэгтэй сонсогч, АНУ-ын Албама муж дахь Агаарын цэргийн команд штабын коллежийг төгссөн анхны эмэгтэй алба хаагч, НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагааны төв штабт ажилласан анхны монгол офицер юм. Тэрбээр ийнхүү генерал цол хүртсэн анхны эмэгтэй болж байна. 

Г.Болор 2010 онд Чад, Төв Африкийн Бүгд Найрамдах улсын цэргийн хүчний штабт хүний нөөцийн офицероор ажиллажээ. Дараа нь 2013 онд Өмнөд Судан улсын хүчний штабт холбооны хэлтсийн даргаар, 2015-2017 онд НҮБ-ын Нью-Йорк хот дахь төв штабын энхийг сахиулах ажиллагааны газарт мэргэжилтнээр ажилласнаар энхийг сахиулах ажиллагаанд гурван удаа оролцжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
2
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.