UBLife Logo
Нийгэм

Хустайн даваа хаагджээ

Хустайн даваа хаагджээ

Нийт нутгаар цас орж, хүйтний эрч чангарч авто замын зорчих хэсэгт халтиргаа гулгаа үүссэнтэй холбоотойгоор орон нутгийн замд гарахаар зэхэж буй иргэд тээврийн хэрэгслийнхээ техникийн бэлэн байдлыг сайтар хангах, хөдөлгөөний хурдыг замын нөхцөл байдалд тохируулан сонгох, жолооч зорчигчид аюулгүйн бүсийг тогтмол зүүх, шөнийн цагт гэрэл шилжүүлэх зэрэг арга хэмжээг авч зорчихыг Авто тээврийн үндэсний төвөөс урьдчилан сэрэмжлүүлж байна. 

Сэлэнгэ аймгийн Баянгол сум, Хустайн давааны орчмын авто замын нөхцөл байдал хүндэрч тээврийн хэрэгслүүд цасанд сууж, том оврын ачаа тээврийн хэрэгслүүд зам тагласнаар тээвэрлэлтийн хэвийн нөхцөл алдагдаад байгаа тул онцын шаардлагагүй тохиолдолд тухайн чиглэлд зорчихгүй байхыг анхаарууллаа. 

Сэлэнгэ аймгийн нутаг Цайдам, Хустайн даваа, Баяндаваа орчмын замын нөхцөл байдал хүндэрсэн учир орон нутаг болон Улаанбаатар хот талаас Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Булган, Хөвсгөл аймгийн чиглэлд тээвэрлэлт гүйцэтгэхээр төлөвлөгдсөн найман чиглэлийн 215 зорчигчтой 29 автобусны хөдөлгөөнийг хязгаарлаж буйг Зам, тээвэр хөгжлийн яамнаас мэдээллээ.

Тасалбар бичүүлсэн иргэдийн төлбөрийг 100 хувь буцаан олгож, буцаалт хийхгүй иргэдийг маргааш замын нөхцөл байдлыг харгалзан тухайн цагуудад тээвэрлэхээр шийдвэрлэжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.