Сүүлийн үед дэлхий дахинд өрнөж буй үйл явдлыг илтгэх гэрэл зургуудыг хүргэж байна.
#1 Холлоко
Унгар улсын уламжлалт хувцас өмссөн эмэгтэй Улаан өндөгний баяраар бүжиж буй нь.
#2 Каноса ди Пуглиа, Итали
Коронавирусийн хязгаарлалтыг бууруулсны дараа Италид ариун долоо хоногийн жагсаал уламжлал ёсоор зохиогдов.
#3 Запорожье, Украин
Мариуполь болон ойролцоох хотын иргэд дүрвэгсдийн төв рүү явах үедээ автобусны цонхон дээр орос хэлээр "хүүхэд" гэсэн бичиг наажээ.
#4 Рио-де-Жанейро, Бразил
“Good Friday” жагсаалын үеэр “Our Lady of Sorrows” хөшөөг мөргөлчид авч явж байна.
#5 Буча, Украин
Гуравдугаар сарын 6-нд буудуулж амиа алдсан 58 настай Михайло Романюкийг төрөл төрөгсөд нь оршуулж буй нь.
#6 Иерусалим
Аль-Акса сүмийн хашаанд Лалын шашинтнууд Палестин эсэргүүцэгчидтэй мөргөлдөж байх үеэр.
#7 Харьков, Украин
Буудалцааны улмаас шатаж буй машинаа ажин зогсох эр.
#8 Иерусалим
Ариун булшны сүмд, үнэн алдартны шашны лам нар “Palm Sunday”-г тэмдэглэжээ.
#9 Ирпин, Украин
Оросын түрэмгийллийн үеэр амь үрэгдэгсдэд зориулсан оршуулгын газар.
#10 Кабул, Афганистан
Гэрийнхээ ойролцоо орших овоолсон хогон дунд зогсож буй хоёр хүүхэд.
#11 Львов, Украин
“Palm Sunday”-г тэмдэглэж буй украин иргэд.
#12 Тадеф, Сири
Рамадан сар тохиож буйтай холбоотой эвдэрсэн барилгуудын дунд цугларсан олон.
#13 Кухари, Украин
70 настай Микола Кухари дэлбэрэлтэд өртөн, эвдэрсэн гүүрнээс бууж буй нь.
#14 Харьков, Украин
Цагдаагийн ажилтан бөмбөгдөлтөд амиа алдсан эмэгтэйн цогцсыг шалгаж байна.
#15 Харьков, Украин
Оросын дэлбэрэлтэд өртсөн орон сууцын галыг унтрааж буй гал сөнөөгч.
#16 Краматорск, Украин
Ариун Гурвалын сүмд “Palm Sunday”-г тэмдэглэн Ортодокс ёслолд оролцож буй эмэгтэй.
#17 Иерусалим
Үнэн алдартны шашинтай еврей эр Украины тугыг нөмрөн залбирч буй нь.
#18 Львов, Украин
Онцгой байдлын ажилтнууд агаарын дайралтын дараа хог хаягдлыг цэвэрлэж байгаатай дайралдсан нь.
#19 Коломбо, Шри Ланк
Шри Ланк улсын эдийн засгийн хямралыг эсэргүүцэн жагсаал улс даяар явагджээ.
#20 Венеци, Итали
Италийн Венеци хотод болсон “Урлагийн 59 дэх үзэсгэлэн”-ийн үеэр Дани улсын павильонд тавигдсан бүтээл.
Эх сурвалж: TheGuardian
Бэлтгэсэн: Э.Талстболор