Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Ц.Содномдорж: Б.Орхонбаярыг Төрийн наадамд түрүүлнэ гэдэгт итгэдэг


Өнөө жилийн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Оргихын Хангай түрүүлж улсын аварга, Баярсайханы Орхонбаяр үзүүрлэн улсын арслан цол хүртсэн билээ. Бөхийн барилдааны долоогийн даваанд улсын арслан Ц.Содномдорж, Б.Орхонбаярыг амлан авсан нь олныг гайхшируулсан. Гэвч тэрбээр барьцыг элбэг өгч, мэхийг нь хорьж зогсохгүйгээр Б.Орхонбаяр арсланд өвдөглөсөн юм. Үүнээс өмнө Ц.Содномдорж арслан Б.Орхонбаяртай хоёр удаа таарч, давж байв. Тухайлбал, 2019 оны баяр наадмаар түүнийг улсын начин цол хүртээд байхад нь зургаагийн даваанд амлаж хаясан байдаг. 

Өчигдөр Ц.Содномдорж арслан түүнийг өнөө жил амлаж авсан талаараа мэдээлэл өгөв. Тэрбээр "Б.Орхонбаярын ээж нь Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумынх. Би арсланг дэмжээд сайн сэтгэлээр гар амар давуулсан. Дүү маань сайхан барилдаж ахынхаа цолонд хүрлээ. Б.Орхонбаярыг би Төрийн наадамд нэг юм уу, хоёр түрүү хүртэнэ гэж итгэдэг. Нас залуу байна, олон наадамд түрүүлнэ байхаа" хэмээн ярьсан юм. Баярсайханы Орхонбаяр:

20 настайдаа Аймгийн арслан

21 настайдаа Аймгийн арслан цолоо баталж, мөн тухайн үед аймгийн арслан цолтой байсан Ц.Сандагдорж начинтай тунаж барилдаад Улсын начин 

22 настайдаа Улсын харцага

24 насандаа Улсын арслан цол хүртлээ. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
6 цагийн өмнө
23 настай Фил Фоден Премьер лигт 50 гоолын босго давлаа
2
8 цагийн өмнө
Олимпын эрхийн тэмцээнд оролцох бөхчүүд (эмэгтэй)
3
9 цагийн өмнө
23 настай Дариа Билодид Европын хошой аварга боллоо
санал болгох
1
7 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.