Халуун ногоотой их хэмжээний хоол, гоймон идэж, хөлс бурзайлган сууж байгаа "мукбанг" влогуудыг санаж байна уу? Холливудын алдартнуудыг урьж төрөл бүрийн халуун ногоотой тахианы мөчөөр дайлдаг “Hot ones” нэвтрүүлгийн оролцогчид дунд халуун ногоотой хоол яагаад ч идэж чаддаггүй хүмүүс байхад дуртай нь аргагүй амтархан идэх хүмүүс ч бий.
Тэгвэл яагаад зарим хүн халуун ногоо идэж чаддаггүй вэ?
Халуун ногоонд капсаицин хэмээх химийн бодис агуулагддаг. Энэ нь амны хөндий болон хэлэн доторх мэдрэлийн хэсгийг өдөөдөг байна. Халуун ногооны мэдрэмж нь хүн хүнд өөр байдаг тул зарим нь дурлан идэж, зарим нь харж ч чаддаггүй аж.
Судалгаанаас үзэхэд хүн халуун ногоог идэх тусам улам дасаж, хэрэглэж сурдаг. Хэрвээ та амтанд нь дуртай ч идэж чаддаггүй бол бага багаар дасгаж хоолондоо хэрэглэснээр идэж сурах болно. Халуун ногооны харшилтай эсэхээ сорилоор танин мэдэх хэрэгтэй бөгөөд харшилтай бол хамаагүй хэрэглэж болохгүйг санаарай.
Эх сурвалж: Mcgill
Бэлтгэсэн: М.Анухатан