Хайх зүйлээ бичнэ үү

8 мин

Орд ордны "чөтгөрлөг" тал, муу зуршил, сэтгэл гутралын ЗУРХАЙ


Орд ордныхон ямар муу зуршилд хамгийн их татагдаж, сэтгэлийг нь юу зовоодог бол? Ордуудын хамгийн "чөтгөрлөг" тал, хамгийн ихээр өртөх магадлалтай муу зуршил, сэтгэл гутралын хэв шинжүүдийг хүргэж байна.

 (Анхаарах нь: Доорх зурхай нь ордуудын муу талыг хамгийн муухайгаар, сэтгэл гутрал, аливаа хамааралд өртөх магадлалт шинжээр нь авч үзсэн болохыг анхаарна уу)

1. Хонь (3/21-4/19)

Ерөнхий шинж: Эрч хүчтэй, өөдрөг, романтик, дур булаам, зөрүүд, тэвчээргүй 

Хамгийн "чөтгөрлөг" тал: Юуг ч бүрэн таашааж чаддаггүй, түрэмгий, цочир ууртай, автамхай

Хонийн ордныхон хамгийн ихээр согтууруулах ундаа, өвчин намдаагч, тамхинд донтох эрсдэлтэй. Тэд ямар нэгэн зүйлд донтвол хэт хамааралтай болж, үүнээсээ болж өөрийгөө үзэн ядаж, зөрүүд зан нь муу зуршлаа хаяхад бэрхшээлтэй болгодог. Эрч хүчтэй зан төлөвөөсөө шалтгаалан сэтгэл хөдлөл, уур уцаар бухимдлаа захирахад төвөгтэй байх бөгөөд энэ байдал нь удааширвал дотны хүмүүсээсээ зайгаа барин, хуурмаг харилцаагаар сэтгэлээ зогоон, хэт цочмог сэтгэл гутралд автдаг байна. 

Энэ үедээ өөдрөг, амьдралын идэвхтэй, бусдыг сонирхогч, хайрлан энэрэгч сайн талуудаа тодотгож, дотны хүмүүстэйгээ чанартай цагийг өнгөрөөн, муу зуршлаа бага багаар хаях хэрэгтэй. 

2. Үхэр (4/20-5/20)

Ерөнхий шинж: Тогтвортой, тав тухыг эрхэмлэгч, тууштай, хөдөлмөрч, өөрийгөө буруутгагч 

Хамгийн "чөтгөрлөг" тал: Өнгөрснийг тавьж явуулж чаддаггүй, "араандаа зуугч", материалист, хүч чадалдаа бардамнагч

Хэт их хооллох, эсвэл огт хоолны дуршилгүй болох нь тэдний гол аюул. Тав тухыг эрхэмлэгч тул байнгын таатай нөхцөл байдлаас төдийлөн амархан гарч чаддаггүй, үүнээсээ болж өөрийгөө буруутган, буруу гэдгийг нь мэдэж гэмшиж байгаа ч зогсож чаддаггүй. Хэт их ажиллах, аливааг хэтэрхий төгс хийх гэж хичээдгээс шалтгаалан OCD буюу ямарваа нэгэн зүйлийг хэтэрхий хүндээр хүлээж авах, хэтэрхий их бодох, хяналтгүйгээр олон дахин давтан хийх эмгэгтэй болох магадлалтай. 

Энэ үедээ өөрийн тууштай, гүргэр гэмээр хөдөлмөрч зан чанараа тодотгож чадсанаар муу зуршлаа хаяж чадна. 

3. Ихэр (5/21-6/20)

Ерөнхий шинж: Бүтээлч, нөхөрсөг, зөөлөн дулаан, анхаарал хүсэгч

Хамгийн "чөтгөрлөг" тал: Харгис хэрцгий, бусдыг заналхийлэгч, олон ааштай, нэг л өдөр бурхан байснаа маргааш нь чөтгөр болон хувирагч

Тэд богино хугацааны таашаал өгөх муу зуршлуудад хамгийн их татагддаг. Интернэтээр хэсэх, тамхи татах, амттан идэх гэх мэт богино хугацаанд таашаалтай ч урт хугацаанд хорт нөлөөтэй зүйлст нэг л мэдэхэд автсан байдаг. Бусдаас хамааралтай байх, хэн нэгнийг явуулж чадахгүй, ганцаараа үлдэхээс айх "хамааралт хувь хүний эмгэг" ихрүүдтэй хамгийн ойр. 

Энэ үедээ өөрийн бүтээлч чанараа тодотгож, үр бүтээмжтэй зүйл хийж цагийг өнгөрүүлснээр муу зуршил, сөрөг сэтгэл хөдлөлөө даван туулаарай. 

4. Мэлхий (6/21-7/22)

Ерөнхий шинж: Үнэнч, хөгжилтэй, ааш муутай, өөртөө итгэлгүй 

Хамгийн "чөтгөрлөг" тал: Муу санаатай, хорон бодолтой, дүр эсгэгч, гэмгүй царайлаад амин хувиа хичээгч

Сөрөг сэтгэл хөдлөлөө богино хугацаанд дарах гэсэн оролдлогоосоо хамааран мэлхийн ордныхон архи согтууруулах ундаанд донтох, өвчин намдаагч байнга ашиглахад хүрдэг. Тэд "күүл" харагдах гэж эхэлсэн ч нэг л мэдэхэд хамааралтай болж мэднэ. Эмзэг, мэдрэмтгий, мэдрэмж өндөртэй энэ ордынхон аливааг эргэн тойрондоо халдаалгүй бие даан шийдэхийг зорьсноос бусдаас хэт дөлөх, бусдад итгэж чадахгүй байх паранойд сэтгэл гутралд ихээр өртдөг. 

Энэ үедээ өөрийн хөгжилтэй, зөөлөн дулаан зан чанараа тодотгож өөрийгөө нээн дотны хүмүүстэйгээ чанартай цаг өнгөрөөн, сөрөг сэтгэл хөдлөлөө үнэнээр нь мэдрээрэй. 

5. Арслан (7/23-8/22)

Ерөнхий шинж: Бардам, дур булаам, эрч хүчтэй, тэвчээр муутай 

Хамгийн "чөтгөрлөг" тал: Өөрөөс нь өөр хүн үгүй мэт хувиа хичээгч, түрэмгий, дураараа, сул дорой байхыг үзэн ядагч

Өөртөө хэт их итгэлтэй арслангууд аливаад донтсон эсэхээ хүлээн зөвшөөрч чаддаггүй. Хамгийн муухайгаар хэлбэл тэд архи, согтууруулах ундаа, тамхи, мөрийтэй тоглоом, үнэнч бус байдал зэрэгт хамгийн ихээр татагдах магадлалтай орд. Муу зуршилтай болсон ч нэг л өдөр хаяж чадна гэж өөртөө итгэдэг. Арслангийн ордныхон хамгийн ихээр өөрийгөө дөвийлгөн, бусдыг дорд үзэх "нарциссист хэв шинжит эмгэг"-т өртдөг. 

Энэ үедээ өөрийн дур булаам чанараа тодотгон, эгогоо дарж, бусдыг хайрлан энэрэх замаар өөрийн бардам зан даран муу зуршил, сэтгэл гутралаа даван туулаарай. 

6. Охин (8/23-9/22)

Ерөнхий шинж: Эелдэг, тууштай, цэвэрч нямбай, авир ихтэй, шүүмжлэгч 

Хамгийн "чөтгөрлөг" тал: Бусдыг тамлан зовоохдоо дуртай, хартай, өөрийгөө төгс гэж сэтгэвч үнэндээ арчаагүй, тэсвэр муутай

Ажилдаа хамгийн ихээр донтох магадлалтай орд. Тэд өөрсдийгөө хүчилж, шаргуу ажиллаж, "зовоож" таашаал авах дуртай. Хэтэрхий төгс байх хүсэлтэй охины ордныхон хүслээсээ ангид нэг л алдаа гаргахдаа сэтгэлээр унаж шаналдаг. Үүнийгээ амар хялбараар даван хүсэлдээ автан өвчин намдаагч, төрөл бүрийн эм тариа, бүр амин дэмийг ч их хэмжээгээр хэрэглэж болзошгүй. 

Энэ үедээ өөрийн тууштай зан чанараа тодотгож, шийдвэр гаргаж, сэтгэл хөдлөлөө амархан давах бус мэдрэх гэж хичээгээрэй. 

7. Жинлүүр (9/23-10/22)

Ерөнхий шинж: Тэнцвэртэй, шударга, шийдвэр гаргахдаа муу 

Хамгийн "чөтгөрлөг" тал: Өөрийгөө хэт өндрөөр үнэлэгч, бодит байдалдаа сул дорой, муу санаатай, зовохдоо дуртай

Аливааг "ийм байх ёстой" гэж хэт хүчилснээс болж жинлүүрүүд бодит байдал заримдаа төсөөлснөөс нь эсрэгээрээ эргэн үед гутрах нь бий. Энэ үедээ тэд архи согтууруулах ундаа ихээр хэрэглэн бодит байдлаас зугтахыг хүснэ. Эерэг талаараа тэд дасгал хөдөлгөөнд донтох нь ч бий. Харьцангуй тогтвортой зан төлөвтэй ч өөрийгөө хэт шүүх, өөртөө хэт зүй бус хандах, өөрийгөө зовооход ч дурлаж мэднэ. 

Энэ үедээ өөрийн шулуун шударга зан чанараа хурцатгаж, өөрөө өөртөө зөөлөн бөгөөд хариуцлагатай хандах хэрэгтэйгээ санаарай. 

8. Хилэнц (10/23-11/21)

Ерөнхий шинж: Хүсэл тэмүүлэлтэй, хамгаалагч, эрсдэлд дуртай, үл тоомсорлогч 

Хамгийн "чөтгөрлөг" тал: Бусдыг ашиглаад өөрийнхөө аз жаргалыг бүрдүүлж чадна, бусдыг зовж байхад инээгээд сууж байж чадахаар нэгэн. 

Тэдний дүрэлзсэн их эрч хүч, хүсэл тачаал муу талаараа төрөл бүрийн хорт зуршилд татан оруулдаг. Аливаад автах үедээ өөрийгөө бусдаас тусгаарлаж, бусдыг үзэн ядан, өөрийгөө ертөнцийн төв хэмээн сэтгэнэ. Тэд "бусдаас дөлөх эмгэг"-т өртөх өндөр магадлалтай бөгөөд өөрийн тав тухтай орон зайд хаан нь байхыг эрмэлзэж эхэлдэг.

Энэ үедээ өөрийн эрсдэлд дурлагч, хүсэл тэмүүлэлт зан чанараа тодотгон амьдралын өөр, эерэг талуудыг нээн харах хэрэгтэй. 

9. Нум (11/22-12/21)

Ерөнхий шинж: Ухаалаг, бүтээлч, хөдөлмөрч, найрсаг, анхаарал муутай 

Хамгийн "чөтгөрлөг" тал: Маш бүдүүлэг, захирангуй, хайрлаж байгаа дүр эсгээд нуруунд хутга зоогч, хоёр нүүртэй

Тэд шинэ зүйлийг эрэлхийлэгч хэдий ч энэ нь хамгийн муу үедээ хорт зуршлуудад татан оруулдаг. Нэг ажлаас нөгөө ажил руу, нэг хайр дурлалаас нөгөө рүү үсчих тогтворгүй хуурмаг харилцаанд тэр донтох вий. Хорт зуршилд автсан үедээ өөрийгөө бусдаас тусгаарлах, нууцлах, дөлөх болно. Тэднийг юу ч аварч хамгаалж чадахгүй байх вий гэх айдас хамгийн ихээр эзэмддэг. 

Энэ үедээ өөрийн ухаалаг, бүтээлч, хөдөлмөрч чанараа эрхэмлэж аливаа зүйлийн эцсийг нь хүртэл үргэлжлүүлэх зорилго тавиарай. 

10. Матар (12/22-1/19)

Ерөнхий шинж: Зорилготой, логик, сэтгэл хөдлөл ихтэй, төсөөлөл муутай 

Хамгийн "чөтгөрлөг" тал: Хов жив хутгагч, хэрүүлийн эзэн, хорон санаатай, найз мэт дайсан байж чадна

Бусад бүх ордуудаас архи согтууруулах ундаанд хамгийн бага автдаг орд бол матар. Гэвч тэд гадаад төрхдөө хэт анхаардаг тул хэт их дасгал хийх, хоолны дуршилгүй болж хэт их турах, хоолны дутагдлаас хамааран төрөл бүрийн өвчин эмгэгт өртөх өндөр магадлалтай. Тэд маш завгүй байж, маш олон хүний дунд байх дуртайгаас анхаарал муудах, стресстэх, үр бүтээмжгүйдээ сэтгэлээр унан өөрийгөө буруутгадаг. 

Энэ үедээ өөрийн сэтгэл хөдлөлөө зөвөөр удирдан, өөрийн чин үнэн зорилгодоо төвлөрөх чадвараа тодотгоорой. 

11. Хумх (1/20-2/18)

Ерөнхий шинж: Нөхөрсөг, тусархаг, этгээд, сайхан сэтгэлтэй, сэтгэлээр унамтгай 

Хамгийн "чөтгөрлөг" тал: Нүдээ ч цавчихгүй худлаа ярьж, хууран мэхэлж, "холион бантан" хутгаж чадна

Этгээд содон зан чанартай энэ ордныхон мөн л этгээд зүйлсийг туршин үзэх сонирхлоосоо болон хорт зуршлуудад автдаг. Хамгийн ганцаардмал байдлыг эрхэмлэгч орд бөгөөд сэтгэлээр унасан үедээ ганцаараа байж, бусдыг өөрөөсөө түлхэх болно. Хэт ихийг төсөөлөн боддог тул заримдаа бодит байдал, төсөөлөл хоёроо ялгаж салгахыг ч хүсдэггүй. Үүнээсээ болж хэт их шархалж, сэтгэл гутралд өртөх вий.

Энэ үедээ өөрийн бүтээлч зан чанарыг тодотгож, өөрт төрж буй сөрөг сэтгэл хөдлөлөө урлагаар илэрхийлж, дотны хүмүүстэйгээ чанартай цагийг өнгөрүүлэхийг хичээгээрэй. 

12. Загас (2/19-3/20)

Ерөнхий шинж: Маш эмзэг, ер бусын бүтээлч, санаа зовомтгой, шийдэмгий бус 

Хамгийн "чөтгөрлөг" тал: Хайрлангаа үзэн ядаж, сайн сайхныг хүсэнгээ таныг хорлож, өөрийнхөө зорилгын төлөө ашиглаж чадна

Эмзэг мэдрэмтгий загасны ордныхон бусдын харгис хэрцгий шүүмжлэлт үг үйлдлийг тэвчиж чаддаггүй. Уй гуниг, ганцаардсан сэтгэлээ тайтгаруулах хорт зуршлуудад автах магадлалтай. Хэдий сэтгэл нь тайтгарсан ч, хорт зуршил нь хэрэггүй болсон ч тэд хийсээр л байдаг. Хамгийн зөөлөн, дур булаам орд боловч сэтгэлээр унасан үедээ бусдаас зайгаа барьж, "Намайг хэн ч хайрлахгүй" хэмээн хаалгаа хаагаад суучихдаг. 

Энэ үедээ өөрийн бүтээлч, мэдрэмтгий зан чанараа тодотгон стрессээ эрүүлээр гадагшлуулан, дотны хүндээ сэтгэлээ нээн, хайрлан дурлах мэдрэмжээ нэмэгдүүлэхийг зөвлөж байна. 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
14 цагийн өмнө
Жүжигчин И Дон Ук-ийн Vogue сэтгүүлд авхуулсан халуухан зургууд
2
15 цагийн өмнө
Японд насанд хүрэгчдийн живх хүүхдийн живхнээс илүү борлуулалттай байна
3
15 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
санал болгох
1
15 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
17 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
20 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
32
9
13
1
1
2
1
1

Сэтгэгдэл бичих (7)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2023.02.21 192.82.76.228

Гэмт хэрэг тохирохгүй орд

0 Хариулах


DR MAXWELL 2022.08.27 129.205.124.223

Та бөөр, биеийн эрхтэн худалдаж авах уу эсвэл бөөр, биеийн эрхтнээ зарахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрөө мөнгөөр зарах боломжийг хайж байгаа бөгөөд юу хийхээ мэдэхгүй байгаа бол өнөөдөр бидэнтэй холбоо бариарай, бид танд бөөрөнд 500,000 доллар санал болгох болно. Намайг доктор MAXWELL .CH гэдэг. Би БИЛ РОТ ЭМНЭЛЭГ-ийн мэдрэлийн эмч. Манай эмнэлэг нь бөөрний мэс заслын чиглэлээр мэргэшсэн бөгөөд амьд, тохирох донортой бөөрийг худалдан авах, шилжүүлэн суулгах үйл ажиллагаа явуулдаг. Бид Энэтхэг, АНУ, Малайз, Сингапурт байрладаг. Япон. Хэрэв та бөөр зарах, худалдан авах сонирхолтой байгаа бол бидэнд мэдэгдээрэй Organ's бидэнтэй цахим шуудангаар болон холбоо барихаас бүү эргэлзээрэй. Имэйл: [email protected] Ямар програмын дугаар:+35795537941 Telegram: +35795537941 Viber: +35795537941 Хүндэтгэсэн Доктор MAXWELL. CH. (АДМИН) УЛСЫН ХАРИЛЦААНЫ ДАРГА.

0 Хариулах


Зочин 2022.08.19 124.158.108.161

Би бол энэ дээр бичигдсэн ордноосоо яг эсэргээрээ хүн шүү ордны царайгаар нь бичээд байх хэрэггүй хха

0 Хариулах


Зочин 2022.08.19 103.26.195.93

Би яг мөн бна да үхрийн орд би их сэтгэлээр унамтгай болчихсон. Өнгөрсөн явдал өнгөрсөн үеийг арлаа хаяж чаддаггүй хэн ч намайг ойлгодоггүй. Яг л би амьтан тэд хүн юм шиг л.

1 Хариулах


Soko 2022.08.18 66.181.161.18

Гоё болжээ

0 Хариулах


Зочин 2022.08.17 202.126.90.50

Хумх одоо яаж байгаан. Ганцаараа гүзээтэй ч байх шиг хха

0 Хариулах


K 2022.08.16 192.82.66.25

yajeenaa sureen

0 Хариулах