Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

О.Даваадэлгэр бразил тоглогч руу хандан сармагчинг дуурайсан үйл хөдлөлийг үзүүллээ


Монголын хөлбөмбөгийн Дээд лигийн гуравдугаар тойргийн хүрээнд өчигдөр орой явагдсан "Дэрэн" болон "СП Фалконс" багуудын тоглолтын 72 дахь минутад "Дэрэн" клубийн хөлбөмбөгчин О.Даваадэлгэр эсрэг багийнхаа бразил тоглогч руу хандан сармагчинг дуурайсан үйл хөдлөлийг үзүүлжээ. Шүүгч түүнийг алдаа гаргасан хэмээн үзэж хоёр дахь шар хуудсаар торгох үед уг үйл явдал болсон юм. Тэрээр шүүгчийн шийдвэрийг эрс эсэргүүцэж, талбайг чөлөөлөөгүй тул тоглолт түр завсарлахад хүрсэн. 

"СП Фалконс" клуб зуны солилцооны цонхоор "SP Crystal" клубээс гурван бразил, мөн нэг итали хөлбөмбөгчинг эгнээндээ нэгтгээд буй юм.

Харин О.Даваадэлгэр хамгаалалтын байрлалд тоглодог бөгөөд 2018, 2019 онуудад залуучуудын УАШТ-ий шилдэг хамгаалагчаар тодорч, өнгөрсөн онд Азийн Цомын урьдчилсан шатанд өрсөлдсөн 23 хүртэлх насны Үндэсний шигшээ баг болон өнөө жил Азийн Цомын тэмцээний эрхийн төлөө тоглосон Үндэсний шигшээ багт дуудагдаж байсан билээ. Мөн өнгөрсөн онд "Бэлгэдлийн шигшээ баг"-т багтаад буй юм.

Сонирхуулахад, өнөө жил клуб лиценжүүлэлтийн журмын биелэлтээс хамаарч хажуудаа хүүхдийн академигүй гэх шалтгаанаар Дээд лигийн тэмцээнийг "Улаанбаатар Сити", "Төв Азарганууд", "Ховд" клубууд -6 оноотойгоор, "Улаанбаатар", "Эрчим" клубууд -3 оноотойгоор эхлүүлсэн билээ.

Түүнчлэн өчигдөр О.Даваадэлгэрийн зүй бус үйлдэлтэй холбогдуулан Монголын хөлбөмбөгийн холбооноос дараах мэдэгдлийг гаргав. Арьс өнгөөр ялгаварласан тохиолдолд тухайн тоглогчийн хөлбөмбөгтэй холбоотой үйл ажиллагаанд оролцох эрхийг нь тодорхой хугацаагаар хасах болон мөнгөн торгууль оногдуулах журамтай байдаг.


Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
10 цагийн өмнө
23 настай Фил Фоден Премьер лигт 50 гоолын босго давлаа
2
11 цагийн өмнө
Олимпын эрхийн тэмцээнд оролцох бөхчүүд (эмэгтэй)
3
12 цагийн өмнө
23 настай Дариа Билодид Европын хошой аварга боллоо
санал болгох
1
11 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
2
1
0

Сэтгэгдэл бичих (5)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

sarmagchin 2022.09.06 116.123.160.66

uuruu yag sarmagchin shig chihtei shaajiij bas huniig doromjlohtoigoo ain hhahahaah, ene sagsuu garuudiig nasaar ni hulbumbug bitgii togluulaachee

0 Хариулах


Зочин 2022.09.05 122.201.24.174

mongolchud hol bombogt uneheer taaruu! ene sportoo bolison deer! shal demii tsag mongonii garz!

0 Хариулах


Зочин 2022.09.05 202.126.89.2

Teneg

0 Хариулах


Зочин 2022.09.05 66.181.164.138

залуус минь дээ

0 Хариулах


BOOOMER 2022.09.05 202.131.225.20

Ene yaaaamar ontsgu sda ve te

0 Хариулах