Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

ФОТО: Хатан хаан II Элизабетийн оршуулгын ёслол гэрэл зурагт


Их Британийн Хатан хаан II Элизабеттай салах ёс хийх төрийн дээд хэмжээний ёслол есдүгээр сарын 19-нд Виндзорын шилтгээний нутаг дэвсгэр дэх Гэгээн Жоржийн сүм дэх хааны ордноос ёслол төгөлдөр эхэллээ.

Төрийн машин шилтгээн рүү явах зуур Хатан хаантай салах ёс хийхээр цугласан хүмүүс цэцэг өргөж байлаа.

Хатан хаантай салах ёс хийхээр мянга мянган иргэд цугласан бөгөөд олны цуваа 5 км үргэлжилж байв. Лондон хотын дарга төрийн нэрийн өмнөөс цугласан иргэдэд хүндэтгэл үзүүлэв. 

Хатан хааны оршуулгын ёслолд оролцохоор цугласан олны аюулгүй байдлыг хангахаар 1000 орчим сайн дурын ажилтнууд, түргэн тусламжийнхан оролцжээ

Хатан хааны хайртай коргис нохойнууд болох Муик, Сэнди нар шилтгээнд хүлээж байсан бол түүний одой морь Эмма цувааны хажууд зогсжээ.

Цувааг Лондон хотоор дамжин өнгөрсний дараа хааны гэр бүлийн гишүүд, зэвсэгт хүчнийхэн, морьт цагдаа нарын хамт Виндзорт иржээ. 

Хатан хааны оршуулгын ёслол Вестминстерийн сүмд болж, 2000 орчим зочин оролцсон байна.

Хатан хаан II Элизабетийн тухай "хайр хүргэм" 12 БАРИМТ

Оршуулгын ёслолд олон улсын төрийн тэргүүнүүд оролцсон бөгөөд Японы эзэн хаан Нарухито, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон, Европын Холбооны гүйцэтгэх засаглалын тэргүүн нар эмгэнэл илэрхийлэв.

Мөн Нидерланд, Швед, Испани зэрэг Европын хааны гэр бүлийнхэн ёслолд оролцжээ.

Хатан хааныг Британийн хаан угсаатны ордонд оршуулсан бөгөөд ирэх даваа гараг хүртэл хаалттай байх бол үүнээс хойш Хатан хаантай салах ёс хийн хүндэтгэл үзүүлэхийг хүсэгчдэд нээлттэй болох юм.

Эх сурвалж: BBC

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
14 цагийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 27 жилийн дараа дахин нээгдлээ
2
19 цагийн өмнө
Багадаа анзаараагүй ч сэтгэлд гүн шарх үлдээсэн 15 "аймшигт" дурсамж
3
19 цагийн өмнө
Краштайгаа амжилттай чатлахад чинь туслах 6 зөвлөгөө
санал болгох
1
22 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.