UBLife Logo
Newsfeed

"Moon Dance" бүжгийн хамтлаг дэлхийн ДЭД аварга боллоо

"Moon Dance" бүжгийн хамтлаг дэлхийн ДЭД аварга боллоо

Бүжгийн Спортын Латин болон Стандарт хамтлаг бүжгийн ДАШТ-ийг Герман улсын Брауншвейг хотод боллоо. Өчигдөр шөнө Латин төрөлд өрсөлдөж байгаа Монгол улсын Moon Dance Team болон Стар хамтлагууд финалын шатанд шалгарлаа гэсэн сайхан мэдээ дуулдаад байсан билээ.

Тэгвэл энэ өглөө тэд өөрсдийн ур чадвараа батлан харуулж, дэлхийн ДЭД аваргын цомыг хүртэн Монгол улсынхаа нэрийг өндөрт гаргалаа.  

Тэд энэ жил "The Power of the 4 elements" буюу "Дөрвөн махбодийн хүч" сэдэвт зохиомжоор оролцсон юм.

Монголын авьяаслаг, бахархалт бүжигчид болон дасгалжуулагч нартаа баяр хүргэе! 

Moon Dance хамтлагийн тухай илүү дэлгэрэнгүй, сонирхолтой мэдээллүүдтэй танилцахыг хүсвэл ЭНД дараарай.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
7
1
15
1
0
1
2
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.