Баасан гарагт ялимгүй цас орж, энэ долоо хоног ерөнхийдөө үүлэрхэг өнгөрөхийг цаг агаарын урьдчилсан мэдээгээр онцолж байна. Урлагийн ертөнц идэвхжих тул дуртай урсгал, чиглэлээ сонсож, чихээ уяраах долоо хоног билээ. Иймд бид онцлон дараах эвентүүдийг санал болгож байна.
ХӨГЖИМ
Б.Шаравын 70 насны ойн "Баярлалаа" тоглолт
![](https://ublife-cdn-files.sgp1.cdn.digitaloceanspaces.com/files/4aa1298f-9daf-490b-9f58-1883798d1e1e/d037018c15df96a0f60997d29ceb551b.jpg)
Хэзээ: 11-р сарын 12, 13-нд
Хаана: Соёлын төв өргөөнд
Бидэнд өгөөмрөөр өвлүүлсэн үнэлшгүй оюуны өмчийг туурвигч, дэлхийд эрэмбэлэгдэх аугаа Шаравын зүрхний хөг эгшиглэх гэж байна. Тэр өөрөө байсан бол 11-р сарын 13-ны өдөр тайзан дээр 70 насны ойгоо ёслол төгөлдөр тэмдэглэх байсан нь гарцаагүй. Гэхдээ тэр Хөдөлмөрийн баатарын алдраа, тэр ч байтугай 2006 онд хүртсэн ЧИНГИС ХААН одонгоо ч ёслон тэмдэглэж амжаагүй билээ.
КИНО
![](https://ublife-cdn-files.sgp1.cdn.digitaloceanspaces.com/files/4aa1298f-9daf-490b-9f58-1883798d1e1e/19b489c91b477789676ceb832bd949d1.jpg)
Хэзээ: 11-р сарын 12-нд 16:00 цагаас
Хаана: Тэнгис кино театрт
Голландын алдарт зураач Винсент ван Гогийн амьдралаас сэдэвлэсэн энэхүү кинонд түүний амьдралын сүүлчийн 67 хоногийн үйл явдлыг харуулжээ. Тус киног Алтан хальс холбоо, Монгол-Францын төв хамтран ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ үзүүлнэ.
ДУУ, ХӨГЖИМ
"Шөнийн галт тэрэг" хамтлагийн тоглолт
![](https://ublife-cdn-files.sgp1.cdn.digitaloceanspaces.com/files/4aa1298f-9daf-490b-9f58-1883798d1e1e/09d9635b699d2aa4b51f42f5dc519de0.jpg)
Хэзээ: 11-р сарын 12-нд 20:00 цагаас
Хаана: Улаанбаатар зочид буудлын Их танхимд
Шөнийн галт тэрэг... Энэ нэр хэлэгдэх төдийд чихэнд дуу хөгжим нь сонсогдон, үг нь аманд хэлхэгддэг. Үргэлжлүүлээд тэд тарсан уу, эргэн нийлэх үү, шинэ уран бүтээл хийх үү гэх сонгодог гурван асуулт “хариулт” мэт дагадаг...
ЯРУУ НАЙРАГ
Намрын үдшийн галерей дахь Poetry Night by UB LIFE
![](https://ublife-cdn-files.sgp1.cdn.digitaloceanspaces.com/files/4aa1298f-9daf-490b-9f58-1883798d1e1e/1874306c51e23901ff2425636290bf9b.jpg)
Хэзээ: 11-р сарын 10-нд 19:00 цагаас
Хаана: Монголын уран зургийн галерейд
Яруу найраг гэдэг тайван амгалан байх үедээ л бусдад нөлөөлөхүйц сонгодог соёлыг бий болгож чаддаг тайвшрал, аз жаргалын хэмжүүр. Хамгийн нарийн мэдрэмжийг хүлээж байдаг тансаг орон зай билээ. Монголын уран зургийн галерейгаас "НАМРЫН ҮДШИЙН ГАЛЕРЕЙ" арга хэмжээний хүрээнд Ub.life сайттай хамтран "Үдшийн галерей дахь Poetry night" яруу найргийн уншлагыг зохион байгуулах гэж байна.
ДУУ, ХӨГЖИМ
"ЧОНО" хамтлагийн 20 жилийн ой
![](https://ublife-cdn-files.sgp1.cdn.digitaloceanspaces.com/files/4aa1298f-9daf-490b-9f58-1883798d1e1e/c44c68aeb223f999f972bd9af3b61981.jpg)
Хэзээ: 11-р сарын 11-нд 19 цагаас
Хаана: UG Palace-д
Монголд анх рок альтернатив урсгалаар уран бүтээл хийж, “Шинэ давалгаа” номинацийг хүртэж байсан "ЧОНО" хамтлаг 20 жилийн ойгоороо бут авах нь ээ. Хэдэн гитар хэмхрэх вэ?
Чамд таалагдахын тулд би анх удаа...
УРАН ЗУРАГ
Төрийн шагналт, уран барималч Ц.Амгалан "Тэмүүлэл"
![](https://ublife-cdn-files.sgp1.cdn.digitaloceanspaces.com/files/4aa1298f-9daf-490b-9f58-1883798d1e1e/6777c73c2107016dd70c57142c6024e3.jpg)
Хэзээ: 11-р сарын 9-нөөс 20-ны өдрийг дуустал
Хаана: Монголын уран зургийн галерейд
Төрийн шагналт, уран барималч Ц.Амгалангийн “Тэмүүлэл” уран бүтээлийн үзэсгэлэнг "Соёлын бүтээлч сар"-ын хүрээнд үзэгчдэд хүргэхээр бэлджээ. Уран зургийн галерейн сан хөмрөгт Монголын орчин үеийн дүрслэх урлагийн сор болсон 4000 орчим уран бүтээл хадгалагдаж байдаг. Түүн дотор уран барималч Ц.Амгалангийн бүтээл голлох байр суурийг эзлэх нь гарцаагүй.
ГЭРЭЛ ЗУРАГ
![](https://ublife-cdn-files.sgp1.cdn.digitaloceanspaces.com/files/4aa1298f-9daf-490b-9f58-1883798d1e1e/c57b77a05776382d6ddbde1561d9e30d.jpg)
Хэзээ: 11-р сарын 10-наас 25-ны өдрийг дуустал
Хаана: "Улаан гэр"
Швейцар улсын Поскиавод авсан түүний яруу найраг мэт гэрэл зургуудаас бид малчид, жимс, эмийн ургамал тариаланчдыг харах болно. Эдгээр хүмүүс газар дэлхийтэйгээ нягт холбоотой байж, эм, хоол хүнс болох жимс жимсгэнэ, ургамалд талархаж амьдардаг. Б.Бямба Вале тосгонд очоод шинэ ертөнцийг нээх авч, биологийн олон төрөл зүйлийг эрхэмлэх хөдөө аж ахуйн суурь мэдлэг нь хаана ч ижил гэдгийг ойлгожээ.
ДУУ, ХӨГЖИМ
![](https://ublife-cdn-files.sgp1.cdn.digitaloceanspaces.com/files/4aa1298f-9daf-490b-9f58-1883798d1e1e/49edb897abaaf5c0c51bb84d4d7428eb.jpg)
Хэзээ: 11-р сарын 10-наас 12-ны өдрийг дуустал
Хаана: Fat Cat Jazz Club
Инээмсэглэл бэлэглэж, дуртай дууг тань сэтгэлд хоногштол дуулна. Дуучин Ариугийн онцгой тоглолтыг бид маш удаан хүлээсний эцэст сонсох боломж энэ долоо хоногт олдож байна.
ДУУ, ХӨГЖИМ
The Baatar "Сэтгэл нэрнэ" live concert
![](https://ublife-cdn-files.sgp1.cdn.digitaloceanspaces.com/files/4aa1298f-9daf-490b-9f58-1883798d1e1e/57c40394f4eec805111f6e02be7a32e5.jpg)
Хэзээ: 11-р сарын 11-нд 19:00 цагаас
Хаана: Зайсан Хилл цогцолборт
Mongolian country music урсгалын анхдагч артист, уртын дуучин, морин хуурч, Үндэсний их театрын гоцлол дуучин Т.Баатархүү "СЭТГЭЛ НЭРНЭ" анхны бие даасан тоглолтоо хийхээр болжээ. Уртын дуу блюз хөгжим хэрхэн хосолж, уянгат хийл соло гитартай яаж хоршихыг та мэдрээрэй. Хайр оргилно, сархад чимчигнэнэ.
ДУУ, ХӨГЖИМ
Б.Алтанжаргал "Үлэмж төгөлдөр"
![](https://ublife-cdn-files.sgp1.cdn.digitaloceanspaces.com/files/4aa1298f-9daf-490b-9f58-1883798d1e1e/97f99b46d588cb15f952ed4c39e5f1a9.jpg)
Хэзээ: 11-р сарын 12-ны 19:00 цагаас
Хаана: Улаанбаатар паласт
Дуулж байгаа донж маяг, хоолойн нугалаа цохилго, намба төрх гээд Алтанжаргал дуугаараа, буйгаараа ардынхаа өв соёлын гойд чанарыг тодорхой харуулж, монгол гэх тэр л өвөрмөц шинж, ялгарлыг эрхгүй мэдрүүлдэг. Энэ залууд авьяас нь байна, хоолой нь байна, донж нь байна, мэдрэмж нь байна, ур нугалаа нь байна, аяг нь байна, маяг нь байна, өөр ер юу хэрэгтэй юм бэ?
ХӨГЖИМ
Ёочинч Т.Өлзийжаргал "Хос цохиурын дуурьсал"
![](https://ublife-cdn-files.sgp1.cdn.digitaloceanspaces.com/files/4aa1298f-9daf-490b-9f58-1883798d1e1e/14410f62995532a43312ff5b7ec68d71.jpg)
Хэзээ: 11-р дүгээр сарын 09-ний 18:00 цагаас
Хаана: Улсын филармонийн концертын танхимд
Ёочин ба ёочин төст хөгжимчдийн олон улсын уралдааны Гран-При шагналт Төмөрчөдөрийн Өлзийжаргал бие даасан уран бүтээлийн тоглолтоо хийх нь ээ. Ёочинг угтаа монголоор янчир гэдэг. Уйгараар дамжуулан дундад азиас авсан хөгжмийн зэмсэг билээ.
ДУУРЬ
П.И.Чайковский "Евгений Онегин"
![](https://ublife-cdn-files.sgp1.cdn.digitaloceanspaces.com/files/4aa1298f-9daf-490b-9f58-1883798d1e1e/7458a6ad9cce97d89ac5e4176d6a83e3.jpg)
Хэзээ: 11-р сарын 12, 13-ны өдрүүдэд 17:00 цагаас
Хаана: Улсын Дуурь бүжгийн эрдмийн театрт
Онегиний дүрд УДБЭТ-ын Гоцлол дуучин Б.Монголхүү тоглоно. УДБЭТ 1963 оны 5-р сарын 15-ны өдөр анх удаагаа дэлхийн сонгодог П.И.Чайковскийн "Евгений Онегин" дуурийг тайзнаа тоглож байсан түүхтэй.