Найруулагч Кристофер Ноланы шинэ төсөл, ирэх онд нээлтээ хийх "Oppenheimer" киноны трейлер цацагдаад буй. Асар их хүлээлт үүсгээд байгаа тус киноны нэгэн томоохон онцлог, ид шид нь жүжигчин Киллиан Мерфи билээ.

Inception, The Dark Knight, Dunkirk зэрэг кинонд Нолан, Мерфи нар хамтран ажиллаж байсан билээ. The Wind That Shakes the Barley (2006), 28 Days Later (2002), Red Eye (2005), Peaky Blinders гээд олон кино бүтээлээр бидний танил болсон тэрээр энэхүү кинонд ихээхэн ач холбогдол өгч, өөрийгөө маш ихээр бэлдсэн тухай нэгэн ярилцлагадаа дурдсан билээ.

Трейлер түүний хоолойгоор уншигдах "Бид ирээдүйг төсөөлсөн. Гэвч тэр төсөөллөөсөө бүгд айсан" гэх өгүүлбэрээр эхлэх болно.
Түүний нүүрний хувирал, зүгээр л харцаараа тэр дүрийг хэрхэн харуулж чадаж байгаа нь хамгийн ихээр сэтгэл хөдөлгөсөн зүйл байлаа.

Айдас, мухардал, тодорхойгүй байдал, бас нэгэнт бүх зүйлийг зогсоохоос өнгөрсөн гэх бодол... Бүх зүйлийг харцаараа, трейлер дээр гарах хэдхэн хэсгээс харуулж чадаж байгаа нь киноны хүлээлтийг улам нэмж өгөв.

Энэхүү киног Пулицерын шагналт American Prometheus: The Triumph and Tragedy of J. Robert Oppenheimer номоос сэдэвлэсэн байна.
