UBLife Logo
Newsfeed

"Single's Inferno" реалити шоуны 2-р улирлын оролцогчид хэн хэн бэ?

Г.Сүрэн
Г.Сүрэн
"Single's Inferno" реалити шоуны 2-р улирлын оролцогчид хэн хэн бэ?

Эхний улирал нь цацагдсан даруйдаа Netflix платформын хамгийн өндөр хандалттай шоуны нэг болсон Өмнөд Солонгосын "Single's Inferno" реалити шоуны 2-р улирлын эхний 4 анги цацагдаад байна. Энэ удаагийн оролцогчид хэн хэн бэ? 

Энэхүү болзооны шоунд царай зүс, бие хаа тэгш 10 ганц бие залуус эзэнгүй арал дээр амьдрах юм. Хэрэв оролцогчид биеэ олж хос болж чадвал нэг шөнийг "диваажин" хэмээн нэрлэгдсэн тансаг зочид буудалд өнгөрүүлж, биеэ илүү таних боломжтой.

1. Чой Жун Ү - @jvvcful

Хөлбөмбөгийн мэргэжлийн тамирчин байсан Жун Ү "Нэгэн зурхайчид үзүүлэхэд уг шоунд оролцож насны хайраа олно гэсэн" гэж уг шоунд оролцохоор шийджээ. 

2. Шин Сыл Ги -@shinseulkee

Өмнөд Солонгосын алдартай тэмцээнүүдийн нэг болох Чунхянгийн миссийн тэмцээний 2020 оны ялагч Сыл Ги төгөлдөр хуурын мэргэжлээр суралцаж буй оюутан. Тэр удаан хугацаанд үерхээгүй гэдгээ шоунд дурдсан юм. 

3. Пак Сэ Жон - @jennonpark

Тэр YG KPlus агентлагийн загвар өмсөгч бөгөөд солонгосчуудын "анхны хайр" гэгддэг Suzy-тэй тун төстэй нь олны анхаарлыг татаж байна. Тэр өөр шиг нь фитнесс сонирхогч, халамжтай залууг сонирхдог гэжээ.

4. И Су И - @ e._.soi

Ханьян Их сургуулийн театр, киноны жүжигчний ангийн оюутан Су И эгдүүтэй, цайлган, хөгжилтэй дүр төрхөөрөө үзэгчдийн анхаарлыг татсан юм. Түүний инстаграмдаа оруулсан зургуудаас үзвэл бүжигт дуртай бөгөөд цаашид к-драмад ч тоглож магадгүй. 

5. И Надин - @deeenerss

Харвард, Йел, Принстон зэрэг дэлхийн тэргүүлэх их сургуулиудад тэнцэж байсан И Надин Харвардын Их сургуульд мэдрэлийн шинжлэх ухаан, компьютерийн шинжлэх ухааны чиглэлээр давхар мэргэжил эзэмшжээ. Одоо тэр өөрийн үүсгэн байгуулсан ашгийн бус байгууллагын гүйцэтгэх захирал юм. 

6. Шин Дун Ү - @darricksss

Хүндийн өргөлт, сагсан бөмбөгийн тамирчин Дун Ү мэс заслын эмч мэргэжилтэй нь олныг гайхшруулсан юм.

7. Ким Хан Бин - @domestic_seal

Хоол гарамгай хийх чадвартай Ханбины ажил мэргэжил тодорхойгүй хэвээр байна. Одоогоор тэр шоуны үеэр хэн нэгэнтэй холбогдоогүй байна. 

8. Жу Юн Жэ - @yoongkda

Кроссфит болон явган аялалд дуртай, хөрөнгийн брокер мэргэжилтэй Юн Жэ шоуны үеэр эмэгтэйчүүдийн анхаарлыг хамгийн ихээр татаж байна. 

9. Чой Со Ын - @4x4ischoi

Тэр 2021 оны Өмнөд Солонгосын тэргүүн мисс бөгөөд загвар өмсөгч, youtuber, зураач юм. 

10. Ким Жин Ён - @dex_xeb

Шоунд шинээр нэмэгдсэн нууцлаг, харизматай оролцогч Жин Ён одоогоор нууцлаг хэвээрээ байна. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
1
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.