UBLife Logo
Newsfeed

Хосоороо туйлын туяа үзэх 5 ШАЛТГААН

Ub.life
Ub.life
Хосоороо туйлын туяа үзэх 5 ШАЛТГААН

Хэрэв таны 2023 оны хүслийн жагсаалтад аялал багтсан бол урин дулаан цагийг хүлээхгүйгээр өвлийн гайхамшгийг мэдрэх аяллын санааг хуваалцаж байна. Хүйтэнд хаачих вэ дээ гэж бодож байвал ҮГҮЙ ШҮҮ!   Яг одоо л аялалд гарах цаг. Хаашаа гэж үү? Финланд руу... учир нь та Финландаас манай гарагийн хамгийн үзэсгэлэнтэй, байгалийн ховор үзэгдэл болох туйлын туяаг тольдох боломжтой. Шөнийн солонго гэггдэг туйлын туяаг үзэх аялалд гарах нь яагаад онцгой гэдгийг танд хэлж өгье. 

Ид шид ба байгалийн ховор үзэгдэл давхцах мөч

Туйлын туяа нь өмнөд болон хойд туйлын ойролцоох тэнгэрт харагддаг байгалийн ховор үзэгдэл юм. Хойд туйлын туяаг аврора бореалис, өмнө туйлын туяаг аврора австралис гэж нэрлэдэг. "Аврора" нь латинаар үүр цайх гэсэн утгатай ба тэнгэрт нисч, үүр цайхыг мэдэгддэг эртний Грекийн бурхныг ийн нэрлэжээ. Харин "бореалис" нь хойд гэсэн утгатай үг аж. 

Шинжлэх ухааны үүднээс тайлбарлавал, нарны эрчимтэй цөмийн урвалын үр дүнд бөөмс үүсч, нарны идэвхжил өндөр үед цацардаг байна. Ийнхүү цахилгаан цэнэгтэй бөөмс дэлхийн соронзон оронд нэвтрэн хүчилтөрөгч болон азотын атомуудтай харилцан үйлчилснээр үзэсгэлэнт туйлын туяа үүсдэг аж. 

Ховор өнгөтэй туйлын туяа үзэх ч юм бил үү

Нарнаас ирж буй бөөмс нь хүчилтөрөгч болон азотын алинтай нь харилцан үйлчлэлд орсноос шалтгаалж туйлын туяаны өнгө тодорхойлогддог аж. Хүчилтөрөгчтэй мөргөлдсөн тохиолдолд ногоон шар эсвэл улаан, харин азоттой үйлчлэлд орвол хөх, цэнхэр туяа ялгаруулдаг байна. Аль алинтай нь харилцан үйлчлэлд орсон бол нил ягаан, ягаан, цагаан өнгө цацруулдаг гэнэ. 

Туйлын туяа ногоон өнгөтэй байх нь түгээмэл бөгөөд энэ нь хоёр шалтгаантай. Нэгд, дэлхийгээс хэр их зайтай буюу агаар мандлын аль хэсэгт харилцан үйлчлэлд орсноос хамаарна. Хоёрт, хүний шөнийн хараа ногоон гэрэлд хамгийн мэдрэмтгий тул ихэнх туйлын туяа ногоон өнгөтэй харагддаг. Агаар мандлын хамгийн дээд хэсэгт үүсэх хөх, цэнхэр өнгийн туяа нь хамгийн ховорт тооцогдох бөгөөд цэнхэр өнгийн туйлын туяа 10 жилд нэг удаа тохиодог гэжээ. 

Энэ дашрамд, та Юнивишнийн "Бэлэгтэй кино" цэсээс хүссэн киногоо сонгож үзээд хосоороо Финланд улсаар аялж, туйлын туяа үзэх бэлгийн эзнийг тодруулахаар болсныг дуулсан уу? Та уг цэсээс кино үзэх бүрдээ 3 ширхэг, кино багц идэвхжүүлэх бүрд 4 ширхэг хүсэл илгээх эрхтэй. Ингэхдээ Toki апп-ийн Univision цэс рүү нэвтэрч бэлгийн жагсаалтаас өөрийн авахыг хүсэж буй бэлгэнд хүслээ илгээх юм. Нэг бэлгэнд хэдэн ч удаа хүслээ илгээж болох ба олон хүсэл илгээх тусам бэлгийн эзэн болох боломж нэмэгдэнэ. Урамшуулал нэгдүгээр сарын 25 хүртэл үргэлжилж, бэлгийн эздийг нэгдүгээр сарын 27-нд Univision Mongolia фэйсбүүк хуудсаар тодруулна гэдгийг бүү мартаарай. 

Одоо аялбал хамгийн тохиромжтой, яагаад гэвэл...

Туйлын туяа үзэх хамгийн тохиромжтой газруудын нэг бол Финланд. Гэвч энэ бол байгалийн ховор үзэгдэл тул хүссэн бүхэн нь үзэж чаддаггүй. Иймд тохиромжтой үеийг сонгож аяллаа төлөвлөх нь чухал. Финландад арванхоёрдугаар сараас гуравдугаар сарын хооронд туйлын туяа хамгийн тод ажиглагддаг. Тэгэхээр яг одоо аялалд гарвал үзэсгэлэнт туяаг нүдээр үзээд зогсохгүй өвлийн улирлын гайхамшгийг давхар мэдэрч нэг сумаар хоёр туулай буудна гэсэн үг! 

Туйлын туяа өөрийн гэсэн чимээтэй гэдгийг мэдэх үү?

Аврорагаас ч илүү ховор зүйл бол түүнээс гарч буй чимээ юм. Саяхныг хүртэл туйлын туяа өвөрмөц чимээтэй хэмээн ам дамжин ярьдаг байсан бөгөөд 2012 онд Финландын эрдэмтэд туйлын туяаны нөлөөгөөр агаараас дуу чимээ гардгийг баталгаажуулжээ. Нүдээр үзсэн хүмүүсийн ярьж буйгаар туйлын туяа тод гэрэлтэх үед шажигнах, исгэрэх мэт чимээ хэдхэн минут үргэлжлээд өнгөрдөг гэнэ. 

Үүнээс гадна туйлын туяа нуман, туузан, титмэн, сарнисан, цацраг гэх мэт өөр өөр төрөлтэй байдаг. 

Туйлын туяатай холбоотой домог ярианууд

Туйлын туяаны талаар олон сонирхолтой домог яриа бий. Туйлын туяаг финланд хэлэнд "revontulet" гэдэг бөгөөд үүнийг утгачилбал "үнэгний гал" гэсэн үг юм. Лапландын уугуул сами үндэстэн сүүлнээсээ өнгө өнгийн оч цацруулдаг нууцлаг үнэгний тухай үлгэрийг эрт үеэс ам дамжин ярьсаар иржээ.

Исландын аман зохиолд туйлын туяаг төрөх үеийн өвдөлтийг намдаахад тусалдаг гэж итгэдэг байжээ. Мөн туйлын туяа үзэгдэх үед жирэмслэвэл төрөх хүүхэд нь маш үзэсгэлэнтэй, азтай нэгэн байна гэж үздэг байв. Түүнчлэн туйлын туяаг нас барагсдын сүнс, харанхуйн үл үзэгдэх хүчний шидэт шившлэг гэх мэтчилэн тайлбарладаг байжээ. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
3
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.