Волейболын Үндэсний шигшээ багийн тамирчин, Өмнөговь Шанх транс багийн ахлагч Б.Батсуурь Азербайжан улсын лигт легионер тамирчнаар дөрвөн сарын хугацаанд тоглохоор болжээ.
Тэрээр 2021 оны Үндэсний дээд лигт "Эрчим" клубт тоглосон бөгөөд багаараа хүрэл медаль хүртэж, тэмцээний шилдэг хаагчаар шалгарсан юм. Харин өнгөрсөн онд Өмнөговь Шанх транс багийн ахлагчийн хувиар багаа удирдан дөрөвдүгээр байрт орсон билээ.
Мөн өнгөрсөн онд Кыргызстаны Чолтон-Ата хотноо зохион байгуулагдсан Азийн волейболын холбооны "Челленж цом" тэмцээнд оролцсон Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд тоглосон юм.
Сануулахад, Т.Хангал өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сараас Тайландын лигт тоглох болсон билээ.