UBLife Logo
Newsfeed

Цасгүйн улмаас Швейцарын цанын баазууд ЗУНЫ дугуйн зам нээжээ

Г.Сүрэн
Г.Сүрэн
Цасгүйн улмаас Швейцарын цанын баазууд ЗУНЫ дугуйн зам нээжээ

Швейцарт өвөл болж байгаа ч ихэнх нутгаар цаг агаар дулаарч, цас оролгүй удсанаас цанын баазууд үүд хаалга эхнээсээ барьж байна. Сүүлийн хоёр долоо хоногт Европын цаг агаар түүхэн дэх дээд хэмжээндээ хүрч, өвлийн саруудад цас бус их хэмжээний бороо оржээ. 

Граубунден мужийн хэд хэдэн алдартай цанын бааз үйл ажиллагаагаа зогсоосон бол зарим цанын баазууд зам талбайгаа зуны дугуйн зам болгон ажиллуулах болсон гэнэ. Швейцарын баруун хойд хэсгээр энэ сарын 1-нд цельсийн 20 хэм хүртэл халж, Альпийн нурууны хойд хэсгийн ихэнх цас мөс хайлжээ. 2000 метрээс дээш өргөгдсөн уулархаг бүсээр цас мөс хайлж амжаагүй бол доод хэсгээр бүхэлдээ яг л "зун" мэт харагдана. 

Энэ оны дэлхийн аварга шалгаруулах тэшүүрт цанын тэмцээнийг Швейцарт зохион байгуулах бөгөөд зохион байгуулагчид 100 хувь хиймэл цас ашиглахаа мэдэгджээ. 

Эх сурвалж: BBC

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
1
0
0
3
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.