Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Г.Маралмаа: Брейк бүжиг тэсрэлттэй спорт учраас хүмүүс үзэхэд сонирхолтой харагддаг


“Парис-2024”-өөс эхлэн олимпын наадмын хөтөлбөрт брейк бүжгийн төрөл шинээр нэмэгдэж, эрэгтэй, эмэгтэй нийт 32 бүжигчин өрсөлдөнө. Тэдгээрээс 20 тамирчин 2024 оны 3-6-р сард зохиогдох гурван үе шаттай тэмцээнээс олимпын эрхээ авах юм. Мөн арван тамирчинд тивүүдийн тэмцээнээс эрх олгоно. Үүн дээр 2023 оны ДАШТ-д түрүүлсэн бүжигчид нэмэгдэж, олимпод өрсөлдөх тамирчид бүрдэх учиртай.

Мөсөн Өргөөд 1-р сарын 13-22-ний өдрүүдэд зохион байгуулагдсан спортын 15 холбооны Нэгдсэн Улсын АШТ-ий сүүлийн өдөр брейк бүжгийн 1х1 төрөлд өрсөлдөж, мөн ирэх жилийн Улсын АШТ-ий хөтөлбөрт нэмэгдэх 4x4 төрлөөр үзүүлэх тоглолтод оролцсон брейк бүжигчин Г.Маралмаатай ярилцлаа. 

Тэрбээр 44-р сургуулийн 11-р ангид суралцдаг. Г.Маралмаа гурав дахь жилээ брейкээр хичээллэж байгаа бөгөөд өнөө жил Улсын АШТ-д хоёр дахиа өрсөлдсөн юм. 


-“Парис-2024”-өөс эхлэн олимпын төрөлд багтсан нь брейк бүжгийг энэ цаг үеийн анхаарлын төвд авчирлаа. Энэ спорт таны сэтгэлийг яагаад эзэмдэх болсон бэ?

-Бусад спортоос өвөрмөц. Гурван жилийн өмнө манай сургуульд брейк бүжгийн сургалт явагдах болж, би элссэн. Одоо бол ая сонсогдохоор л бүжиглэмээр санагддаг. Сүүлийн үед орон орны бүжгийн бичлэгүүд үзэж, шинэ хөдөлгөөнүүд сурахыг эрмэлзэж байна. Брейкийн уян хатан хөдөлгөөнүүд зэвүүн ч юм шиг харагдуулдаг нь миний сонирхлыг татдаг. Харин брейк бүжгийн тухай бүжиглэдэг хүмүүстэй л ярилцахгүй бол, найзууддаа ярихаар сонирхолгүй санагддаг юм шиг байна лээ.

-Брейкээр хичээллэж буйн хамгийн том зорилго тань юу вэ?

-Бэлтгэлээ чамбайруулсаар олимпын эрх авах зорилгыг тавиад байна. Залхуурахгүй, бэлтгэлдээ тууштай ханддаг хүүхдүүд сайжраад л байдаг юм шиг санагддаг. 

Би бодсоноо зургаар илэрхийлдэг төрлийн хүн. Ирээдүйд дизайнер болно. Дизайнер болчихоод бүжгийнхээ хувцсыг өөрөө оёно гэж боддог.

-Улсын АШТ-д хоёр дахь жилдээ оролцлоо. Сандрал хэр мэдрэгдэв?

-Жаахан сандарсаан. Гэхдээ өнгөрсөн жил сандрал энэнээс хамаагүй их байсан. Энэ жил харин арай тайван бүжиглэлээ.

-Та ирээдүйн мэргэжлээ сонгосон уу? 

-Би зураг зурах дуртай. Харандаагаар. Бодсоноо зургаар илэрхийлдэг төрлийн хүн. Зургийн уралдаан, тэмцээнд ч оролцож л байсан. Ирээдүйд дизайнер болно. Дизайнер болчихоод бүжгийнхээ хувцсыг өөрөө оёно гэж боддог.

-Дуртай артист байгаа юу?

-Одоогоор судлаагүй л байна.

-Нийтлэг байдлаараа дизайнерууд тод өнгийг эрхэмлэдэг, өвөрмөц стильтэй байдаг шүү дээ. Харин та ирээдүйн загварын чиг хандлагаа ямар байдлаар төсөөлдөг вэ?

-Хүний нүдэнд шууд туссан, хурц өнгийн шийдэлтэйгээр. 

-Брейк бусад бүжгийн төрлөөс яаж ялгардаг юм бол?

-Брейкээр бүжиглэхэд бяр, хүч их шаардагддаг. Тэсрэлттэй учраас хүмүүс үзэхэд сонирхолтой харагддаг болов уу.

-Таны ойрын хүрээлэлд брейкээр хичээллэдэг хүн бий юу?

-Дүү нар маань намайг хөдөлгөөнөө хэрхэн давтахыг харсаар бүжиглэж сурсан. Том нь ч арай өсөөд ирэхдээ ичээд сонирхохоо больчихсон л доо. Багадаа надаас брейкийн талаар асуугаад би зааж өгдөг байсан юм. Одоо хоёр бага дүү маань бүжиглэдэг.

-Өөр зүйлс сонирхож, оролддог уу?

-Сагсан бөмбөг болон гар бөмбөгөөр муугүй тоглочихдог. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
14 цагийн өмнө
23 настай Фил Фоден Премьер лигт 50 гоолын босго давлаа
2
15 цагийн өмнө
Олимпын эрхийн тэмцээнд оролцох бөхчүүд (эмэгтэй)
3
16 цагийн өмнө
23 настай Дариа Билодид Европын хошой аварга боллоо
санал болгох
1
15 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (2)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2023.01.24 202.126.90.93

Mundag huurhun ohind amjilt husiy

0 Хариулах


Зочин 2023.01.24 103.229.120.2

ystoi mundag ohin ireeduid olimpid ylnaa mnii duu ????????

0 Хариулах