Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Валентинаас өмнө "Be Brand"-ийн уралдаанд оролцох 6 АЛХАМ


Жилийн жилд сэтгэл догдлон хүлээдэг Валентиний өдөр ойртсоор... Зөвхөн хосууд төдийгүй хүн бүхэн л энэ өдөр хайрын тухай бодолд автдаггүй гэж үү? 

Тэгвэл хайрын тухай өөрийн бодол мэдрэмжээ гэрэл зурагт амилуулах "Be Brand"-ийн "Be"дний эргэн тойронд - гэрэл зургийн уралдаан зарлагдаад байна. Хэрхэн яаж оролцохдоо санаа бүү зов, яг одоо утсаа бариад зураг дарсан ч алзахгүй шүү. Харин доорх алхмуудыг дагахаа мартуузай   

Алхам 1. "Хайр гэж чиний бодлоор юу вэ?" 

Өөрийн сэтгэлийг чагнан, хайрын тухай өөрийнхөөрөө ургуулан бодоорой. Хайр гэж юу вэ, чи хэзээ хайрыг хамгийн их мэдэрдэг вэ, хайрыг хэрвээ юмс үзэгдлээр илэрхийлбэл юу байх бол? Хүсвэл сайхан дуу сонсоод "онгод"-оо дуудчих...  

Алхам 2. Уралдааны ерөнхий шалгууруудтай танилцах 

Уралдаанд олон шаардлага байхгүй, хамгийн чухал нь өөрийн сэтгэл зүрх, хичээл зүтгэлээ шингээсэн бүтээл олны сэтгэлийг хөдөлгөдөг болохыг бүү мартаарай. 

  • Оролцогч 14-29 настай байх
  • Гэрэл зураг нь өндөр нягтаршилтай, А3 хэмжээтэй байх
  • Өөрийн нэр, нас, утасны дугаар, гэрэл зургийн нэр, 3 өгүүлбэртэй тайлбар бүхий WORD файлыг 2-р сарын 10-ны 16:00 цаг хүртэл [email protected] мэйл хаягт илгээгээрэй. 

Алхам 3. Өөрийн бүтээлийг "бяцхан" төлөвлөх

Яг одоо камераа нээгээд эргэн тойрноосоо эрэл хайгуул хийн өөрийн сэтгэлдээ зурагласан хайрыг буулгаарай. Нар мандах, шингэх, үүлэрхэг өдөр гэх мэт тодорхой цаг уур хэрэгтэй байна уу, хэн нэгнийг гол дүрээ болгохыг хүсэж байна уу, тодорхой байршилд очих уу, эсвэл өрөөндөө өөрийгөө дарах уу гэхчлэн бяцхан төлөвлөчихөд замаасаа шантрахгүй шүү    

Алхам 4. Бүтээлээ эргэн нэг хараад хамгийн гоё нэр, тайлбарыг өгөөд илгээх

Заримдаа тун энгийн зүйлс сэтгэл татдаг шүү. Тэгэхээр хүндээр бодож, өөрийгөө бүү зовоогоорой. Буулгасан гэрэл зургаа эргэн нэг харж, хэрвээ шаардлагатай бол "editing" хийж, өөрийн мэдрэмжээр нэр тайлбараа шууд л биччих. Найзууд, гэр бүлээсээ тусламж авсан ч болно. Ингээд л гол нь хугацаандаа багтаан бүтээлээ илгээхээ мартуузай. 

Алхам 5. Шагналын сан, шүүгчдийн бүрэлдэхүүнтэй танилцах

Уралдааныхаа шагналын сангаас алийг нь өөрийн болгомоор байна даа? "Nike", "Vans"-аар гангарах уу, хостойгоо хамт AirPods-той хотын гудамжаар зугаалах уу? 

ЗурагТайлбар




Таны бүтээлийг хэн хэн харж шалгаруулах бол? 

  • "March 9" студийн үүсгэн байгуулагч, мэргэжлийн гэрэл зурагчин Б.Болд
  • Мэргэжлийн гэрэл зурагчин Ч.Чанцалдулам
  • Мобиком Корпорацийн гэрэл зурагчин, "Тусгал" студийн үүсгэн байгуулагч Б.Нурсултан нар мэдрэмж сэтгэлээрээ урласан бүтээлийг тань шалгаруулах болно. 

Алхам 6. Шилдэг бүтээлүүдийн гэрэл зургийн үзэсгэлэнд оролцох

Валентиний өдөр уралдаанд шалгарсан шилдэг 30 бүтээлийг үзэсгэлэнгээр дэлгэх болно. Валентинаар хайртай хүнээ дагуулаад өөрийн болон бусдын хайрын тухай бодол мэдрэмжээрээ бүтээсэн гэрэл зургийн үзэсгэлэнг үзвэл үнэхээр мартагдашгүй биш гэж үү? Энд  даран эвенттэй нэгдээрэй. 

Аа тийм, хэрвээ уралдаантай холбоотой асуулт байвал Bebrand  инстаграм хаяг, [email protected] мэйл хаяг руу шууд л холбогдоод, дор дор нь лавлаарай. 


Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
21 цагийн өмнө
Амралтын өдрүүдийн зурхай IV.27-IV.28
2
22 цагийн өмнө
HYBE-ээс Мин Хэжин энэ бүх хугацаанд бөөд ховсдуулсан байсан гэжээ
3
23 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
санал болгох
1
23 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
3 өдрийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
4 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
1
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.