UBLife Logo
Newsfeed

Фото: Модод нь зузаалж охид нь нимгэлээд Монголын сууринд хавар иржээ

Фото: Модод нь зузаалж охид нь нимгэлээд Монголын сууринд хавар иржээ

Модод нь зузаалж охид нь нимгэлээд Монголын сууринд хавар иржээ. Өнөөдөр олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохиож байна. Энэ чинь цэцэг шиг охин уу эсвэл охин шиг цэцэг үү гэж эргэлзмээр эл өдрийн зураглал, улирлын өнгө манай зураглаачийн дуранд хэрхэн буусныг тольдоно уу. Зохиолч Д.Урианхай хаврын улирлыг "Хий санааны цаг" хэмээн нэрийджээ. Харин Болор цомын эзэн яруу найрагч Б.Мягмаржав агсан

Модод нь зузаалж охид нь нимгэлээд

Монголын сууринд хавар ирнэ

Хөгшдийн гар шиг тэнгэрт сарвайсан моддын мөчирөөс

Хөхний товч шиг жимсхэн цухуйгаад

Охидын хөөрхөнд санаа нь зовсон шүлэгч

Ойн сиймхийгээр тэднийг ажин санаа алдах 

Охь дарсыг ийм үед хүртэх хэрэггүй ээ

Охид нь өөрсдөө согтооно...

хэмээн шүлэглэсэн билээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
1
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.