
Анхан шатны англи хэлтэй залууст санал болгох 50 КИНО
Хэл сурахаар хэдэн арван ном сөхөж, хүнд бэрх дүрэм, дасгал ажилласаар залхаж байна уу? Тэгвэл хэсэг завсарлага аваад илүү сонирхолтой, зугаатай аргаар хэлний чадвараа дээшлүүлээрэй. Сонирхолтой кино үзэх нь англи хэлний сонсголын чадвараа дээшлүүлж, үгсийн сангаа нэмэх хамгийн шалгарсан арга юм.
Киногоор дамжуулан хэлний мэдлэгээ дээшлүүлэхэд анхаарах зүйлс:
- Мэддэг киногоо сонгож үзэх (Үйл явдлыг нь мэдэх учир мэдэхгүй үгсээ тааварлан сурна)
- Киногоо англи хадмалтай үзэх (Шинэ үгийн бичиглэлийг сурна)
- Хадмалтай үзээд, ахин үзэхдээ хадмалгүй үзэн сонсголоо шалгах
- Эхний ээлжинд ойлгоход амархан кино сонгох (Хөнгөнөөс хүндрэх байдлаар суралцаарай)
- Киноныхоо дундуур завсарлага авах (Олон давтагдаж байгаа үгийг толь бичгээс харчих)
- Анхааралтай сонсож, ойлгоогүй хэсгээ ухраан үзэх
- Дуртай төрөл жанрын киногоо сонгох (Бүр ч илүү сонирхолтой байх болно)
- Эхний ээлжинд зөвхөн нэг орны кинонуудыг үзэх (Хэл нь тухай орны соёл уламжлал, нийгэм цаг үеийг танин мэдэх түлхүүр юм)
- Найз нөхөдтэйгээ хамт үзэх
- Киноны тэмдэглэл хөтлөх (Үзсэн киноныхоо талаар англиар бичиж, эсвэл хэн нэгэнд ярьж өгөөрэй)
- Киноны тухай урьдчилан уншиж судлах
- Олон дахин "тааралдсан" мэдэхгүй үгээ таамаглан ойлгох
- Хэт урт, хүнд хэллэгтэй киноноос татгалзах
Англи хэлний А1, А2 буюу анхан шатныханд зориулсан шилдэг 50 киног "Ielts.org" сайтын англи хэлний багш нар санал болгосон дагуу хүргэж байна.
- Jurassic Park (1993)
- Notting Hill (1999)
- Clueless (1995)
- Titanic (1997),
- The Hunger Games (2012)
- Goodfellas (1990),
- Joker (2019),
- Scarface (1983),
- Prisoners (2013),
- Finding Nemo (2003),
- Taken (2008),
- Her (2013),
- The Notebook (2004),
- La La Land (2016),
- 500 Days Of Summer (2009),
- The Pursuit Of Happyness (2006),
- War Of The Worlds (2005),
- Saw (2004),
- Coco (2017),
- A Star Is Born (2018),
- The Ring (2002),
- Raging Bull (1980),
- The Deer Hunter (1978),
- Jumper (2008),
- Bird Box (2018),
- Before Sunrise (1995),
- Manchester By The Sea (2016),
- Dog Day Afternoon (1975),
- Dawn Of The Dead (2004),
- The Descendants (2011),
- Nocturnal Animals (2016),
- Before Sunset (2004),
- I Am Number Four (2011),
- A History Of Violence (2005),
- Paranormal Activity (2007),
- No Strings Attached (2011),
- The Impossible (2012),
- Forrest Gump (1994),
- The Babadook (2014),
- The Darjeeling Limited (2007),
- Mean Girls (2004),
- Desperado (1995),
- Breakfast at Tiffany's (1961),
- The Drop (2014),
- The Lake House (2006),
- Lars And The Real Girl (2007),
- Dear John (2010),
- The Gift (2015),
- Never Let Me Go (2010)
- Friends (1994-2004)
Албан ёсны эрхтэй киног ҮНЭГҮЙ үзэж болох 7 сайт
Эх сурвалж: Ielts.org