Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Арсеналын тоглолтын тасалбарын үнэ өсч, 500 мянга гаруй "залилагч" аккаунтыг хаалаа


Английн Премьер лиг өндөрлөхөд 10 тойрог дутуу байна. Тус тэмцээний түүхэнд ганц ч хожигдолгүй түрүүлсэн цорын ганц баг Арсенал 2003-04 оны улирлаас хойш Премьер лигт цом өргөөгүй билээ. Тэд энэ улирлыг онцгой эхлүүлж, өдгөө таван онооны зөрүүгээр хүснэгтийг тэргүүлж байгаа юм.

Сүүлийн үед, тэдний тоглолтын тасалбарын эрэлт нэмэгдэж, нийлүүлэлтээсээ хэд дахин давжээ. Тиймээс Арсенал клуб тасалбарын борлуулалттай холбоотой хууль бус үйлдлийн эсрэг хатуу арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж эхэлсэн байна.

Тэд сүүлийн тойрогт Вулверхэмптон Уондерерс багтай тоглох бөгөөд аваргын өрсөлдөөн уг тоглолтоор шийдэгдэх магадлал өндөр байгаа юм. Тус тоглолтын тасалбарыг борлуулж эхэлснээс хойш 500,000 гаруй "залилагч" аккаунтыг хаагаад байна. Мөн залилан мэхлүүлэхээс урьдчилан сэргийлж, тоглолтын тасалбарыг зөвхөн клубийн албан ёсны сайтаас худалдан авахыг сануулж байгаа юм.

"Тасалбарыг албан бус сайтаас худалдан авснаар хуурамч эсвэл давхардсан тасалбар авах эрсдэлтэй. Бид тоглолттой өдрүүдэд хуурамч эсвэл хэд хэдэн удаа зарагдсан тасалбартай олон зуун дэмжигчидтэй тааралддаг. Тасалбар онлайнаар зардаг хүмүүсийг барихын тулд шаргуу ажиллаж байгаа ч ихэнх нь Их Британиас гадна байрлах тул хуулийн харъяалалд хамаардаггүй. Хэрэв дотоодын албан бус сайт тааралдвал бидэнд нотлох баримттайгаар мэдээлснээр арга хэмжээ авах боломжтой. Мөн бид Эмират цэнгэлдэх хүрээлэнгийн эргэн тойрон дахь гудамжуудад хуурамч тасалбар борлуулахтай тэмцэхийн тулд цагдаа нартай нягт хамтран ажилладаг" хэмээн тус клуб мэдэгдэлдээ онцолжээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2 цагийн өмнө
23 настай Фил Фоден Премьер лигт 50 гоолын босго давлаа
2
4 цагийн өмнө
Олимпын эрхийн тэмцээнд оролцох бөхчүүд (эмэгтэй)
3
4 цагийн өмнө
23 настай Дариа Билодид Европын хошой аварга боллоо
санал болгох
1
3 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.